Дэлхийн эрчим хүчний зах зээлд нэгэн сонирхолтой өөрчлөлт өрнөж байна. Дэлхийн хамгийн том газрын тос олборлогч, экспортлогч орнуудын нэг ОХУ өөрийн дотоодын зах зээлийг тогтворжуулахын тулд шатахуун импортолж эхэлжээ.
ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Александр Новак тус улс Беларусаас шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, Энэтхэгээс бензин импортолж эхэлсэн бөгөөд Казахстанаас АИ-92 бензин худалдан авах асуудлыг мөн судалж байгааг мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ нь газрын тосны салбарынхны төдийгүй олон улсын эдийн засаг, геополитикийн судлаачдын анхаарлыг татсан үйл явдал болов. Өнгөц бодоход энэ нь ойлгомжгүй мэт. Өдөр бүр олон сая баррель нефть олборлодог улс яагаад бензинээ гаднаас авах шаардлагатай болов? Хариулт нь газрын тосны хэмжээ биш, боловсруулах хүчин чадалтай холбоотой. Сүүлийн үед Украин алсын тусгалтай дронуудаар ОХУ-ын олон арван газрын тос боловсруулах үйлдвэр, нефтийн агуулах, түлшний терминалд удаа дараа цохилт өгсөн. Үүний улмаас зарим үйлдвэрүүдийн хүчин чадал буурч, зарим нь түр хугацаанд бүрэн ажиллагаагүй болсон байна.Өөрөөр хэлбэл, Орос нефтьгүй болсон биш, нефтиэ боловсруулах хүчин чадал нь тодорхой хэмжээгээр доголдсон гэсэн үг.Газрын тос олборлох нь шатахуун үйлдвэрлэхтэй адил зүйл биш. Олборлосон түүхий нефтийг өндөр технологийн нэрэх үйлдвэрүүдэд боловсруулсны дараа л бензин, дизель, нисэхийн түлш зэрэг бүтээгдэхүүн болдог. Харин боловсруулах сүлжээ доголдвол нефть хангалттай байсан ч зах зээл дээр бензин ховордох эрсдэл үүсдэг.
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын хэд хэдэн томоохон боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлээ хэсэгчлэн эсвэл бүрэн зогсоохоос өөр аргагүй болсон нь дотоодын шатахууны нийлүүлэлтэд дарамт үүсгэсэн гэж шинжээчид тайлбарлаж байна.
Үүний улмаас тус улсын Засгийн газар дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор экспортоо хязгаарлаж, улмаар импортын эх үүсвэр хайх шаардлагатай болжээ. Эндээс дэлхийн эрчим хүчний худалдааны бас нэгэн сонирхолтой дүр зураг харагдана. Энэтхэг улс сүүлийн жилүүдэд Оросын нефтийн хамгийн том худалдан авагчдын нэг болсон. Хямд үнээр авсан Оросын нефтийг дотоодын үйлдвэрүүддээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд борлуулдаг. Одоо тэр боловсруулсан шатахууны тодорхой хэсэг нь буцаад Оросын зах зээл рүү орж эхэлж байгаа нь дэлхийн эрчим хүчний худалдаа ямар хэмжээнд уялдаа холбоотой болсныг харуулж байна. Беларусийн хувьд ч нөхцөл байдал төстэй. Зөвлөлтийн үеэс үлдсэн томоохон боловсруулах үйлдвэрүүдтэй энэ улс Оросын нефтийг боловсруулж, хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд Оросын зах зээлд нийлүүлэлтээ нэмэгдүүлж эхэлжээ.
Мөн Казахстанаас бензин худалдан авах талаар хэлэлцэж байгаа нь Евразийн эдийн засгийн холбооны дотоод хамтын ажиллагааг идэвхжүүлэх алхам гэж ажиглагчид үзэж байна.
Энэ үйл явдал нэг чухал үнэнийг сануулж байна. XXI зуунд эрчим хүчний салбарт зөвхөн газрын тосны нөөц их байх нь хангалтгүй. Түүнийг тасралтгүй боловсруулж, дотоодын хэрэглэгчдэд хүргэх үйлдвэрлэл, ложистик, дэд бүтэц хэвийн ажиллаж байж л эрчим хүчний аюулгүй байдал хангагдана. Нөгөө талаас энэ нь Монголд ч сургамж дагуулж байна. Манай улс шатахууныхаа бараг бүх хэрэгцээг импортоор хангадаг бөгөөд нийлүүлэлтийн гол эх үүсвэр нь ОХУ хэвээр байгаа. Иймээс Оросын дотоодын шатахууны зах зээлд гарч буй аливаа өөрчлөлт Монголын шатахууны үнэ, нийлүүлэлтэд богино хугацаанд нөлөөлөх эрсдэлтэй. Газрын тосны асар их нөөцтэй улс өөрөө шатахуун импортлох болсон нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн шинэ бодит байдлыг илтгэж байна. Эрчим хүчний өрсөлдөөн өнөөдөр зөвхөн хэн илүү их нефть олборлож байгаагаар бус, хэн олборлосноо тасралтгүй боловсруулж, нийлүүлэлтийн сүлжээгээ тогтвортой хадгалж чадаж байгаагаар хэмжигдэх болсон нь энэ үйл явдлын хамгийн том сургамж юм.
М.Гал
Пүрэв - 08 сарын 20,
2026
Сэтгэгдэл21
Орос оронд нефтийн хангалттай нөөц байгаа хэдий ч өргөн уудам газар нутгийнхаа онцлогоос болж тээвэр ложистикийн асуудал байнга үүсдэг, үүнээс болж Орос нээх түлш бензингүй болно гэж байхгүй, яахав түр зуурын тасалдал бол гарна, тэрнийг аль оновчтой хурдан хувилбараар гаднаас авахаар шийдээ л биз! Орос яахав, Монгол хэцүү байна! Өмдгүй юм байж өвдөг цоорхойтыг шоолоод яахав!
Гадаадаас орж ирж байгаа бензинтэй цуваануудыг Укрууд зүгээр хараад л суух уу? Дрондоод, дрондоод хаяна, ккк. Хэлбэр өөр ч агуулга хэвээрээ. Чиний Орос ялагдсан. Их дээрэлхүү хүн, хүнд зодуулахаар бусад баярладаг даа. Яг л тэр болж байна. Ха хаха
Heleed yuhvee
Malaa orosiin urgun uudam nutagiin haan binzen tos ybj bnaa geed drondoh yum be dee. tenegteed bai zaa. odoogoor tiim ybdal ogt algaa. zuvhun baingiin bairlaj bui vildveruudiig drondoj bgaa ch ororosuud bas dor zasaad avdag shuu. Orosiin odoo ihenh mujid binzen hyzgaargui ugj bnaa. Dron jijeghen tul tom vildveriin heseg busag tonog tuhuurumjiig evdehees vildveriig bvren ustgaj chadahgui ch dee. Iimees orosuud sariin dotor zasaad bnaa..
ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатахуунгүй тэг зогсолтод орсон аж. Иймээс Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуягт хандан Өвөр байгалийн хязгаарын Нийгэм эдийн засаг, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт хөгжлийн сайд В.С. Эксузян дизель түлш гуйсан албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Эрхэм хүндэт ноён Ц. Ганхуяг Танаа, Өвөр Байгалын хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн яам Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна. Өвөр Байгалын хязгаар нь Монгол Улсаас автомашины түлш худалдан авах сонирхолтой байна. Иймд боломжтой бол энэ чиглэлээр найдвартай хамтрагч байгууллага олоход дэмжлэг үзүүлэхийг Танаас хүсье. Шаардлагатай мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. Орос, Монголын найрсаг харилцааг улам бэхжүүлэх үйлсэд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн, сайд В.С. Эксузян” гэжээ.
украйныг дэмжигч нар монголоос дрон удирдах боломжийг украйнд олгосон гэж үзэх хэрэгтэй. Бат-Үүлийг барьж шалгавал Эрхүүд дроноор цохилт өгсөн бүх хэрэг ил болно. Бат-Үүл орост очвол шууд баригдана.
Бензин колонкуудыг хотоос гаргах цаг нь болжээ
ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатахуунгүй тэг зогсолтод орсон аж. Иймээс Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуягт хандан Өвөр байгалийн хязгаарын Нийгэм эдийн засаг, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт хөгжлийн сайд В.С. Эксузян дизель түлш гуйсан албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Эрхэм хүндэт ноён Ц. Ганхуяг Танаа, Өвөр Байгалын хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн яам Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна. Өвөр Байгалын хязгаар нь Монгол Улсаас автомашины түлш худалдан авах сонирхолтой байна. Иймд боломжтой бол энэ чиглэлээр найдвартай хамтрагч байгууллага олоход дэмжлэг үзүүлэхийг Танаас хүсье. Шаардлагатай мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. Орос, Монголын найрсаг харилцааг улам бэхжүүлэх үйлсэд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн, сайд В.С. Эксузян” гэжээ.
