ТУНИС, 2026 оны долоодугаар сарын 31 /TASS/. Олон улсын далайн тээврийг хамгаалах зорилгоор Саудын Арабын санаачилсан далайн хамгаалалтын олон улсын эвсэл байгуулах асуудлаарх Жанжин штабын дарга нар, цэргийн төлөөлөгчдийн уулзалт Эр-Рияд хотноо болжээ.
Саудын Арабын Хаант Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, уг уулзалтад 43 орны Зэвсэг хүчний Жанжин штабын дарга нар болон төлөөлөгчид, мөн Европын Холбооны (ЕХ) төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Нийт 51 улс, олон улсын байгууллагад урилга хүргүүлснээс зарим оролцогч биечлэн, зарим нь цахимаар оролцсон байна.
Уулзалтад оролцогчид "худалдааны хөлөг онгоц, эрчим хүчний эх үүсвэрүүд тээвэрлэгч танкер, далайн дэд бүтцийг чиглэсэн халдлагууд нэмэгдэж байгаа нь усан замын тээврийн аюулгүй байдал, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, олон улсын эдийн засагт эрсдэл учруулж буйг онцлон хэлэлцжээ. Үүнээс гадна, шинээр байгуулах эвслийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, командлал ба удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны механизм, эвслийг байгуулах дараагийн шатны алхмуудыг хэлэлцсэн байна. Тус эвсэл нь Баб-эль-Мандебын хоолой, Улаан тэнгис, Адены булангийн бүсэд үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн Саудын Араб эвслийг үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүлэгч улс байх, мөн төв штабыг нь тус улсын нутаг дэвсгэрт байрлуулах зэрэг энэхүү эвслийг байгуулахыг санаачилсан улстай холбоотой заалтуудыг хэлэлцсэн байна.
Уулзалтын төгсгөлд цэргийн төлөөлөгчид эвслийг байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлэхийн тулд дүрэм, бүтэц, зохион байгуулалтын механизмыг эцэслэн боловсруулахаар тохиролцсон байна.
Энэхүү санаачилгыг дэмжсэн хамтарсан мэдэгдэлд Саудын Араб, Кувейт, Бахрейн, Катар, Пакистан, Турк, Египет, Иордан, Йемен, Бангладеш, Нигери, Судан, Жибути, Сомали гэсэн 14 улсын төлөөлөгчид гарын үсэг зурсан байна. Мөн өөр хэд хэдэн улс уг санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хамтарсан мэдэгдэлд нэгдэхэд шаардлагатай дотоод журмын ажлуудыг хийж байгаагаа мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 08 сарын 20,
2026
Сэтгэгдэл1
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack