“ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Дарамын Ёндон” гэхлээр миний үеийн сэхээтнүүд андахгүй. Учир нь тэр тушаалд 20 жил ажилласан, өмнө нь ГЯЯ-нд орлогч сайдаар гурван жил, түүний өмнө нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбалын туслахаар 10 жил ажилласан, тэтгэвэрт суухынхаа өмнө ардчиллын эхний жилүүдэд Японд Элчин сайдаар ажилласан гээд бахархах намтартай домогт сэхээтэн байсанд тэгж их танигдсаны цаад учир оршмой.
Би удирдлагад нь ажиллаж байгаагүй, сургаар, хэвлэлийн мэдээгээр эчнээ таньдаг, тэр эрхмийн тухай Мэдээлэл радио телевизийн улсын хорооны орлогч дарга Д.Чимиддорж гуай ихээхэн ярьж хуучилдаг байснаас би бас зохих мэдлэгтэй болчихсон байсан л даа.
Д.Чимиддорж гуай бол мөн л Цэдэнбал даргын спийчрайтер, 1960-аад онд ГЯЯ-ны орлогч сайд, 1970-аад онд МАХН-ын Төв Хороон хэлтсийн эрхлэгч, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга явсан, бас л домогт сэхээтний нэг.
Ёндон сайдтай би 2001 он хүрч байж танилцдаг юм. Нью Дели дэх томилолтоосоо буцаж ирээд Гадаад хэргийн яаманд бодлого төлөвлөлт эрхэлсэн зөвлөх болоод удаагүй байв. ГХЯ-ны шугамаар зохиогдсон нэгэн арга хэмжээний (хурал чуулган) дараа бидний хэсэг нөхөд Ханброй дугуй ресторанд (хуучнаар Бамбарууш кафе) сууцгаахад ахмадуудаас Ёндон сайд, ахмад Элчин сайд Б.Дашцэрэн, Г.Эрдэнэ, З.Эрэндоо нар, залуучуудаас С.Болд, би, өөр хэн хэн ч байлаа, нэг их олуулаа биш. Тэгэхэд Дашцэрэн гуай намайг Ёндон сайдад хэргээр хэлж өгч танилцуулж, бид ч хундага тулган халуун яриа өрнүүлж билээ.
“Ёндоон, наад Баярхүү чинь эрдэмтэй хүү шүү” хэмээн Дашцэрэн сайдын хэлж захисан нь ёстой нэг огшуулсан, ямар ч дээд шагналаас илүү, үнэ цэнтэй шагнал мэт надад буусан даа.
Дашцэрэн найзынхаа үгэнд ч үнэмшсэн байх, тэгээд ч анзаарсан юм байлгүй, Ёндон сайд маань сүүлдээ миний идэвхтэй уншигч болчихсон, миний нийтлэлүүдийн талаар надтай хүүрнэн хэлэлцэн ярилцдаг номын садан минь болсон доо. Бас нэг дурсамж. 2001 оны 11-12 дугаар сард Дипломат албаны 90 жилийн ойн тэмдэглэх ажлын хэсэгт бид хоёр хамтран ажиллаж байснаа дурсая. Гадаад хэргийн музей байгуулахаар бэлтгэл ажлын хүрээнд цуглаад ярилцаж байхад Д.Ёндон гуайгаас сонин сонин санаа гарч байсныг би мартдаггүй юм. ГХЯ гэж ганц дүнзэн байшин, 2-3 гэртэй, зарлага нь чөдрийн ганц морьтой, одоогийнхоор бол Чехийн ЭСЯ байгаагийн хавьд шургааган хашаанд байсан гэхчлэн Ёндон гуай хуучилж байсансан.
Гарчигт өгүүллээ. Юун захиас билээ? Бид хоёр хааяа хааяа буу халнаа. Гэрийнх нь ойролцоох ресторанд орж шар айраг ууна. Эсвэл байрных нь гадаа нарлаж түүх хүүрнэнэ. Хожим ном болгож эмхэтгэсэн хөрөг нийтлэлийн тусгай дугааруудаа би Ёндон сайдад өргөн барина. Бид хоёрын нэг удаагийн ярианд (2016 онд) тэр захиас нь шингэсэн юм. Одоо ил болгон буулгачихъя.
