Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Нагояа хотын захирагч Хиросава Ичирог (2026.09.28) хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд “Айчи–Нагояа 2026” Азийн XX наадмыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэв. Тус наадамд Монгол Улсаас 300 орчим тамирчин оролцож, дугуйн спортын төрөлд ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртээд байна.
Мөн жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр хамтарсан бэлтгэл, туршлага солилцоог Нагояа хотын спортын байгууллагууд, клуб, их сургуулиудтай зохион байгуулах сонирхлоо илэрхийлэв. Монгол, Японы хүн төвтэй харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд гүнзгийрч буйг Ерөнхий сайд тэмдэглээд Нагояа хотод оршин суугаа 300 гаруй монгол иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад үргэлжлүүлэн анхаарахыг хүсэж, Монголын ардчилал, тогтвортой хөгжилд Япон Улс, ард түмний үзүүлсэн дэмжлэгт талархаж буйгаа онцолсон юм.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон бөгөөд Ерөнхий сайд эдийн засгаа төрөлжүүлж, уул уурхайн бус үйлдвэрлэл, экспорт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтоо танилцууллаа. Энэ хүрээнд Нагояа хотын туршлагаас суралцах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт, хот байгуулалт, нийтийн тээвэр, ухаалаг хотын шийдлээр хамтран ажиллах боломжийг онцлов. Уулзалтын төгсгөлд талууд ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж хэмээн үзэж буйгаа тэмдэглэлээ.



Даваа - 10 сарын 19,
2026
Сэтгэгдэл3
Монголын өмнөд аймгуудад монгол япон эсвэл монгол вьетнамын хамтарсан батлан хамгаалахын цэргийн байгууламж байгуулж монголын газар нутгаа тэмбүү хужаагаас хамгаалах юмсан.
Технологи хэзээч өөр улсад өгдөггүй юм. Өөрсдөө бүтээдэг юм. Муу мулгуу намчидаа.
BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker