Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх энэ шийдвэр нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болсон юм.
Энэ дагуу Үндэсний их баяр наадмын өдөр дэлхийн 55 улс “Дэлхийн адууны өдөр”-ийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
07 дугаар сарын 13-ны өдөр Хүй 7 худагт “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлт болох бөгөөд 10 мянган морьтны их жагсаал, хүчит бөхийн барилдаан, сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, 500 адуу хурааж, морьтой болон явган уургалах, бугуйлдах “Адуучин” тэмцээн, морьт харваа, морин цирк зэрэг арга хэмжээ зохион байгуулна.
“Дэлхийн адууны өдөр”-т дэлхийн 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцох юм байна.
Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.
Ням - 07 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
Хүрэлсүх хууль бусаар 2021 онд ерөнхийлөгч болсон. Ингээд 21 оноос хойш ерөнхийлөгчийн зардал төсвийн хууль ноцтой зөрчиж ирсэн. Улсын их хуралд 5 жил турш нэг удаа тайлангаа тавиагүй тул хууль зөрчсөн Хүрэлсүхийг шоронд хийгээчээ.
32-ын тойргийн хятад хужаа хорооллоос гаралтай домбон толгойт хунхууз Хү Сю Жаны адуу морь мэддэг гэж юу байсан юм.
32-ын тойргийн хятад хорооллоос гаралтай мантуу хунхууз Хүүрсэгийн адуу мал мэддэг гэж юу байсан юм. Сонгино сармис мод ургамал гахай шувуугаа сайн мэдэх байх шүү..
Manai ylasiin Mongolchyydiin gol yildel ni adyytai holbootoi saihan aransin maani ye zalgamjlan irsen yum!!!minii aab adyychin,;jin teej yabsan olon jil mori uyaj,sezen haanii ahai beesiin hosyyndaa hyrdtai ydamtai agyy uyach yablaa,tiim ch ychiraas adyynii bayaraar ene saihan tyyhiig neej adyynii ederiig bii bolgoson teriin tergyynee muu heleh erh Mongol hynd baimaargyi l yum daa........ene terryy myy heleed baigaa hymyys chini ter hyjaanyyd ni yum bis uu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!