Олон жилийн өмнө "Шинэ хувьсгал" номоо нөхдийн хамт бичиж байв. Монгол улсад улс төр, эдийн засгийн шинэ Хувьсгал хэрэгтэй хэмээн ярьж, бичсэн энэхүү хамтын бүтээлээ олон хүнд тарааж явлаа.
Нийгмийг гарцаагүй дампууралд хүргэх өнөөгийн энэ бузар системийг эртхэн шиг цаг алдалгүй засах гэж бид энэхүү номоо гаргаж байв. Хүмүүс шоолж байлаа.
Өнөөдөр ядуурал туйлдаа хүрчээ.
Дарга ангийн тансаглал, дарангуйлал, шунал тачаал хирээс хэтрэв.
Иргэдийн олонхи өлөн зэлмүүн амьдарч өдрийн цай хоолоо арай чүү хүргэх болов.
Эдийн засгийн хямрал улс төрийн хямрал болон гүнзгийрэв.
Энэхүү дампуурлын суурь шалтгааныг эрүүлээр оношилж эрчимтэй эмчлэх шаардлагын үүднээс энэхүү номоо бид бичсэн.
Өнөөгийн нэг танхимтай, барьцаалагдсан, явцуу эрх ашгийн Парламентыг тарааж, ард олны язгуур сонирхол, үндэсний эрх ашгийг хангаж, чадах хоёр танхим бүхий Ардын Их Хурал байгуулах шаардлагатай болсныг энэхүү номондоо дурьдсан.
Мөн баялгийн шударга хувиарлалт хийж баялаг ордуудаас иргэн бүрд хувь, хувьцаа олгох санаачилгыг тэр үед дэвшүүлж байжээ. Энэ нь иргэдийг дахин хөрөнгөжүүлэх шинэ хувьчлалын санаачилга юм.
Өнөөдөр манай нийгэмд баян хоосны ялгаа улам газар авч дундаж анги устаж алга болов. Дундаж ангигүйгээр Ардчилал хэрхэн аюулд ордгийг ч энд тодорхой дурдсан.
МАНАН буюу корпорацын засаглалыг хэрхэн устгаж алдагдсан эрх мэдлийг ард түмэндээ яаж эргүүлэн авч өгөх вэ?
30-хан гэр бүлийг тасарсан баян /Их наядтан/ болгодог,
3 сая 500 мянган Монгол түмнийг ядуурлын балчиг руу түлхдэг өнөөгийн нийгмийн системийг, Корпорацын засаглалыг бид яаралтай устгах ёстой.
Нам, төр нь хувьчлагдаж, зөвхөн корпораци, группын эздийн үгээр Монгол орон явдаг болоод удлаа.
Тэд татвар тогтооно, тэд хүссэн үедээ Засгийн Газрыг огцруулж тоглоно. Төргүй улс, тоглоомын орон хөгжихгүй нь ойлгомжтой болов.
Ард иргэд нь өрнөөс өрний хооронд бүдчиж, өдөр шөнөгүй шатахуун, тосонд оочерлох олны бухимдал нэгийг хэлж хоёрыг сануулсаар л...
Дүлий дүмбэ оргисон тоглоомын Засгийн Газар, корпорацын төр, ямарч тодорхой шийдвэргүй үлбэгэр байдал, ард түмнээсээ тасарсан “Бүлэглэл”асуудлыг шийдэгч бус, гацаагч, хөгжлийн чөдөр болж буйг бид харсаар л…
Солгой хөгжим шиг нийгэмд согтуурахаас өөр жаргал алга хэмээн Р. Чойном нэгэнтээ социалист нийгмийг шүүмжилж байв.
Тийм ээ. Өнөөдөр ч Манан буюу корпорациуд засагласан нийгэмд дарлагдсан Монгол түмэн сошиалд хэрэлдэж солгой хөгжим шиг чарлалдаж байна.
Сошиалд мансуурч, хоорондоо хэрэлдэж мөн чанраас зугтаж мөнгө, өнгө шүтэж мал мэт хорвоог элээх уу? Сонголтоо хийж амьдралаа өөрчилж хүн шиг амьдрах уу? гэдгээ шийдэх цаг боллоо.
Тэнгэр бурхан Монгол түмнийг минь ивээж төр шиг төр, улс шиг улс бий болоосой.
Ж.Батзандан
Пүрэв - 08 сарын 13,
2026
Сэтгэгдэл10
Хоол тэжээлийн дутагдал тураалаар үхэж байгаа ядуучууд ядуучуудын хүүхэд улам олон болж байна. Удахгүй зэрлэг мөлжлөгийн улмаас монголчуудын 50 хувь нь баячууд болж үлдэх 50 хувь нь өлсөж үхэж далд орох болно.
