sonin.mn

Нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл Хятад улсын хэмжээнд жилийн үндсэн бизнесийн орлого 20 сая юаниас дээших үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд нийт 3 их наяд 947.99 тэрбум юанийн ашиг олсон нь өмнөх оны мөн үеэс 18.7%-иар өссөн үзүүлэлт юм.


Энэ тухай Хятадын Олон Улсын Радио:"Энэ хугацаанд жилийн үндсэн бизнесийн орлого 20 сая юаниас дээших үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон Хонконг, Макао, Тайванийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд нийт 887.32 тэрбум юанийн ашиг олсон нь 2.6%-иар өссөн дүн юм. Хувийн аж ахуйн нэгжүүд нийт 965.56 тэрбум юанийн ашиг олсон нь 13.0%-иар өссөн дүн болжээ.


Нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл уул уурхайн салбар нийт 574.50 тэрбум юанийн ашиг олсон нь өмнөх оны мөн үеэс 33.5%-иар өссөн үзүүлэлт юм, цахилгаан, дулаан, хий, усны үйлдвэрлэл, хангамжийн салбар нийт 402.27 тэрбум юанийн ашиг олсон нь 4.2%-иар буурсан үзүүлэлт боллоо.


Нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэлх томоохон салбаруудын ашгийн гүйцэтгэлээс нүүрсний уурхай, угаалгын салбар 41.1%, газрын тос, байгалийн хий олборлох салбар 16.6%-иар өсөж, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах салбар алдагдалтай байснаасаа ашиг олж эхэлсэн байна." гэжээ.