Захиас гэдэг нь надаар уламжлан гадаад бодлогын түүх судалдаг нийт судлаач эрдэмтэд, улс төрчид, дипломатчдад хэлсэн чухал үгс нь юм л даа. Тэр юун тухай вэ? 1959 он. БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойн баярт очихдоо нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбал биечлэн гардуулсан байх магадлалтай нэгэн чухал захидал бичгийн агуулга юм.
Ёндон сайд өдөр судрыг эргэж санадаггүй, тэр хавьцаа, төдий үед л болов уу гэж ярьсан нь бас ч учиртай. Одоогоос 67 жилийн өмнөх үйл явдал. Тэр үед ямар канон энэ тэр гэж байсан биш, хувилаад хувьдаа авна гэх ойлголт үгүй, маш нууцын зэрэглэлтэй захидлын агуулгыг задлах эрх хэнд ч байхгүй, 57 жилийн дараа надад ярьж хэлж бичүүлж байгаа хэрэг л дээ. Захидлыг ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С.Хрущев, ХКН-ын Төв Хорооны дарга, Хятадын удирдагч Мао Зэдун нарт илгээн “гарт нь” гэж хаяглаж гэнээ.
Захидлын агуулга нь: –Манай гурван ах дүү улс социализм байгуулах их бүтээн байгуулалтаа хийж байна. Ах дүү Зөвлөлт, Хятад хоёр БНМАУ-д ах дүүгийн тусламж үзүүлж социализм байгуулах үйлсэд маань гар бие оролцож туслаж байна. Гэвч БНМАУ нь хүн ам хэт цөөн, ажиллах хүчний боломж муу, бүтээх үйлс их, тавьсан зорилт өндөр тул Танай улсаас ажиллах хүчний хүний нөөц хүсч байна. Танай эрхэм улсад оршин суугаа монгол туургатан ахан дүүсийг минь БНМАУ-д шилжүүлэн суурьшуулж Монголын харьяат болгон манай социалист бүтээн байгуулалтад оролцуулбал ах дүү гурван улс социалист бүтээн байгуулалтдаа амжилт олох болно.
Бидний хүрэх эцсийн цэг нэг (коммунист нийгэм) учраас энэ дээр Та шийдвэрээ гаргана уу гэсэн утга бүхий хэмээн Ёндон сайд надад ярьсан даа. Бүр нарийвчлан “Танай улсад суугаа буриад, халимаг, тува иргэдийг”, “Танай улсад сууга өвөрмонголчуудыг” гэж хоёр тусад нь хандан бичсэн санагдаж байна гэж тодруулж хэлж билээ.
Захидлын эх боловсруулахыг МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Б.Жаргалсайхан (БНХАУ-д Элчин сайд, ГЯЯ-ны сайд асан), Сайд нарын Зөвлөлийн даргын туслах Д.Ёндон нарт нөхөр Ю.Цэдэнбал даалгажээ. Захидлыг орос хэлээр боловсруулжээ. Захидлын эхийг боловсруулаад Цэдэнбал даргадаа өргөн барьжээ. Тэрээр эцэслээд цааш нь авч оджээ. Хэсэг хугацааны дараа Мао Зэдуны хариу захиа иржээ. Ёндон сайдын надад ярьснаар Мао дарга ингэж хариулжээ. “БНХАУ нь мөн л социалист бүтээн байгуулалтын их зорилтуудыг шийдэж байна. Хийх ажил их байна. Иймд ажиллах хүчин БНХАУ-д ч нэн ихээр дутагдаж байна. Бид ах дүү өвөрмонголчуудыг Танай улс руу шилжүүлэн суурьшуулж болохгүй байна. Тэд явчихвал Өвөр Монголд хэн үлдэх юм бэ? Мал сүргийг нь хэн маллах юм бэ? Манай үндэстний цөөнхи бол нутаг орондоо олон зуун жилээр идээшин дассан, дор бүрнээ аж ахуйгаа хөтлөн явуулж хэвшсэн, бас нутаг орноо эзэнгүйдүүлэхгүй, хил хязгаараа манан эзэн суусан тул бид БНМАУ-д өвөр монголчуудыг шилжүүлэн суурьшуулж Танай улсын харьяат болгож болохгүй байна” гэжээ.
