8-р сарын 5-нд Хятадын Худалдааны яам мэдэгдэл гаргаж, “БНХАУ-ын экспортын хяналтын тухай хууль”, “БНХАУ-ын давхар хэрэглээний барааны экспортын хяналтын тухай журам” болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу, мөн үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зэрэг олон улсын үүргээ биелүүлэх зорилгоор АНУ руу дронтой холбоотой дагалдах хэрэгслийн экспортын хяналтыг цангатгахаар шийдсэн гэж мэдэгдэв.
Тухайлбал “БНХАУ-ын экспортын хяналтад хамрагдах давхар хэрэглээний барааны жагсаалт”-д хамрагдсан дрон, түүний гол бүрэлдэхүүн хэсэг болон холбогдох технологиудыг АНУ руу экспортлоход хатуу чанга, тохиолдол бүрээр хянах арга хэмжээ хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл олгох үйл явцад хамруулахгүй гэсэн байна.
Энэхүү шийдвэр нь гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болжээ.
Г.Бямба
Пүрэв - 08 сарын 06,
2026
Сэтгэгдэл0