Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 8-р сарын 23-нд хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ, Украинд дайны үеийн сонгууль явуулах нөхцөл хараахан бүрдээгүй бөгөөд одоогийн нөхцөлд сонгууль явуулах нь үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулна гэж мэдэгджээ.
Саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров видео бичлэг хийн, Украинд дайны үеийн сонгууль явуулахыг уриалж, Украин засаглалын хямралтай тулгарч байгаа гэсэн юм.
В.Зеленский энэ тухайд мөргөлдөөн үргэлжилж буй үеэр талууд Украинд дайны үеийн сонгууль явуулахыг шахсаар байгаа боловч ийм сонгуулийн урьдчилсан нөхцөл бол даруй түнш орнууд Украинд сонгуулийг аюулгүй, хууль ёсны дагуу явуулахыг баталгаажуулах тодорхой нөхцлийг бүрдүүлж өгөх явдал юм. Тухайлбал Украины фронтын цэргүүд болон дайны улмаас гадаадад дүрвэж буй сая сая Украины иргэд сонгуульд аюулгүй оролцож, халдлагын аюулаас ангид байхыг баталгаажуулах шаардлагатай гэжээ.
"Ийм нөхцөлд сонгуулийн талаар ярилцаж болох ч одоогоор ямар ч түнш улс тодорхой санал дэвшүүлээгүй байна" гэж тэр хэлэв. Мөн тэрээр хэлэхдээ, "Одоогийн мөргөлдөөний үеэр сонгууль явуулах нь асар их эрсдэл дагуулах болно" гэжээ.
Г.Бямба
Ням - 09 сарын 13,
2026
Сэтгэгдэл5
мэдээжийн асуудал, тагнуулчинд л хэрэгтэй.
Ямар азаар дайн болов оо ! дайн үргэлжлээд байгаасай гэж Зёлинский ногооноо өдөр болгон залбирдаг гэсэн ! Ямар ч байсан 30 он хүртэл үргэлжлэх тал дээр хөөцөлдөж чармайж байгаа гэсэн !
Байхгүй болох дээрээ тулж байгаа улсад сонгуулийн хэрэг байхгүй
Dear Mongols: Who will end the special military operation the answer is Mr.Putin will end .How and when is up to god.Mr.Putin loves god. Never ever thought that law enforcement officer will participate in religious ceremonies as a follower. What a weakness.Shame on Putin. Sincerely Iron Leader the Great
орсууд дружковыг краматорск славянскийг хурдан эзлэн авна уу ОДЕСС НИКОЛАЕВ мэтийн прибрежный хар тэнгэсийн боомт хотуудыг тээвэр ложистик цахилгаан баруун ёвропоос орж ирэх зам тээвэр гол мөрний далайн тээврийг хурдан устгана уу мөн приднестрийн бүгд найрамдах улсаа яааралтай нутаг нэгтнээ хамгаалан санал асуулгыг авч едмный орос нам нэгтгэн авна уу единый орос нам толгойлон кпс шудрага орос жириновскийн намуудыг удирдан дайнд ялтугай дахин өндийхгүй болтол цохитугай