“Харин Н.С.Хрущевын хариу захидал гэдгийг бид олж үзээгүй, бараг хариу өгөө ч үгүй байх, бодвол их гүрний ихэрхэх зангаар үл тоогоод өнгөрсөн байх магадлалтай, эсвэл Цэдэнбал даргад амаар хэлж амыг нь таглаад түүнийг нь дарга бидэнд хэлээгүй өнгөрсөн байх” хэмээн Ёндон сайд надад ярьж бичүүлсэн дээ.
Тэгээд ингэж захисан. Чин сэтгэлийн захиас нь:–Залуус Та нар болж өгвөл тэр захидлыг олж тодруулж олон түмэнд ил болгоорой. Одоо нууцлаад байх зүйлгүй. Түүхэн чухал баримт шүү. Монголын түүхэнд бичигдэх ёстой. Заавал олж илрүүлээрэй, ажиллаарай!
Д.Ёндон сайдынхаа энэхүү захиасыг хуучраагүй дээр нь ийнхүү ил болгохын сацуу дурсамжийг нь баяжуулах баримт бүхий Оросын архивын эмхэтгэлээс эшлэхгүй өнгөрч болохгүй. Энд зохиогч миний зохиож оруулсан ганц ч өгүүлбэр бүү хэл үг шад байхгүй. Эх сурвалж: Зөвлөлт-Монголын улс төрийн харилцаа (1953-1964), Баримтын эмхэтгэл, УБ, 2025. Нөхөр Ю.Цэдэнбалын тэр хүсэл (1959 он) оргүй хоосон хийсвэр сэтгэлээс үүдээгүй, тэр үеийн манай нам-засгийн удирдагчид 1955.08.06-нд энэ тухай чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцаж байсан баримтыг Зөвлөлтийн Элчин сайд В.И.Писарев “Нууц” гэж тодотгон Москва руугаа илтгэж байжээ.
Нарийвчилбал МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн Зөвлөлтийн ЭСЯ-нд өөрийн санаачилгаар очиж Элчин сайдад мэдээлж байжээ.
Нам-засгийн нэг удирдагч Б.Ширэндэв: -Одоо бид БНХАУ-д хандаж өргөн цар хүрээтэй тусламж хүсч болох юм. Энэ нь коммунист, интернационалч тусламж болно;
Д.Майдар: -Тэгвэл БНХАУ-аас монгол хүн ам оршин суудаг нутгаа бидэнд өгөөч гэж асууцгаая л даа; Н.Лхамсүрэн:-Харийн нутаггүйгээр бидэнд газар хангалттай; Б.Ширэндэв: -Зоригтой ажиллацгаая. Одоо Хятадын Засгийн газрын төлөөлөгчид ирнэ. Тэдэнд өөрийн хүсэлтийг илэн далангүй хэлэх хэрэгтэй. ХКН бидний нөхцөл байдлыг ойлгох болно;
Д.Дамба: -Тэднийг ирэх хүртэл бодоцгооё хэмээн ярьцгааж байжээ.
Манайхны саналд хятад нөхөд өөрсдөө хэрхэн хандсан нь бас сонин. Ю.Цэдэнбалд Хятадын талаас санал болгосон, бас МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамбад юу гэж ярьж байсныг Зөвлөлтийн Элчин сайд В.И.Писарев төвдөө нэгд нэгэнгүй мэдээлж байжээ.
