7-р сарын 27-нд, Хятадын олон улсын импортын 9 дэх экспо эхлэхэд 100 хоног үлдээд буйтай холбогдуулан, Хятадын олон улсын импортын 10 дахь экспогийн үзэсгэлэнд оролцогчдыг бүртгэх нээлтийн ёслол Шанхай хотын Үндэсний үзэсгэлэн, хурлын төвд болов.
Нээлтийн үеэр 68 аж ахуйн нэгж 10 дахь экспод оролцох гэрээнд гарын үсэг зурж, нийт 50 мянга гаруй ам метр үзэсгэлэнгийн талбай захиаллаа. Мөн 30 гаруй аж ахуйн нэгж экспод дараалан арав дахь жилдээ оролцохоор болж, “бүтэн оролцогч” компаниуд болов.
Хятадын олон улсын импортын экспогийн ажил эрхэлсэн газрын Намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд дэд захирал Ү Жэнпин хэлэхдээ, Импортын экспо нь дэлхийд “импорт” сэдвээр зохион байгуулагддаг улсын хэмжээний анхны үзэсгэлэн бөгөөд өнгөрсөн найман жилийн хугацаанд давхацсан тоогоор 180 гаруй улс орон, бүс нутгийн 27 мянга гаруй аж ахуйн нэгжийг татан оролцуулж, 580 тэрбум ам.доллароос давсан урьдчилсан хэлцлийн дүн бүртгэгдсэн гэв.
Тэрээр, Импортын экспо нь зөвхөн “үзмэрийг бараа бүтээгдэхүүн болгох” боломжийг бүрдүүлээд зогсохгүй, “үзэсгэлэнд оролцогчийг хөрөнгө оруулагч болгох” гүүр болж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд нэвтрэн, тогтвортой хөгжих чухал гарц болсон гэж онцоллоо.
Лхагва - 07 сарын 29,
2026
Сэтгэгдэл0