sonin.mn

6-р сарын 30-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван, И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар утсаар ярьжээ 


Ван И энэ үеэр, энэ оны 5-р сард Ши Жиньпин дарга болон Ерөнхийлөгч Д. Трамп Бээжинд уулзаж, Хятад, АНУ-ын хооронд бүтээлч, стратегийн, тогтвортой харилцааг хөгжүүлэх талаар чухал зөвшилцөлд хүрч, улмаар ирэх гурван жил болон түүнээс цааших хугацааны харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон. Энэхүү харилцааны загвар нь хоёр улсын ард түмний хүсэл эрмэлзэл, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцэж, мөн хоёр талын үндсэн ашиг сонирхолд нийцэж байна. Иймд хоёр тал саад бэрхшээлийг арилгаж, зөв чиглэлд тууштай урагшлах шаардлагатай гэсэн байна.

Мөн тэрээр хоёр тал тэгш байдал, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг бодит бодлого, хэрэгжилт болгон хувиргах шаардлагатай гэж онцлов. Тэрээр стратегийн тогтвортой байдлыг хангах бүтээлч харилцааг бий болгох нь зүгээр нэг уриа лоозон биш, харин бодит үйл ажиллагаа, тогтвортой хүчин чармайлт шаардсан урт хугацааны үйл явц болно. Иймд хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлж, эерэг хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ маргаан, эрсдэлийг бууруулах шаардлагатай гэсэн бөгөөд Тайванийн асуудал нь Хятад, АНУ-ын харилцааны суурь асуудал учраас АНУ энэ асуудалд болгоомжтой, хариуцлагатай хандах ёстойг онцолсон байна.


Хоёр орны гадаад хэргийн сайд нарын утсаар хийсэн яриа эерэг, бүтээлч болсон гэдэгт санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрсэн нийтлэг чухал зөвшилцлийг хамтран хэрэгжүүлэх, мөн уян хатан хэлбэрээр харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцжээ.


Г.Бямба