1956 онд ХКН-ын VIII их хуралд оролцох үед нь Д.Дамба даргад Мао Зэдунгээс Хятадын 300-400 мянган ажилчин ба тариачныг БНМАУ-д байнга оршин суухаар илгээж бүхий л тусламж үзүүлэхээр амласныг ЗХУКН-ын Төв Хороотой зөвлөлдөж хариу өгөх хүсэлтэй хэмээн Ю.Цэдэнбал Зөвлөлтийн Элчин сайд В.И.Писаревт очиж ярьж байсан баримт байна.
Д.Дамба, Л.Цэнд нар тэр их хурлын үеэр Мао Зэдунд хандан социалист бүтээн байгуулалтдаа ажиллуулахаар Өвөр Монголын 15 мянган малчин өгөхийг хүсэхэд хариуд нь Мао Зэдунгээс “Өвөр Монголын малчдыг өгч чадахгүй, оронд нь хятад ажилчдыг хүссэн тоогоор чинь санал болгож байна, Хятадад амьдардаг монголчуудыг зөвхөн хэлмэрчээр маш хязгаарлагдмал тоогоор ашиглаж болно” гэж хариулж байжээ. Сайд нарын Зөвлөлтийн нэгдүгээр орлогч дарга Л.Цэнд энэ тухайгаа мөн л Зөвлөлтийн дараагийн Элчин сайд В.М.Молотовт Элчин сайдын яаманд нь очиж итгэмжлэн ярьж байжээ. Хятадын удирдагчид манай хүсэлтийг хүлээн аваагүй нь Хятадад амьдардаг цөөн тооны ч болов монголчуудыг БНМАУ-ын газар нутагт оруулахгүй байхыг хичээдэг, гэхдээ янз бүрийн дэмжлэг үзүүлэхийн сацуу монголчууд нүүдэллэдэг районд хятаджуулалт эрчтэй явагдаж байна, Хятадаас цөөн тооны монголчууд БНМАУ-д шилжиж ирсэн тохиолдолд Хятадын бусад үндэсний цөөнхийн дунд сайнгүй нөлөө үзүүлж магадгүй юм гэжээ.
Л.Цэндийн ярианы тэмдэглэлээс үзвэл яриандаа халаад сүүлдээ үндсэрхэг үзэл рүү (тэр үедээ буруутахаар) орж Хятадыг шүүмжлэнгээ “Хятадын их хэрэм ба Түвдийн уулс хүртэл бүх газар нутаг монголчуудынх байсан. Хэрэв түүх судалбал бүгд Монголын газар нутаг байсан” гэжээ. Гадаад бодлого судлаач, түүхч, архивч нөхөддөө төгсгөлд нь хандаж хэлэхэд миний энэ нийтлэлийн мөрөөр Та бүхэн эхний ээлжинд 1959 оны тэр захидлыг сурвалжлан олж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулна уу!
Д.Баярхүү
Пүрэв - 08 сарын 20,
2026
Сэтгэгдэл37
ниитлэл болгондоо өөриигөө магтах л зорилго агуулсан,улсын зардалаар туйлж үзээгүйгээ үзсэнээ өөриин гавьяа гэж тооцдог энэ хувиа хичээсэн бэртэгчин хувалз далд ор!
Улаанбаатарт байгаа дарангуйлагч давхаргад алтайн цаадах говьд цөлж шийтгэж байхгүй болохоор ингэж улсын мөнгөнд хайр найргүй хандаж байна. Монголд сонгогдохгүйгээр өндөр эрх ямба эдэлдэг төрийн албан тушаалтанд шийтгэл болгож өгөх ял бол цөллөг мөн. Баярхүүд шийтгэл ял өгч говь-Алтай аймагт ус муутай хөдөө нутагт малчин хийх ял өгвөл зохих болно.
Хоосон атаархагч хог байна,чи.