ЗанданПооп
Энэ бол ардчилагч гэх анархист ,хулгайч луйварчдын буй болгосон, капиталист нийгмийн гай, Энэ нийгмийг буй болгохын төлөө Батзандан чи өөрөө, Элбэгдорж,Батүүл Баттулга мэт нь л зүтгээ биз дээ, Капиталист нийгэм бол нийгмийн тэгш биш байдлыг буй болгодог,хамаг хөрөнгө хэдхэн олегархуудын гарт ордог, жижиг бизнесүүд олноороо дампуурдаг,олонх иргэд гуйлагчин ядуус болдог,Мөлжлөг хэмжээ хязгаараа алддаг,Зөвхөн ашгийн төлөө мөнгөний төлөө л бүгд хошуурдаг,байгаль орчноо хоосолдог гээд энэ бүх зүйлийг эрднмтэд бүүр Маркс Энгелсээс өмнө хэлж нотлосон зүйл, Харин бид монголчууд энэ чиглэлээр маш идэвхтай ажиллаа,Үй олон аргаа барсан ядуус төрүүллээ,
Оспан баатар гээд л Баян өлгийд очоод хуцаад байж билээ тэрнээс хойш шаал дургүй хүрээд байдаг юм. Муу нусан жур хазгар шараас болж хичнээн олон эх орончдын амь хохирсоныг мэдэхгүй л дээ.
оспан баатар байгаагүй бол батзандан байхгүй байллаа гэж
Хоол тэжээлийн дутагдал тураалаар үхэж байгаа ядуучууд ядуучуудын хүүхэд улам олон болж байна. Удахгүй зэрлэг мөлжлөгийн улмаас монголчуудын 50 хувь нь баячууд болж үлдэх 50 хувь нь өлсөж үхэж далд орох болно.
Чамд ард олон яасан их итгэлээ! Чи тэгэхнд тндний итгэлээр жонхуугийн гутлыг арчсан даа! Одоо гэнэт ард олноо ядарсаныг мэдвүү? Шаана биз! Шар уянга та 2 одоо данх нянгарын бууны нохой болж ард түмнийг хооронд нь алалцуулж үймээн самуун бий болгж төр засгийг нураачихаад, дахиж засаг төрөөр тоглож, хулгай луйвраа дарж , хуулиас зугатах нь уу? Чамайг золбин хулгайч нарын бууны нохой болно гэж даанч төсөөлсөнгүй? Уг нь Даригангын хүүхдүүд өөрийн итгэл үнэмшилтэй л байдгиим даа! Хулгайч шулаачдын хөрөнгиыг булааж ядарсан ард түмнээ хооллож байсан болохоос, данх та нар шиг жонхууруулж түмэн олныхоо хоолноос хжлгайлж бгаагүй шүү! Одоо энэ төрд бгаа орк хулгайчууд ер нь тэр их хулгайлсан хэдэн Триллион төгрөгөөрөө яах гэж бгаан? Үндэс чинь үгээгүй ядуу учраас л та нар тэр карма г нь үргэлжлүүлж одоо ингээд ард түмнээсээ хулгайлаад муу кармагаа зузаалаад сууж бгаа юмшдээ! Түүнээс өиш та нар хүнээс ухаантай сэргэлэн дээ биш! 90 ээд онд хоосон контор сахиж, ака түүж татаж бсан арчаагүй сдану
Орост хэн жаргалтай вэ гэсэн Нeкрасовын нэг найраглал байдаг юм ! Тэрэн шиг одоо Монголд хэн жаргалтай вэ ! Монголд МАН ын хулгайчид бузруудаас гадна хждэн бөхчүүд их жаргалтай байна ! Мөнгө төгрөг байр сав их ч авөх юм ! Жишээ нь Эрхэмбаяр нь Орхонбаярын наадам дээр зүгээр сууж байгаад л Ундрам бузраас 100 саяыг авах жишээтэй ! Ундрам гичий бусад бөхчүүд бүгдэд нь их мөнгө тараасан ! Сайд байхдаа улсын төсвөөс хулгайлсан мөнгө нь шүү дэ ! Бөх болж төрөх минь яав да эсвэл баян айлын нохой болж төрөх минь яав да гэж олон ядуучууд борчууд толгойгоо шааж байна ! Ядаж энэ авлигач хулгайч худалч Батзандангийн гэрийн муур нь болоод төрчих заяа байхгүй гуйлгачингууд !!
Мөнгө өгсөн хүнтэй нь хэрүүл хий тахараа. Ундрам бол зүгээр үзүүлэн Чинбаа бүгдийг өгч байгааг бүгд л харж байна. Бөх гэдэг бас хэцүү ажил ажил юм шиг байна лээ бөөн гэмтэл яс хугарал хүнд хүчир бэлтгэл тэрийг дааж гарч ирээд өндөр цолонд хүрч байгаа нь хэдхэн хүн..
Монголчуудын 70 хувь нь ядуу маш хэцүү амьдралтай гэсэн. Тэд яагаад эх орон газар нутаг өөрсдийнхөө төлөө үр хүүхдүүдийнхээ төлөө томоохон жагсаал тэмцэл хийхгүй ийм арчаагүй байгаа юм бэ?