sonin.mn

6-р сарын 29-нд Хятад–ШХАБ-ын Шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагааны анхдугаар бага хурал Шаньдун мужийн Чиндао хотод боллоо.


Энэхүү бага хурал нь “ШХАБ-ын ухааныг нэгтгэж, ирээдүйн инновацийг хөгжүүлэх—нээлттэй, хүртээмжтэй шинжлэх ухаан, технологийн шинэ экосистемийг бүрдүүлэх” сэдвийн дор зохион байгуулагдлаа.


Арга хэмжээнд улс орнуудын улс төрийн зүтгэлтнүүд, нэр хүндтэй эрдэмтэд, шинжлэх ухаан, технологийн салбарын аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд болон шинийг санаачлагч залуу манлайлал оролцож, хиймэл оюун ухааны хэрэглээ, дэвшилтэт технологийн дамжуулалт, инновацийн нөөцийн хуваалцах зэрэг гол чиглэлүүдээр гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэв.


Мөн хурлын үеэр Хятад болон ШХАБ-ын орнуудын хооронд явагдсан 100 шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, 100 эрэлт хэрэгцээний зүйлийг нийтэлж, ШХАБ-ын орнуудын хооронд шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагааны төслүүдэд төвлөрсөн гарын үсэг зурах, ШХАБ-ын гишүүн орнуудын залуучуудын инноваци, бизнес эрхлэлтийн тэмцээн зэрэг цуврал арга хэмжээг эхлүүлсэн байна.