sonin.mn

Би тэр бүр уншдаггүй сайтад ийм нэг чухал мэдээ гарчээ. Оросууд Монголын фэйсбүүк орчинд асар их хуурамч мэдээлэл тарааж, тархи угааж хордуулж байгааг Германы DW агентлаг нотлох баримттайгаар мэдээлжээ гэсэн байна. 



DW-г нягталсангүй, бодвол худлаа гөрдөөгүйг би мэдэж мэдэрч байна. Энэ тухай би олон удаа бичсэн дээ. РЦНК юу хийдэг, ямар фейк тараадаг, үнэ ханш, өртдөг монгол сэтгүүлчид ба хуурамч акаунт гээд би цааш нь бичнээ бичнэ. Материал цуглуулж байна. Бичнэ. Хотойхгүй.


Хуурамч мэдээлэл буюу фейкньюс. ОХУ-ын ФСБ буюу “хуучны шинэ КГБ” XXI зуунд чаддаг ажлаа л хийж байна. Украин дахь дайн нь балрах тусам улам ч ихээр хуурамч мэдээлэл түгээнэ, тэр бол жам ёсны үзэгдэл. Харин түүнд нь Монголын нийгэм, хүн ард өртөөд суудаг нь эмгэнэл ба гутамшиг юм. 


Гэхдээ монголчуудын буруу ч биш л дээ. Тэгж өртөх бодитой хөрс нь байгаа учраас. Зөвлөлт Холбоот Улсад сүсэглэчихсэн, дахин сэргэнэ гэдэгт нь итгэчихсэн, Зөвлөлтийн үеийн ностальги болчихсон түг түмэн сэхээтэн (бусад давхаргыг нэрлэхгүй) Монголд байцгааж сошиалд юу дуртайгаа бичиж түгээж байдаг тул би гайхах гээгүй.


Оросын тролл-оркуудын нэрсийг би бөөгнүүлсээр байна. Путин ялагдаж, Орос дайнаас мултран гарч, Украин ялсан тэр өдөр тэр олон оркуудын нэрсийг Хаагын Олон улсын шүүхэд би биш гэхэд өөр хэн нэгэн нь өргөн барина даа. Та нар хяналт шүүлтийн гадна үлдэнэ гэж байхгүй шүү, орк-тролл, ояанууд аа!



Харамсалтай юм. Уг нь би таних нөхөр л дөө. Охин нь Японы Осака хотод Ерөнхий консул болчихсон Оросын түрэмгийллийг тууштай эсэргүүцэгч Япон Улстай (Монголын дэвшүүлсэн дипломатыг Япон зөвшөөрч байж л томилогддог баймаарсан?) найрамдал хөгжүүлэх гээд ажиллаад байдаг. Гэтэл аав охин хоёрын пост бараг зэрэгцээд гараад ирдэг нь ч юув дээ? Би бүр гайхаад сууж байна. Төрсөн охиноо хорлоё гэсэн шиг аав нь ийм пост оруулаад УБ-аас Украиныг үзэн ядаад бичээд байдаг. 




В.Алзахгүй найз аа, наад Япон Улс чинь Украины талд 100% зогсож байгаа шүү. Охин чинь заавал “Путины троллын охин” гэж цоллуулах ямар хэрэгтэй юм бэ? Тэр Цэцгээ Сүрэнжав гэдгийг би танихгүй. Гэхдээ “Зөвлөлт Холбоот Улс аугаа их” гэсэн тархи угаалт нь эргэшгүй эдгэшгүй орк-тролл хүүхэн байна. Энэ чигээрээ өтлөнө дөө. 


Цагаандаа гарчихсан Л.Эрдэнэчулуун, Ц.Буянцогтоо нарын тухайд ярилтгүй, эдгэшгүй хүнд травм тархиндаа авчихсан. Үүл маань тэр хоёрыг гөвөөд хаясан байна лээ. Энэ хоёрын тухайд хууль зөрчсөн, мөнгө цаасны хэрэгт холбогдсон, нэг нь бүр япон иргэний үхэлд дам холбоотой гэсэн мэдээ сошиалд явж байдаг шүү. Бодвол хөөрхий Путины хуулийн өмгөөлөлд орох гэсэн юм болов уу, аан? Цаашаа орк-тролл олон монгол хүний нэрс надад байна. Азная, тэгэх үү?



Тодын Отгонбаяр (Лондон зураач)

2026.08.12