Үндэсний их баяр наадмын өдрүүдийн уур амьсгал холдоогүй байна. Гэхдээ гадаад бодлогын судлаач, Элчин сайд асан хүний нүдээр арай өөр өнцөг олж харснаа буулгая.
Мэдээж ноён У.Хүрэлсүх 2021 онд сонгогдохдоо залгамж чанараа хангачихсан, УИХ-аар үзэл баримтлалаа батлаад хэвшүүлчихсэн, өө сэвгүй гадаад бодлого хүлээн авсан.
Хэрэв дотоод руугаа хэт их анхаардаг, гадаад бодлогодоо “хойргодуу” Ерөнхийлөгч байсансан бол хэн ч анзаарахгүйгээр, үгүйлэхгүйгээр Гадаад бодлогоо тэр чигт нь үргэлжлүүлээд өнөө хүргэсэн байх биз ээ. Гэтэл тэгээгүй нь анхаарал татдаг.
“Дэлхийг Монголд”, “Монголыг дэлхийд” гэсэн уриатай гарч ирсэн өнөөгийн Ерөнхийлөгчөө 5 жилийн дараа эргээд харахад “Дэлхийг Монголд” гэсэн уриагаа бүрэн хэрэгжүүлсэн, бүр давуулж хэрэгжүүлсэн нь харагддаг. Зөвхөн саяхны баяр наадмаар түүнд ирүүлсэн гадаадын төр, засгийн тэргүүн нарын баярын мэндчилгээг аваад үзье. Ерөнхийлөгчид өөрт нь, мөн Монгол Улсад, Монголын ард түмэнд, тодорхой хэлбэр Монгол Төрийн Гадаад бодлогод дэлхий дахинаас өгч байгаа эерэг үнэлгээ дүгнэлт гэж үзэж болно. Үүнийг би ялалт хэмээн нэрлэх саналтай байна.
Жил болгон тэмдэглэдэг Үндэсний их баяр наадмыг Гадаад бодлогоо хэрэгжүүлэх нэг чухал хөшүүрэг (зэвсэг гэвэл хатуудах уу?) болгож чадсанд ноён У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын нэг онцлог оршино. Ил биш гэхэд далдуур даян дэлхийгээрээ “Монголын тэр Үндэсний баяр наадам!” хэмээн сонирхдог, сортолздог, магадгүй очиж үзэх юмсан гэх шохоорхдог болсныг бид мэдэрч, харж, бахдаж байна. Олон тулгуурт гадаад бодлого ямар чухал вэ гэдэг нь геополитикийн ноцтой зөрчилдөөн хуваагдал бүхий өнөөгийн дэлхийд Монголын Гадаад бодлогын идэвхи санаачилгаас тод томруун харагдаж байна.
“Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-гээр Гадаад бодлогоо нэгэн жигд хэмнэлээр, бүгдтэй нь найрсаг байх байр сууринаас явуулж болдог юм байна, тэгээд ч чадаж байна гэдгээ бид илтгэн харуулсаар байна.
Ноён У.Хүрэлсүхэд баярын цахилгаан ирүүлсэн энэ олон лидерүүдээс өвөр хоорондоо дайсагналтай, зөрчилтэй, маргаантай маш олон лидер байгаа гэж үзвэл Монголтой харилцах дээрээ “тойрч эвлэлдсэн” зураглал энэ зурагнаас буухаар байна. Нэг л дүгнэлт байна. Дараагийн 7 дахь Ерөнхийлөгч маань Гадаад бодлогоо хэрхэн томъёолох, тодорхойлох, юунаас, хаанаас эхлэх, ямар уриа дэвшүүлэх вэ гэдэг л Монгол Төрийн, Дипломат албаны, магадгүй судлаач бидний нэг том сорилт болж болох юм хэмээн би үздэг дээ.
Д.Баярхүү
Мягмар - 08 сарын 18,
2026
Сэтгэгдэл15
Sul doroi ursuldoh chadvargui yadarsan argaMongoliin zaluus oolhioguui iim bazaar uvgunii demjleggui bol yavahgui zaluul
Ноён Хүрэлсүхийг долоогоод байгаа юмуу хатан Батцэцэгийг долоогоод байгаа юмуу ямар ч байсан нэгийг нь долоогоод байна синга чинь ! Удахгүй нэг гадаад айлчилалд нь хавчуулагдаж явах нь дэ ! зальтай товариш шүү !
Ингэж долоож амьдрах аргатай амьтан.
Үхссний ялалт, Орост пялдага нохой шиг байж. Путинг баривчилж чадаагүй, олон улсын гэрээний үүргээ биелүүлээгүй
Азийн цөлжсөн хэсэгт Робн Крузо лугаа хаягдсан хэн ч үл тоох корупцид нэвт идэгдсэн,бие даасан улс гэхэд хэцүүхэн атлаа хоосон сүгсэлзэх донтой Мнгол Хэнийг яаж ялсан юм бол оо? Тэр олон стратегийн шат ахисн харилцаануудаас Мнглчуудын Гарт баригдаж нүдэнд үзэгдэх яг юу? Энэ 7 жилд гадны хөрөнгө оруулагчид дүрвэн одсоныг их ялалт гээд бга юм уу? Авилгаар дэлхийг манлайлах улс болсноо хэлээд бга юм у?
