АНУ-ын Дээд шүүх 6-р сарын 30-нд шийдвэр гаргаж, ерөнхийлөгч Дональд Трампын “төрснөөр иргэн болох эрх”-ийг хязгаарлах зорилготой захиргааны шийдвэрийг нь хүчингүй болголоо.
Дээд шүүх 6:3 саналаар доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Д.Трампын засаг захиргааны “төрснөөр иргэн болох эрх”-ийг хязгаарлах захиргааны шийдвэрийг хэрэгжүүлэхийг үргэлжлүүлэн хориглов.
Энэ нь Дээд шүүх 2-р сард Д.Трампын засаг захиргааны томоохон хэмжээний гаалийн тарифыг хууль бус гэж үзсэний дараа дахин тус засаг захиргааны гол бодлогыг няцаасан тохиолдол болж байна. 2025 оны 1-р сард Д.Трамп Цагаан ордонд буцаж ирсний дараа гаргасан захирамжид, эцэг эх нь хоёулаа АНУ-ын иргэн биш эсвэл хууль ёсны байнгын оршин суугч биш бол шинээр төрсөн хүүхдэд автоматаар иргэншил олгохгүй гэж заасан байна. Энэхүү захирамж АНУ-ын олон мужид шүүхийн маргаан үүсгэж, холбооны хэд хэдэн дүүргийн шүүгч уг захирамж хэрэгжихийг хориглосон байна.
Энэхүү захирамжийг эсэргүүцэгч тал нь уг шийдвэр АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтийг зөрчиж байна гэж үзжээ. Тус нэмэлт өөрчлөлтөд “АНУ-д төрсөн эсвэл иргэншил олгогдсон бөгөөд АНУ-ын шүүх эрх мэдэлд хамаарах бүх хүн АНУ-ын иргэн байна” гэж заасан байдаг.
Д.Трампын засаг захиргаа уг нэмэлт өөрчлөлтөд дурдсан “АНУ-ын шүүх эрх мэдэлд хамаарах” гэсэн ойлголтыг тайлбарлахдаа, иргэншил зөвхөн төрсөн газраар автоматаар олгогдох боломжгүй гэж үзэж байна. Зөвхөн “АНУ-д үнэнч байдал” илэрхийлсэн хүмүүсийн хүүхдүүдэд автоматаар иргэншил олгох ёстой бөгөөд энэ “үнэнч байдал”-ыг хууль ёсны байнгын оршин суух замаар тодорхойлно, харин хууль бус цагаачид болон түр оршин суугчдын хүүхдүүдэд АНУ-ын иргэншлийг автоматаар олгохгүй гэж үзжээ.
Г.Бямба
Лхагва - 07 сарын 01,
2026

Сэтгэгдэл0