Бид Оросын ТВ-ийн олон сувгийг өдөр шөнөгүй үздэг. Украины дайны тухай хэлэлцүүлэг бүхий хэд хэдэн ток-шоу явдаг. Тэнд нэг уриулагч нь Сергей Марков гэдэг энэ эрдэмтэн байдаг ба түүний шинэхэн бичсэн зүйлийг хөрвүүлэн буулгая. Кремлийн суртал нэвтрүүлэгч, оросын Z эх оронч гэж Украинд хэлэгддэг энэ хүн “2 года СВО Z. Итоги для Украины” гэсэн гарчгаар Telegram сувгаар байр сууриа бичгээр илэрхийлжээ.
Оросын ТВ байнга үздэг мань мэтийн хувьд хоёр жил байлдлаа үр дүн нь аль вэ гэсэн асуултыг ганц Марков биш, хоёр жилийн турш ТВ-ийн эфирт үзэгдсэн оросын эрдэмтэд, сэтгүүлчид, цэргийн аналистууд зэрэг зэрэг тавих боллоо. Үр дүн байна, гэхдээ чамлалттай, дэндүү их хохиролтой гэсэн санааг нийтээрээ илэрхийлдэг боллоо.
Сергей Марков нь Оросын суртал нэвтрүүлгийн элдэв дэмийрлийг давтсан, Украиныг дайснаараа тодруулж хараан зүхсэнээс гадна оросынхоо армийг гутаасан гэдэг ялаар шийтгэгдэхээр зүйл бичжээ. “Энэ дайныг хийснээр бид хөрш Укрианыг дэлхийн маш хүчирхэг армитай болголоо. Ард түмэн нь эрх баригчдаа тойрч улам нэгдлээ. Тэндхийн Оросыг дэмжигчид гэж байхгүй, устгагдсан, хэлмэгдээд алга болсон. Дэлхий нийтийг энэ дайн Оросын эсрэг хандууллаа” гэхчлэн жишээ нь Москвад цуглаан дээр сөрөг хүчний хэн нэгэн хүн яривал шууд л умард туйлын хатуу колони руу ачигдана. Харин Марков одоогоор эсэн мэнд, аюул осолгүй ярьсаар хараасаар яваа. Нэг удаа ам халаад ТВ-ээр “Ингэхийг нь мэдсэн бол Путин СВО-г эхлүүлээгүй нь дээр байсан юм” хэмээн ярьсан зураг нь энэ байна.
Украины ард түмэн бат цул болж ОХУ-ыг үзэн ядаж, Оросын ертөнцөд тун таагүй хандаж байна. Дэд бүтэц, юуны өмнө эрчим хүч нь тогтвортой ажиллаж байна, хохирол бага амслаа. Оросын эсрэг барууныхан маш хүчтэйгэр нэгдэж нягтарлаа. Энэ дайнаа бид царцааж чадах болов уу даа? Харин ч Барууныхан Оросын ялагдалд улам бүр итгэлтэй болж байна.
Мөргөлдөөн эцэс төгсгөлгүй үргэлжлэхэд Баруун бэлэн байна гээд 16 үндэслэлээр Ерөнхийлөгч В.Путины өдөөсөн дайныг дүрслэн дүгнэжээ.
1. Дэлхий дээр хүчирхэг арми гарч ирлээ. Цөмийн зэвсэггүй ч гэсэн дэлхийд 5-рт орохоор арми. Орос, АНУ, Хятад, Энэтхэгийн дараа Украины арми бичигдэнэ. Орос цэрэг- фашист офицер- америкийн генерал-америкийн зэвсэг хосложээ.
2. Хагас сая хүн алагдаж, тахир дутуу боллоо (хэн гэдэг нь алга-орчуулагч).
3. Украины төрт улс цохилтыг тэслээ, бүр цэцэглэн мандаж байна.
4. Оросын талыг баримтлах сэтгэхүй тэнд устсан. Хүн ам нь эрх баригчдаа тойрч нэгдэн нягтарсан.
5. Тус орны тэргүүн Зеленский дэлхийн улс төрийн од болж тодорлоо.
6. Тус улс төсөөлж ч байгаагүй их зэр зэвсэг авч байна. Дэлхийн 50 улс эв санааны нэгдэлтэйгээр дэмжиж байгаа учраас эдийн засгийн хувьд тус улс агуулгаа хадгалсаар байна.
7. Нутаг дэвсгэрийнхээ 20%-ийг бүхэлдээ алдчихаад байна.
8. Фронт бүтэн жил гаруй хугацаанд тогтвортой байна.
9. Украины зэвсэгт хүчний давшилт бүтэлгүйтсэн учраас Оросын армийг дийлнэ гэсэн итгэл нь алга болсон.
10. Украин асар их хохирол амссан, хэтийн ирээдүй байхгүй болсон тул хүн ам нь байлдахыг хүсэхгүй байна. Сайн дурынхан алга, хатуу аргаар хүчээр дайчилгаа явагдаж байна.
11. Зеленский улс төрийн эрх мэдлээ бэхжүүллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлуулж, Украины зэвсэгт хүчний командлагчийг халснаа АНУ-аар шийдүүлж чадлаа.
12. Барууны зүгээс дэмжүүлэх нь хямралтай тулгарлаа.
