8 дугаар сарын 22-ны орой БНХАУ-ын Бээжин хотын Ардын захиргаа, Хятадын Төв радио телевиз, Дэлхийн роботын хамтын ажиллагааны байгууллага, Ази, Номхон далайн роботын дэлхийн цомын олон улсын зөвлөл хамтран зохион байгуулж буй Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийлээ. Зургаан тивийн 16 улсын 666 багийн 2056 робот оролцож байна. Эдгээр робот дараагийн таван өдрийн турш 51 төрлийн тэмцээнд өрсөлдөнө.
Нээлтийн ёслолын эхэнд 36 хүн дүрст робот хүний гарын хөдөлгөөнийг дуурайн, цахилгаан үлээвэр хөгжим, төгөлдөр хуур, маримба зэрэг хөгжмийн зэмсгээр тоглож, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран уянгалаг аялгуу эгшиглүүлэв. Мөн 80 T2 загварын хүн дүрст робот бие даан байрлалаа өөрчилж, Дэлхийн хүн дүрст роботын спортын наадмын бэлгэ тэмдгийг бүтээсний дараа теннис, хөлбөмбөг, ширээний теннис зэрэг дүрсийг үүсгэн, роботын бүлгийн хөдөлгөөнийг нарийн удирдах технологийг харууллаа.
Тус наадамд Хятад, АНУ, Герман, Япон, Бразил зэрэг 16 улсын нийт 666 баг, 2056 робот оролцож байгаа бөгөөд багийн тоо өмнөх наадамтай харьцуулахад 138 хувиар нэмэгдэж, роботын тоо дөрөв дахин өссөн гэнэ.
Г.Бямба
Даваа - 08 сарын 24,
2026
Сэтгэгдэл0