Бензин колонкуудыг Улаанбаатарын төвөөс гадагш зах руу гаргах цаг нь болжээ
Гадаадаас орж ирж байгаа бензинтэй цуваануудыг Укрууд зүгээр хараад л суух уу? Дрондоод, дрондоод хаяна, ккк. Хэлбэр өөр ч агуулга хэвээрээ. Орос ялагдсан. Их дээрэлхүү хүн, хүнд зодуулахаар бусад баярладаг даа. Яг л тэр болж байна. Ха хаха
Cham metiin maluud tegej setgeh baih daa. odoogoor ukrainii dron uraliig davj orj irehgui baigaa tul siber als dornodiin vildveruud ni bvren hvchin chadalaar ajillaj bnaa. Bas Belorussia bol orosuud bolohoor bvh vildveruud ajilaad l orosd binzen tosoo uguud bnaa. deer ni ene urgun uudam orond teeverlelt hvrgelt hiihed asuudal bnaa tenegee hoo..

Битгий шаа өмхий хужаагийн зулбасга
Гадаадаас орж ирж байгаа бензинтэй цуваануудыг Укрууд зүгээр хараад л суух уу? Дрондоод, дрондоод хаяна, ккк. Хэлбэр өөр ч агуулга хэвээрээ. Орос ялагдсан. Их дээрэлхүү хүн, хүнд зодуулахаар бусад баярладаг даа. Яг л тэр болж байна. Ха хаха
Битгий шаа өмхий хужаагийн зулбасга
ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатахуунгүй тэг зогсолтод орсон аж. Иймээс Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуягт хандан Өвөр байгалийн хязгаарын Нийгэм эдийн засаг, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт хөгжлийн сайд В.С. Эксузян дизель түлш гуйсан албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Эрхэм хүндэт ноён Ц. Ганхуяг Танаа, Өвөр Байгалын хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн яам Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна. Өвөр Байгалын хязгаар нь Монгол Улсаас автомашины түлш худалдан авах сонирхолтой байна. Иймд боломжтой бол энэ чиглэлээр найдвартай хамтрагч байгууллага олоход дэмжлэг үзүүлэхийг Танаас хүсье. Шаардлагатай мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. Орос, Монголын найрсаг харилцааг улам бэхжүүлэх үйлсэд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн, сайд В.С. Эксузян” гэжээ.
Европын Холбоо Украины "чулуун нүхнүүд"-рүү аялал жуулчлалын үйлчилгээ зарж эхэлсэн. Үүнийг бодоход аймшигтай.
ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатахуунгүй тэг зогсолтод орсон аж. Иймээс Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуягт хандан Өвөр байгалийн хязгаарын Нийгэм эдийн засаг, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт хөгжлийн сайд В.С. Эксузян дизель түлш гуйсан албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Эрхэм хүндэт ноён Ц. Ганхуяг Танаа, Өвөр Байгалын хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн яам Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна. Өвөр Байгалын хязгаар нь Монгол Улсаас автомашины түлш худалдан авах сонирхолтой байна. Иймд боломжтой бол энэ чиглэлээр найдвартай хамтрагч байгууллага олоход дэмжлэг үзүүлэхийг Танаас хүсье. Шаардлагатай мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. Орос, Монголын найрсаг харилцааг улам бэхжүүлэх үйлсэд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн, сайд В.С. Эксузян” гэжээ.
Alaagui baavgain aris numerch barigdaagui uildver tee tuunii neft avch baihaar Kazakstanaas benzin avch boldoggui yum uu?
За шаа шаа мэдээллийн дайн манипуляци хойноос өч төчнөөн вагон бензин орж ирж байна лээ шүү
Оросууд манай Зүүнбаянгийн нефитын үйлвэрийг хааж биднийг бинзэний хараат болгосон хүмүүс одоо яая гэхэв хамтдаа гүрийждэ
Яг тэгсэн. Энийг олон нийт мэддэггүй. Оросууд эргэн тойрноо яагаад ч дарж суудаг. Уул нь эргэн тойрны жижиг улсууд нь өөдтэй явбал өөрөө зэрэгцээд өөдлөнө шүү дээ. Оросуудын бодлогыг монголчууд үнэндээ хэдэн үеэрээ ойлгохгүй гайхаж суусаар.
Heregtsee baigaa bol yaagaad shatahuun importolj bolohgui gej 5 saya uhertei mongolchuud zuvhen Orosoos 3 saya doll Erin zairmag importlj bid idea l baina shuu dee