1-r Sanal. 10 honog boloh, olon olon baiguullaga investor oroltsoh COP17-iin ued Mongoliinhoo tuluu 1 udurt l 1 Geree contractd gariin useg zurj jinheneesee Diplomat Yalalt baiguul.!!! Olon jil beldlee, 10 Geree Contract zurah Beltgelee Hangahad denduu hangalttai hugatsaa. Bidend mash olon Tulgamdsan bur Bagalzuurt tulsan asuudal bii. Gadaad Yam muugui beldsen bh. Euk maani hamgiin suuld gehed l neg l ulsiin terguun irehed neg dalailtaar 10 garui bichig barimtd useg zurlaa. Symbolism Emptiness Shallowness, Fake Strategic Steps-ees Huuk suuliin ued salj bn. Aguu Aldart George Orwell-iin "Politics and the English Language" gdg buteeliig unsh. Alivaa huuramch arga hemjeegee Goe Hooson Ugeer halhavchilj uy ch Buteedeggui Ajilgui zuvhun sunudug dampuurdag tuhai bichsen bgaa.
2. Harin Uchral ES mash todorhoi sain ajillaj bn. Er ni Zandka Uchral 2 turuuchiin ZG-uudiin Hund Surtal Populism Haalt Boolt Tatvariin darlal muljlug-iin BAAS SHEES-iig tseverlej bn. Diildehgui baidal ch haragdaj Shantrah Vii gej aij suuna. ES Uchral, B.Enhbayar 2-t udahgui zailshgui hiih 2,3 ajil bii. Beltgel muu bgaa. Still very nice Stunt-like Works are ahead of you to be kicked off, guys. B.Enhbayar USA yavah bas zailshgui hereg garna. Huuliin Said baihad ni l sanal bolgoj bv. Oroitohgui l baigaasai bilee. ES-iin Stunts olon gazar davtagdana.
3. NUB-iin darga Gutteres- iin hugatsaa ene onii 12 sariin 31-nd duusahiig dahin sanuulj bn.
" ... Бид Хятадуудыг нутгаасаа гаргаж маш том цэвэрлэгээ хийлээ. Хэрвээ энэ цэвэрлэгээ жаахан оройтвол Монголчууд Монгол хүн биш болох тал уруугаа хандах байсан . " гэж аугаа удирдагч эх оронч Ю.Цэдэнбал 1966 онд хэлж байжээ. Харамсалтай нь хогийн ургамлуудыг уг үндсээр нь цэвэрлэхгүйгээр одоо бүр цэцэглэж төрийг засдагаас Монголоор дүүрэн хужаагийн шивэр сэнгэнэж байна.
Монголын гадаад бодлого дампуурсан шүү дээ. Хамгийн ойрхоны жишээ аваад үзье. Оросуудын барьж байгуулж өгсөн Эрдэнэт хот саяхан 50 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэ түүхт ойд Ерөнхийлөгч Хүрэлсүх, УИХ-ын дарга Бямбадорж, Ерөнхий сайд Учрал, Орхон аймгийн Засаг дарга Зоригтбаяр нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэж үг хэллээ. Гэтэл тэд мэндчилгээндээ Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулж өгсөн Оросын ард түмэнд баяр хүргэх нь бүү хэл "Оросын ард түмэнд баярлалаа" гэж ганц үг ган хийсэнгүй. ийм хүмүүсийг бидний өвөг дээдэс "Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио", "Шарыг үзэж шарвалздаг, улааныг үзэж урвалздаг", "Нөхөрлөж яваад ар нуруу уруу нь хутга шаадаг", "Зовох цагт нөхрийн чанар танигдана", "Хүн чанараа гээсэн амьтан" гэх мэтээр хамгийн адгийн амьтанд болсныг нь анхааруулж хэлдэг байсан. Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан Оросын ахмад барилгачид, инженерүүдийг урих нь бүү хэл Оросын элчин Сайдыг ч урьсангүй. Монголчууд солиорчээ.
Үнэн шүү. Хүүкэд тийм ухаан алга
Анхаараарай цөөхөн монголчуудаа, монгол ахан дүүсээ!!! Монгол улсын Үндсэн хуулийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалт нь монгол үндэстнийг мөхөөх сөнөөх зорилгтой үндсэний аюулгүй байдалд маш аюултай заалт юм. Ялангуяа "Үндэс угсаа, шашин шүтлэг, арьсны өнгө, хэлээр нь ялгварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтаас болж монгол улс хятаджиж, еврейжиж, казакжиж, хритосжиж, исламжиж ойрын хэдэн арван жилд үндэсний хувьд сөхөх мөхөх дээрээ тулаад байна. Энэ заалтыг Монгол улсын Үндсэн хуулиас нэн даруй авч хаях хэрэгтэй. "Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монгол үндэстнээс бусад үндэстэн, угсаатан удаан хугацаагаар оршин суух, монгол улсын нутаг дэвсгэр дээр Буддын шашны сүм хийдээс өөр төрлийн шашны сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахыг хориглох" заалтуудыг Үндсэн хууль, бусад холбогдох хуульд тусгах цаг нь болжээ.
хүүдийн долоож бгаад буухаас нь өмнө нэг юм горьдоод.энэ шүп өвөө
Энэ нөхөр гадаад бодлого дүгнэх ямарч чадалгүй. Тохиолдлоор нэг томилогдсон ухаантай. Тэрнээс ямар ч дипломатын мэргэжил байхгүй. Монголын гадаад бодлого. Харилцаа дампуурч байна.
kui haana ingej dolooj sursan jum bol.