ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 1 /TASS/. Дээд шүүхээс тус улсын АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдүүдэд автоматаар иргэншил олгохыг хязгаарласан зарлигийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох шийдвэр гаргасныг Дональд Трамп "Хятадын ялалт" хэмээн мэдэгджээ.
"БНХАУ-ын удирдагч Ши Жинпинь болон агуу Хятад улсад иргэншил авах асуудалд асар том ялалт байгуулсанд нь баяр хүргэе" гэж тэрбээр " Truth Social" нийгмийн сүлжээндээ бичсэн байна.
Д.Трамп мөн Дээд шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, уг шийдвэрийг хуулийн төсөл батлах замаар цуцлахыг Конгресст уриалжээ. Өмнө нь Трамп өөрийн гаргасан зарлигийг тайлбарлахдаа, АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгох заалт нь "боолуудын хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд тэднийг хамгаалах зорилготой байсан" хэмээн олонтаа тэмдэглэж байв. "Энэ заалт Хятад болон бусад орны тэрбумтнуудад зориулагдаагүй" гэж тэрбээр онцлон хэлж байсан юм.
Д.Трамп АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлах тухай зарлигт 2025 оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа гарын үсэг зуржээ.
Зарлигт эцэг эх нь АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа, мөн шинээр төрсөн хүүхдийн эх нь тус улсад түр хугацаагаар (бусад улстай байгуулсан визгүй зорчих журам, эсвэл сургалтын, ажлын, жуулчны визээр) нэвтэрсэн, эцэг нь АНУ-ын иргэншилгүй эсвэл байнгын оршин суух зөвшөөрөлгүй бол тус улсад төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохгүй байхыг төрийн байгууллагуудад үүрэг болгосон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл3
Энэ Чукча дурак Европ Оросуудтай адилхан нэг хогийн савтай.
Dear the people: The problems are not in the constitution.The problems are immigration laws with negative consequences such as green card lottery; dual citizenship;family unification bla bla.Crooked politicians false promises bla.Ineffective policies with negative impacts. The Constitution of The United States of America is not just piece of paper period Sincerely Iron Leader the Great
1 Million Chinese in Japan in Danger! Japan Launches Massive Crackdown - Rich Arrested, Visas Denied. Японд 1 сая хятад хүн аюулд орлоо! Япон улс томоохон хэмжээний хатуу арга хэмжээ авч эхэллээ - Баячуудыг баривчилж, виз олгохоос татгалзав. Япончууд мундаг байна. Тэмбүүтэй хужаа нар Японоос хөөгдөж байна. Япончууд баян хужаа байсан ч долигонож зусардахгүй шууд эх орноосоо хөөж явуулдаг бахархмаар эх оронч мундаг хүмүүс юм. Эсрэгээрээ өмхий монголчууд баян хужаагийн ул долоож эх орноо ч худалдахад бэлэн эх орноосоо урвахад ч бэлэн сэжгийн хүмүүс.