sonin.mn

Өнөөдөр (2026.08.05) байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн), зүүн хажуугийн Хэрлэн (Өндөрхаан сум), Хангай нурууны араас усжих Орхон (Бат-Өлзий, Орхонтуул сум), өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна. Мөн Туул (Алтанбулаг, Лүн сум), Хараа (Дархан), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хөгшин Орхон, Хархираа (Тариалан сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Балж , Онон гол үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус үерлэсэн хэвээр байна. 


Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:


  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
  • Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
  • Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах


Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.