УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн давж шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн давж шатны тойргийн шүүхэд өчигдөр боллоо.
Анхан шатны тойргийн шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Шүүгдэгч З.Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, түүний үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Тэгвэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч З.Энхболд, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхээс тогтоосон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.
Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хувийн байдалтай холбоотой буюу эрүүл мэндийн нөхцөл байдал, үүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэжээ.
Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан шинжид хамаарах бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг “нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял” шийтгэхээр хөнгөрүүлэн өөрчилж, энэ талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэсэн байна. Шүүх хурлын үеэр УИХ-ын дарга асан З.Энхболд: " Хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан үйл явдлаараа би ном бичиж байгаа. Хуулийн ангийн оюутнуудад гарын авлага болж үлдэг" гэсэн юм.
Мягмар - 07 сарын 21,
2026

Сэтгэгдэл21
Үйлдсэн хэргийг нь бүрэн илрүүлэхгүй, тэгээд бас ялаас хэлтрүүлж давруулахаар энэ золиг нь бүр хөөрөөд ном бичих юм гэнээ?!! Зугаатай ч юмаа даа??!!
ганц шударга улс төрч шүү энэ Энхболд
Монголын дайснуудын захиалга гүйцэтгэгч нь шүүх
Зика вирусыг яагаад шоронгоос суллав? Страто компанийг дүүгийнхээ нэр дээр байгуулаад Энх-Амгалантай нийлж түүнийгээ дэмжих луйвар хийсэн ш дээ.
ТӨХ-ны дарга байхдаа хуссан үл хөдлөх хөрөнгүүдийг нь шалгахгүй юм даа???
Зөв дэмжиж байна.
Энэ бол 37 он цаашаа юм шиг санагдлаа
Тэгэж байгаа шүү. Улстөрийн намын гишүүнийг ингэж чаддаг байх. Улстөрийн дээр санхүүгийнхэн байгаа. Монгол улс нэг мэдсэн санхүүгийн байцаагч нарт хэмжээ хязгааргүй эрх мэдэл өгсөн байна. Сонгуулиар сонгогдохгүй, харин авилга мөнгөөр санхүүгийн хуурамч диплом, гэрчилгээ, лиценз олж авчихаад бидний шууд дарамтлан амьдарч байна. Хэнд ямар хэрэг үүсгэх, хэний мэдээллийг банкнаас авах, ямар дансыг чинь шүүх, яаж бусдын хамаарал бүхий холбоог хайхыг тэд ганц гарын үсгээр шийдэж байна. Улстөрчдийг бид сайн мууг нь мэднэ. Харин энэ санхүүгийнхэнд хэн шалгах билээ. Бөөн ноотой далд хар дарамтлагч дарангуйлагч нар байдаг.
Ийм том хүнийг гэмгүй байхад нь яллаж байдаг юм бол улныхныг ч ёстой эд бад хийдэг байх даа
Тэгэж байгаа шүү. Улстөрийн намын гишүүнийг ингэж чаддаг байх. Улстөрийн дээр санхүүгийнхэн байгаа. Монголулс нэг мэдсэн санхүүгийн байцаагч нарт хэмжээ хязгааргүй эрх мэдэл өгсөн байна. Сонгуулиар сонгогдохгүй, харин авилга мөнгөөр санхүүгийн хуурамч диплом, гэрчилгээ, лиценз олж авчихаад бидний шууд дарамтлан амьдарч байна. Хэнд ямар хэрэг үүсгэх, хэний мэдээллийг банкнаас авах, ямар дансыг чинь шүүх, яаж бусдын хамаарал бүхий холбоог хайхыг тэд ганц гарын үсгээр шийдэж байна. Улстөрчдийг бид сайн мууг ньмэднэ. Харин энэ санхүүгийнхэнд хэн шалгах билээ. Бөөн ноотой далд хар дарамтлагч дарангуйлагч нар байдаг.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч даргаасаа асуугаад муусайн ялаануудыг туухэн алсын хараатайгаар ядаргаатай зохицуулчихна.
З.Энхболдоос 1000 дахин илуу худалч хулгайч луйварчин алуурчин дарганцаруудыг хэзээ баривчилж шоронд хийх вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогт яагаад дарга болоод байна бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????
Санхүүгийнхэн огт шоронд хий гэж хэлээгүй бол хэн ч хөдлөхгүй. Шүүгч мөнгөө санхүүгийнхэнээс авна. Цагдаа, прокурор, эмч, багш бүгд санхүүгийнхэнээс хамааралтайгаа ажиллаж хөдөлнө. Иймд санхүүгийнхэн бол улсыг захирдаг дарангуйлагч юм.
Гэмгүй хүнийг шүүдэг. Эрүүл бус нийгэм
За больж үз чонын бэлтрэгээ хахууль өгч ялаа болиулсан бас шүүхийг дарамталсан чиний хэрэг маш их ,чи биш юм гэхэд үр хүүхэд чинь үйлээ үзнээ
нэг л их ном бичсэн *шударга* гэх дарга нар ,
MUiig seb hiitel bosgoh hedhen hunii neg dee.Emhii hulgaichuud zahialgaar shorond hiilee.Ene baitugai hulgaich MBnii Lhabgadurengiin huugiin ih munge .SU giin 12 tn alt.14 terbumiin kazinochid.Badamjumai hulgaichaa har.odoo Nymbaatar hichneen terbumiig ideed ailiin erh huuhed shig guigeef alga bolloo.Zandanshatar novsh hurtel 5 ternumiig borjur soliod avsan tgd duugarch chadahgui bga.Onon alialagchiin avgai Saransuh bas l olon terbum heregtei gd bsan.Naana n Onon hudlaa alialaad tag.Ene hulgaichidiin hajuud ZI bol MGLiig avragch.mash mundag bolovsroltoi.tuushtai setgegch.hun EK bolgooroi ard tumeen.
MUiig seb hiitel bosgoh hedhen hunii neg dee.Emhii hulgaichuud zahialgaar shorond hiilee.Ene baitugai hulgaich MBnii Lhabgadurengiin huugiin ih munge .SU giin 12 tn alt.14 terbumiin kazinochid.Badamjunai hulgaichaa har.odoo Nymbaatar hichneen terbumiig ideed ailiin erh huuhed shig guigeef alga bolloo.Zandanshatar novsh hurtel 5 ternumiig borjur soliod avsan tgd duugarch chadahgui bga.Onon alialagchiin avgai Saransuh bas l olon terbum heregtei gd bsan.Naana n Onon hudlaa alialaad tag.Ene hulgaichidiin hajuud ZI bol MGLiig avragch.mash mundag bolovsroltoi.tuushtai setgegch.hun EK bolgooroi ard tumeen.
Баригдаагүй бол ...... гэдэг л энэ дээ. Топ гэр бүлийн л Нэг мөн. Аугаа Хүндээ ..... Манай Топууд бүгд ийм. Залуус үлгэр жишээ авагдээ. Нэг ийм нийгэмд сайхан үлгэр дууриалал.....
I never thought I would become a victim of a cryptocurrency scam until it happened to me. After losing my hard-earned savings, I felt hopeless and didn't know where to turn. That's when I contacted Digital Light Solution. Their team was professional, knowledgeable, and supportive from the very beginning. They explained the investigation process clearly and treated my case with care and respect. I truly appreciate their guidance and would recommend their cryptocurrency investigation services to anyone facing a similar situation... Email:digitallightsolution@qualityservice.com, (What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf)
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM