sonin.mn

6-р сарын 28-нд Хятадын Юньнань мужийн Вэньшаний Жуан, Мяо үндэстнүүдийн өөртөө засах жөүгийн Малипө шяний Тяньбао–Малипөгийн хурдны замын Малутангийн том гүүрний үндсэн бүтээц амжилттай холбогдсоноор тус хурдны зам бүхэлдээ холбогдож, Хятад-Вьетнамын хилийн бүсэд шинээр нэгэн чухал авто замын гарц бий боллоо.




Малутангийн том гүүр нийт 1005.5 метр урт бөгөөд үндсэн алслалт нь 480 метр, гол тулгуур цамхгийн өндөр нь 254 метр юм. Барилгын баг 910 гаруй хоногийн турш геологийн хүндрэлтэй нөхцөлийг даван туулж, гүүрний тавцанг миллиметрийн нарийвчлалтайгаар холбож чаджээ.



Тяньбао–Малипөгийн хурдны зам нь Тяньбао боомтоос эхэлж Малипө шяньд хүрэх бөгөөд нийт урт нь 52.8 км. Гүүр, туннелийн эзлэх хувь 80.4 хувь бөгөөд хоёр чиглэлийн дөрвөн эгнээтэй, цагт 80 км-ийн зураг төслийн хурдтай баригдсан байна. Энэ оны 10-р сард ашиглалтад орох нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа юм.


Уг зам ашиглалтад орсноор бүс нутгийн хурдны замын сүлжээ улам боловсронгуй болж, Хятад-Вьетнамын хилийн бүсийн харилцан холболтын түвшин дээшлэхээс гадна “Бүс ба Зам” санаачилгын хэрэгжилтийг дэмжиж, зам дагуух 100 мянга орчим иргэний зорчих нөхцөлийг сайжруулан, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх юм.


Г.Бямба