sonin.mn

Долдугаар сарын 28-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Словакийн Ерөнхийлөгч Петер Пеллегринитэй хэлэлцээр хийв. 

Ши Жиньпин хэлэхдээ, Словак улс нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг бөгөөд Хятад-Словакийн найрамдлын үндэс бат цэцэглэн хөгжсөөр байна. Хятад улс Словактай хамтран харилцан хүндэтгэж итгэлцэн, эрх тэгш, харилцан ашигтай, тогтвортой, уян хатан байдлыг эрхэмлэсэн Хятад Словакийн стратегийн түншлэлийн харилцааг бий болгож, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус өгөхөд бэлэн байна гэжээ.



Мөн тэрээр хоёр тал дараагийн үе шатанд дөрвөн чиглэлээр ажиллах боломжтой, тухайлбал: Нэгдүгээрт, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бие биенээ баттай дэмжих. Хоёрдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг дэмжих. Гуравдугаарт, ард түмэн хоорондын холбоог бэхжүүлж, уламжлалт найрамдлыг өвлүүлэн хөгжүүлэх. Дөрөвдүгээрт, олон улсын тэгш байдал, шударга ёсыг баримталж, дэлхийн засаглалыг шинэчлэн сайжруулах эдгээр болно гэсэн байна. 

Петер Пеллегрини хэлэхдээ, Словак улс хиймэл оюун ухааны дэлхийн засаглалыг бэхжүүлэх, хүн төрөлхтөнд жинхэнэ ашиг тус өгөх зэрэг чиглэлээр Хятад улстай нягт хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.


Г.Бямба