13. 2024 онд Оросын арми амжилттай давшина гэсэн айдас тэнд бодитой боллоо.
14. Украины дэд бүтэц, юуны өмнө эрчим хүч тогтвортой байна, бага хохирол амсав. Энэ нь Украины хүн амын ихэнхи нь боломжит амьдралын түвшингээ хадгалахад нь боломж олгоно.
15. Дүрвэгсэд 10 сая хүрлээ. Тэдний тал нь эсвэл 4-ний нэг нь Украиндаа хэзээ ч эргэж ирэхгүй. Орос руу ч, Европын Холбоо руу ч дүрвэсэн нь сайн нөхцөлд байна.
16. Украинд тоглоомын, америкийн тал баримталсан, эрх зүйн хувьд хууль бус, ардчиллын эсрэг, хэлмэгдүүлэгч, үзэл суртлын хувьд неофашист, гол зорилго нь русофоби болчихсон, арга барилын хувьд террорист тэмцлийн аргатай, үр дүнд нь орчин үеийн, маш уян хатан, бас амжилттай яваа Оросын эсрэг Украин гарч ирлээ гэжээ.
орчуулсан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл16
Олон юм донгосоод байвал наадхийг чинь дор нь чихдэнэ ! Хэн нэг нь нэг утасдахад л чимээгүй болчихно амархан шүү дэ
Д1Д, Д2Д аль аль нь Европын улсууд бөөнөөрөө бүлэглэн Орос руу дайрч эхэндээ ялж байгаад хэсэг хугацааны дараа тэр чигтээ нам арчуулсан түүх байдаг. Америк НАТО Киевийн нацист дэглэм сошиал масс цуурхал дээр л ялаад байгаа болхоос биш бодит байдал шаал өөр байгаа шүү бэлтгэл хошууч Адьяaгийн Батсайхан гуай!!!
энэ аль 23оны 1 сард өгсөн ярилцлага одоо өгсөн мэт 2 жил гэчихжээ бас одоо байдал өөр болсоон,анус мөнгө өгөхгүй,ёрын холбоо мөнгөө гарга гэсэн,өнөөдүүлд мөнгө байдаггүй,ажилчид,тариаланчид бослого гаргаад яахаа алдаад бна цаана чинь,польшийн хил дээр хохолын үр тариаг төмөр замаар нэг асгаад оруулахгүй бна даа
Утасны ч нэгжгүй пязда байж юу солиороод байнаа
Бөгспутин аргаан барцымшдээ,,,,орос орон дууссаааан,,,,
Буудчмаар амьсгаа юу нэг талыг барьж солиорох хэрэггүй шүү адгын шээсээ
Боовоороо буудхиймуу юугаар буудхийн
Оросууд давшаад ялагдаад, Укр-НАТО ухраад ялаад байгаа нь сонирхолтой. Энэ бэлтгэл хошууч, хошууч ч гэждээ ахмад л даа, толгой нь олгой болсон баагий хөгширч үхэх гэж янхан амьдралаар голоо зогоох ч гэж дээ.
Малнаас долоо дахин дор эргүү оркоо,,,чи өөрөө,,, орос улаан махан армийнхаа тухай нийтлэл бичээчээ,,,,чадахгүй бол чацга царайлаад дуугүй хэвтэж бай,,,
Аугаа хайрт ах орос маань юу бичээд байнаа тиймээ ах оросчингуудаа өө мартчихаж бидний өөрөөсөө илүү хайртай ах орос маань манийгаа ертөнцийн хамгийн тэнэг гуйлгачин зусар бялдууч чукча тэмбүүт гэдгийг
dain shuudee ali neg tal n buuj ogsonoor dain duusdag bizdee orosuud buuj ogno gejuu..urt udaan hugatsaand hashraana gej putin helsendee baruuniihan demjeedech orosiig barahguil baina..
Ер нь бол Америк л буруутай Бүх л улсуудын дотоод хэрэгт далдаас оролцоно Тухайн улсад ардчилал тогтоох гэж тулгана Үгэнд нь орохгүй бол туслахгүй хориг тавина Дотро ос нь задалж самарч хаяна Монголыг 1990 онд ингэж дампууруулсан юм шүү дэУкрайныг бас л АНУ хатгаж шүтгээдийм болголоо Хэзээдээ Украйнд хайртай болчихов Хамгийн цааддалдсанаа нь ИхОрос улсыг задлан бутаргаж хаях
Эмээ уу,,,оркоо,,,
УКРАЙН арван дөрвөн оноос майдан хийж фашистууд хууль бусаар засгийн эрхийг авснаас хойш домбаас руу довтолж 15 мянган хүн алахв орос улс денацификации демилитаризации хийж украйн ССР -ээ нацистуудаас чөлөллсөөр байна украйн ёвроп украйныг холын тусгалтай пуужин атомийн бөмбөг бохир бөмбөгөөр зэвсэглэх гэж буй тул бүрэн чөлөөлж польш венгер молдоьв белоруст хуваан өх хэрэгтэй
ene yasan 30d jil sonsogdoogui duu hooloi orood iree ve sonin sanagdaj baina shuu
Хүн төрөлхтөний хөгжил дэвшлийг урагшлуулан хөгжүүлэгч их хүч бол баруун европ, хойт америк, япон, өмнөт солонгос аж баярлаж талархаад баршгүй байх аж