Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жиньпин Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ.
Ши Жиньпин мэндчилгээндээ, БНХАУ, Монгол Улс бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш юм. БНХАУ нь Монгол улсыг хөрш орнуудын гадаад харилцааныхаа чухал байранд тавьсаар иржээ. Монгол Улс нь БНХАУ хоородын харилцааг хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлээ болгож байгааг сайшааж байна. Миний бие БНХАУ, Монгол Улс хоорондын харилцааны хөгжлийг маш их чухалчилдаг. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тантай хамтран зүтгэж, БНХАУ Монгол Улсын хувь заяаны цогц нэгдлийг байгуулахаар удирдамж болгон, БНХАУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж өгөхөд бэлэн байна гэжээ.
Ням - 08 сарын 02,
2026
Сэтгэгдэл2
⛽️ Орос шившигээ хутгаж байна: Шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
Юу хуцаад бнаа🤣🤣