Баярхүү маш сонирхолтой баримт сөхжээ. Хятадын тал монголчуудыг ирүүлэхээс татгалзсан ч хариу өгсөн байхад Оросууд угийн дээрэлхүү зангаараа хариу ч өгөөгүй үл тоогоод өнгөрөөсөн нь энэ 2 хөршийн араншиг тод харуулжээ!!! Манай удирдагч нар хэрэндээ айхтар бодлого цухуйлгаж байсан байна шүү!!! Одоогийн дарга нарт тийм ухаан байна уу??
tenegyyd yasan ikhe baina be?...eh oron ard tymenii tysiin tyld heregtei zuil egyylsen baina?...ta harin hybalz bna daa,iim yrbagchid olon bolj dee!!!!!!!!
Та нар шиг хөлдүү тэнэг, ажилгүй, арчаагүй юмнууд ямар их юм бэ
Та нар шиг хөлдүү тэнэг, ажилгүй, арчаагүй , атаархуу, цус орйтсон ... ууд ямар их юм бдаг юм бэ
Та нар шиг хөлдүү тэнэг, ажилгүй, арчаагүй , атаархуу, цус орйтсон ... ууд ямар их юм бдаг юм бэ
тун сонирхолтой юм уншлаа, баярлалаа
Unschlaa tegeed ongorson yeiin uls torchid oortoo taarsan ech oronchid baijee. Bas oor nuuch um baigaa l baichdaa ,
Баярхүү гэж коммунизм ханхлуулсан нэг муу долдой пялдага гар л юм бна.
1. Thanks a lot. Uneheer DOMOG bolson Diplomat( chid) shuu. Toogdoj yavsandaa bayarlavch Toohgui yavsandaa haramsdag. Teneg zaluu haluuhan nas min. Gehdee l mash tom zaluu diplomatch nadad het ahadsan daalgavar uguhud ni bieluulsen. NUB-iin 2 salbar baiguullagad Mongoloo elsuuleh ajiliig gantsaaraa shahuu gardan hiij Rome, Vienna 2-t Mongoliinhoo Turiin Dalbaag manduulj yavlaa. Yalanguya nuguu Uran, Tsumiin Zevseg hariutsdag IAEA-d elsehiin umnu ter ueiin Namiin Tuv Horoo, Uls
....Uls Turin Tovchoonii 9 gishuud Amomiin Bumbug Tsumiin Zevseg g.m. ugsiigq sonsonguutaa ain tsorchirdoj Batlahgui geheer ni zutguulseer baigaad barag uilah shahan oroldoj baihad min Endon Said min gantsaaraa duugarch bsn bilee. MUIS-iin Tsumiin Physics-iin bagsh Dalhsuren, 1 jijig dargantsar bid 3 Mongoloo tuluulun Vienna- d ochij elseh urugduluu dahin hamgaalj 50 garui ornii tuluulugch- iin Asuultand hariulj Gishuun bolj Hotel-ireed uilaldan tevreldej blaa. Yadahdaa ene 2 min Angli helgui, Vienna- d manai Embassy baihgui hetsuu bsn ue.
1 udaa New York-d Mongoliinhoo nereer tsever bie daaj bolovsruulsan Togtooloo Hamgaalan NUB deer batluulah gej Oros-oos "haramlan" uzeltsej, shiitguulj Tsedenbal Darga deer duudagdan balarch yavahad min mun l Endon Said min avarch tailbarlasnaar Tsedenbal Darga maani togtool chin Orosiin bish Mongoliin Nereer batlagdsan bn shdee gej Chin Setgeleesee bayar hurgen "Tanai aav chin zagas-aa barij baigaa uy, 1 zagas bariad nad deer orood ir gej heleerei" gej bilee.
Endon Said maani ter ued 50 nas duhuj yavsan, ih goe tsemtsger, nandin, elegant elite tsarailag hun baij bilee. Bi 22, 23 nastai bsn ue. Odoo bodohod durlaj uhmeer saihan er hun baijee.
Хоосон атаархагч хог байна,чи.
