sonin.mn

Долдугаар сарын 9-ний өдөр болсон БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Хятад улс болон Дэлхийн өмнөдийн орнуудын хиймэл оюуны салбар дахь хамтын ажиллагааны талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "Хятадын хиймэл оюуны нээлттэй загварууд нь хиймэл оюуныг ашиглах босго болон зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж, талууд, ялангуяа хөгжиж буй орнууд хиймэл оюуны хөгжлийн үр өгөөжийг тэгш хүртэхэд бодитой дэмжлэг үзүүлж байна. Хятад улс 2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний бага хурлыг Шанхай хотод зохион байгуулах бөгөөд энэхүү хурлыг боломж болгон ашиглаж, талуудтай хамтран технологийн инновацыг хэлэлцэж, хөгжлийн үр шимийг хамтдаа хүртээж, хүртээмжтэй экосистемийг хамтран бүрдүүлж, хиймэл оюуныг хүн төрөлхтний сайн сайхан, нийтлэг ашиг тусын төлөө хөгжүүлэхийг ахиулж, дэлхийн хиймэл оюуны хөгжлийг шинэ эрч хүчээр хангахад бэлэн байна" гэжээ.


Г.Бямба