Өчигдөр БНХАУ-ын Худалдааны яам болон бусад холбогдох газрууд АНУ-ын Холбооны Харилцаа холбооны комисс болон АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас Хятадын эсрэг авч хэрэгжүүлсэн хэд хэдэн сөрөг арга хэмжээний эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв.
БНХАУ-ын Худалдааны яам АНУ-ын зургаан аж ахуйн нэгжийн эсрэг хариу арга хэмжээ авах шийдвэр гаргасан бөгөөд үүнд Applied DNA Sciences багтжээ.
Саяхан АНУ "албадан хөдөлмөрлүүлэх" гэх шалтгаар Хятадын компаниудад хориг арга хэмжээ авсан нь олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятад улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон гэж үзэж буй аж. Applied DNA Sciences зэрэг АНУ-ын зургаан аж ахуйн нэгж нь Шиньжянтай холбоотой АНУ-ын хууль бус хориг арга хэмжээнд тусалж, дэмжиж ажилласан бөгөөд энэ нь маш ноцтой шинж чанартай гэнэ.
Г.Бямба
Пүрэв - 08 сарын 06,
2026
Сэтгэгдэл3
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг" гэдэг шиг Хятад гүрэн яг одоо өөрийнхөө тэр аварга том "хөөсөн" дотроо өөрөө живж эхэлж байна. Яагаад хөршүүд Орос, Хятад хоёр Ираны төлөө хөдлөхгүй байна вэ?" гэдэг асуултын хамгийн том хариулт нь ерөөсөө л энэ. Хятад улс сүүлийн 20 жил зөвхөн "барилга, цемент" хоёроор эдийн засгаа хөөсрүүлсэн. Учрыг нь ухвал Хэний ч амьдардаггүй "сүнсэн хотууд" барьж, түүнийгээ "амжилт" гэж нэрлэж бахдаж ирсэн. Гэтэл одоо нөгөө аварга том компаниуд нь болох Эвергранд, Кантри Гарден өрөө төлж чадахгүй "дефолт" зарлаж байна гэдэг чинь ерөөсөө л "Пирамид схем" нурж байгаа хэрэг. Хүмүүс насаараа хөдөлмөрлөж цуглуулсан мөнгөө байранд өгчихсөн, гэтэл байшин нь баригдахгүй, үнэ нь навс унаад ирэхээр ард түмэн нь "тэсрэхэд" бэлэн болчихсон байна.
Хятадын мужууд, хотууд нь бүгдээрээ асар их өртэй. Тэр өрөө яаж дардаг байсан бэ гэвэл, газраа зараад л мөнгө олдог байж. Одоо барилгын салбар нь зогсчихоор газар авах хүн олдохгүй, тэгээд л орон нутгийн засаг захиргаа нь цалингаа ч тавьж чадахгүй дампуурч байна. Дампуурсан төр Иранд туслах нь байтугай, өөрийнхөө "хашаан" доторх үймээнээ ч зогсоож чадахгүй хэмжээнд хүрчээ. Хятадаас хөрөнгө оруулагчид бизнесүүд зугтаж байна гэдэг чинь ерөөсөө л "Лууны амьсгал нь тасарч байгаагийн" шинж. Хөрөнгө оруулагчид бол яг л "нүүдлийн шувууд" шиг. Тэд аюултай, ашиггүй газраас хамгийн түрүүнд нисээд явчихдаг. Трампын тавьсан эдийн засгийн хориг дээрээс нь Хятадын дотоод хямрал нийлээд Хятад улсыг "Дэлхийн үйлдвэр" гэдэг титмээс нь салгаж байна. Хятадаас мөнгө гадагшаа урсаж байна гэдэг нь эдийн засгийн хямралтай үе рүү орж байна гэсэн үг.
Иран бөмбөгдүүлж байхад Ши Жиньпин яагаад таг дуугүй байна вэ? Учир нь тэр "Өөрийнхөө улсын дотоодод тулгамдсан эдийн засгийн их хямралаа зохицуулах чадахгүй суугаа болоод тэр. Хятадын эдийн засаг удааширч, үл хөдлөх хөрөнгийн салбар нь хүнд байгаа энэ эгзэгтэй үед Бээжинд Ираны асуудлаас болж Барууны орнуудтай худалдааны дайн хийх "илүү мөнгө", "илүү нөөц" алга байна. Хятад улс зөвхөн Иран биш, Саудын Араб болон Оросын талтай ч тэнцвэртэй харилцахыг хичээж байгаа. Хэт нэг талыг барьж Иранд илт туслах нь бусад түншүүд болон Глобал Өмнөд дэх нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа бололтой. Орос Украины дайнд, Хятад эдийн засгийн хямралд "тушигдсан" энэ үед Трамп Ираныг ниргэх хамгийн тохиромжтой цаг гэж харсан нь ёстой л овжин холч ухаан" байна.