2. ES.Uchral, B.Enhbayar nart. Shulhii uvchingui, eruul 5000 garui honi uher yamaa temee heregtei b. Darui beldeh arga baigaa uy ??? Nadad bish Ta 2-t heregtei boloh baih.
3. Bas 5000+ shirheg yamaanii Guluuz Mah heregtei boloh ni bn. Tsag aldval ur dungui demii ajil bolno gedgiig anhaarah biz. I don't want any waste of TIME n money.
4. Hamas-iin Zevsegiig Huraaj, buulgan avch bgaa um bn, Uchral aa. Bid Trump-iin Enhiin Zuvluliin Uusgen Baiguulagchiin 1 gej gariin useg zursan. Tend olon l arga hemjee bolj, bid hotsorch bn. " "International Stabilization Forces" ni id ajillaj ehleh gej bn. bid Enhiig Sahiulagchidaa ilgeegeed zogsohgui NUB- iin ene Mechanismd shine salhi oruulj Leadership Reform hiine gej bgaa biz dee. Gaza - d Gazar avna gej bsn chin Une Tulburgui Ul Hudluh Hurungu Baishin Sav Office ezemshih bolomj garch baigaag meddeggui um uu Ta nar chin. Diplomatuud chin haana yavna ? Ajilaa hiidegguj um uu. Ushuu olon um bn. Haana bend handah um be? Olon Ulsiin Hemjeend Tusgasr Ulsaa tuluulun Gariin Usegee Alban Esoor zursan arga hemjeenij Hureend bolj bui zuiluudees hotsrood, ergej butsaj Togloj delhiin shivshig bolson heveeree l baih uu????? Huuk-d SOS gesen baidalaar mash yaaraltai medegdsen sh dee . Ireh jil ajlaa ugnu geed anhaarahgui baigaa um uu?
.....ingej Tsag Nugtsuuj Tatvar Tulugch bidnii Mungiig Urj baihiin orond hugatsaa-naasaa umnu sain duraaraa ajilaaq ugchih bailgui dee.
Ёстой сонирхолтой түүх байна. Огт сонсоогүй юм байна. Мэдсэн, дуулснаа ард түмэндээ хүргэдэг Д.Баярхүүд баярлалаа.
Ёстой сонирхолтой түүх байна. Огт сонсоогүй юм байна. Мэдсэн, дуулснаа ард түмэндээ хүргэдэг Дашдоржийн Баярхүүд баярлалаа. Зарим нь энэ тухай Ёндон сайдаас сонсож байсан байж таарна. Түүнийгээ өөр хоорондоо яриад л өнгөрдөг байсан байх даа. Монголчууд биднийг аман соёлтой ард түмэн гэдэг юм байна лээ, ккк. Бичиж үлдээдэггүй. Нүүдэлчин ахуйн тусгал. Түүхийг ингэж бичих үлдээх нь маш том соёл юм аа. Сайн байна, Дашдоржийн Баярхүү. Дахиад олон ахмадаас үгийг нь сонсоорой. Амжилт.
Irgen 122.201.31.3 Хоосон атаархагч хог байна,чи.
Энэ бодлого одоо ч үргэлжилж байгаа гэж боддог. Монгол хэл ба соёлтой иргэдээ татах ёстой.
Баярлалалаа. Монголд хүүхдүүд төр бариж Улаан хамгаалагчид аашилж буй үед Монгол төрийн уламжлал байх ёстой л болов уу
Үнэхээр мулгуу санааг дэвэргэн бичжээ. Энэ зарчмаар бол гадаадад оршин суудаг хятад гаралтай хүмүүсийг Хятад руу, Орос гаралтай иргэдийг ОХУ руу хүчээр нүүлгэн жилжүүлэх хэрэг үү. Ер нь тэр үеийн хүмүүс ямар ч мэдлэг мэдээлэлгүй сэтгэлийн хөөрлөөрөө муйхардаж байсны тод жишээ. Бас Баярхүү олон улсын харилцаа, дэлхийн түүхийн ямар ч мэдлэггүй өөрөө өөрийгөө дипломатч хэмээн өргөмжилсөн хоосон бичээч гэдгээ харууллаа. Энэ хүн сурвалжлагч байж байгаад тохиолдлоор нэг удаа томилогдсон юм. ГХЯ-ны хүн биш, дипломатч биш.
