АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар 8 дугаар сарын 3-нд Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Ирантай хийх хэлэлцээ одоогоор үргэлжилж байгаа гэж мэдэгдэв.
Д.Трампын хэлснээр, Ирантай хийх хэлэлцээ хоёр үе шаттай явагдана. Эхний үе шат нь Ормузын хоолойг нээх, хоёр дахь үе шат нь “цөмийн зэвсэггүй болгох” асуудал юм. АНУ энэ асуудлаар байр сууриа хатуу баримталж байгаа бөгөөд Иран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэж Д.Трамп онцлов.
Мөн тэрээр Ормузын хоолойг нээхтэй холбоотой хэлэлцээ тодорхой ахицтай байгааг мэдээлэв. Д.Трампын хэлснээр, Ормузын хоолой хамгийн оройдоо маргааш дахин нээгдэх боломжтой байна. Д.Трамп мөн хэлэлцээ Ираны хүсэлтээр, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар болон бусад орнуудын дэмжлэгтэйгээр явагдаж байгаа гэж мэдэгдэв. Анх АНУ Иранд урьд өмнө байгаагүй хэмжээнээс ч илүү хүчтэй цохилт өгөхөөр төлөвлөж байсан боловч Ираны талаас утасдсан, мөн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар зэрэг улс ч утасдаад холбогдсон. “Иран цохилтод учрахыг хүсээгүй, тиймээс хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, тэд Ормузын хоолойн асуудлаар ярилцахыг хүссэн” гэж Д.Трамп мөн хэлэв.
Даваа - 08 сарын 24,
2026
Сэтгэгдэл3
Кувейт, саудын араб дахь америкийн цэргийн бааз устсан тул америкийн цэргүүд нь зрчид буудалд мөнгө төлөн толгой хорогдож байна. Иранчууд америкийн цэргийг орогнуулж байгаа улсын цэвэр усны байгууламж, цахилгаан станцыг устгахад бэлэн гэж мэдэгдсэн. Америк иранаас цохилт өгөхгүй байхыг гуйж, ирантай хэлэлцээр хийж байна. Америкийн гуйлтаар хэлэлцээр хийх гэж байгаа болохоос Иран ялж байна.
Кувейт, саудын араб дахь америкийн цэргийн бааз устсан тул америкийн цэргүүд нь зочид буудалд мөнгө төлөн толгой хорогдож байна. Иранчууд америкийн цэргийг орогнуулж байгаа улсын цэвэр усны байгууламж, цахилгаан станцыг устгахад бэлэн гэж мэдэгдсэн. Америк иранаас цохилт өгөхгүй байхыг гуйж, ирантай хэлэлцээр хийж байна. Америкийн гуйлтаар хэлэлцээр хийх гэж байгаа болохоос Иран ялж байна.
Dear the commander in chief: I am fighting brave but there is big fat hippo in the White House muddied the waters .The Victory on horizon. Sincerely Iron Leader the Great