103.229.120.181 гэх. Сэтгэл мэдрэлийн өвчтөй хшн хогд хэлэхэд :Нүүлгэн суурьшсан ард түмэн Улс байгуулаад Дэлхийд тэргүүлээд явж буй жишээ ч бг. ИЗРАЙЛ байна ! Дипломатчийн хувьд Хэвлэлийн инженер Гомбосурэн ГХЯ хэнээс нь илуу аваад удирдсан түүх бг. Чи одоо битгий ингэж солиорч бай ! Career diplomat is not big deal. Result is main thing!
Улаанбаатарт байгаа дарангуйлагч давхаргад алтайн цаадах говьд цөлж шийтгэж байхгүй болохоор ингэж улсын мөнгөнд хайр найргүй хандаж байна. Монголд сонгогдохгүйгээр өндөр эрх ямба эдэлдэг төрийн албан тушаалтанд шийтгэл болгож өгөх ял бол цөллөг мөн. Баярхүүд шийтгэл ял өгч говь-Алтай аймагт ус муутай хөдөө нутагт малчин хийх ял өгвөл зохих болно.
Ацны чинь дипломат. Дипломат гэхээр тусдаа амьтан юм уу. Бусад нь юм уншиж, эрэгцуулж боддогуй юм уу. Тэгж ярьвал монголын гадаад яамныхан бол зугээр нэг бичиг цаас дамжуулдаг техникийн ажилтанууд шуу дээ
Олон улсын сэдвжэр залхууралгүй, замбаараагүй дахин давтан бичсэнээрээ мэргэжилтэн болчихдоггүй юм.
Энэ чинь Сонин сайт! Гадаад харилцааны яамны алба биш ! Тэнэгхэн ишиг минь ! Олон нийтэд зориулсан сайт ! Малчид ч Архангай Өмноговь, АНУ д,Англи монголчууд уншиж бг. Энэ чинь сонин! Journalist job ! Баярхүүг дипломатчаар ажиллулсан сайд дарга нартай гаа ярь !
Улаанбаатарт байгаа дарангуйлагч давхаргад алтайн цаадах говьд цөлж шийтгэж байхгүй болохоор ингэж улсын мөнгөнд хайр найргүй хандаж байна. Монголд сонгогдохгүйгээр өндөр эрх ямба эдэлдэг төрийн албан тушаалтанд шийтгэл болгож өгөх ял бол цөллөг мөн. Баярхүүд шийтгэл ял өгч говь-Алтай аймагт ус муутай хөдөө нутагт малчин хийх ял өгвөл зохих болно.
Bayarhuud. Nad ruu utasdana uu. Thanks beforehand.
Домогт сэхээтэн гэнэ үү, энэ хятадаас орчуулсан үг юмуу, монгол хүний үг бишээ
Энэ захианы талаар сонсож байсан бүрэн эхээр нь олж авмаар юм байна Баярхүү ч дунд нь юу ч нэмж хасаж чадах найдваргүй хүн дээ
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
Би 2-р эмнэлэгт нэгэнтээ хэвтэж ханиадаа эмнүүлж байгаад мөн тэнд хэвтэж байсан Ёндонтой ярилцаж байхад тэр бээр нилээд сонин юм ярьж билээ. Тэрнээс Монгол-Америкийн дипломат харилцааны тухайтад хэсгийг нь хожим baabar.mn сайтад хэвлүүлсэн "Антиамерканизм--цагаач хов" гэдэг нийтлэлд дэлгэрнгүү иш татсан бөлгөө. Их гунигтай, зарим талаар ичгэвтэртэй ч юм болж асан байдаг л. Сонирхох хүн тэндээс уншиж болох.