Баянгол дүүргийн прокурорын газраас М.Э нь 3 настай дагавар хүүгээ биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон, төрсөн эх Ц.Л нь эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шийвэрлүүллээ.
Шүүхээс М.Э-д дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Ц.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл2
Эр хүн өөрөө хүүхэд гаргахгүй. Ийм болохоор хүүхдээ булаалдаж дайн хийдэг нь эр хүн. Эхийн эрхэт ёсыг дээдэлдэг үед эрчүүд нь хүүхдээ булаалдаж дайн хийсээр байгаад хүний тоо өсдөггүй байжээ. Гэтэл одоо Монголд эцгийн эрхэт ёсыг уландаа гишгэсэн төрийн хуультай учраас хойд эцгийн гарт хүүхэд үхэж байна. Яг үнэндээ энэ хэргийн гол буруутан бол Монголын төр, засгийн газар юм. Хүүхдийг эцэгт нь өгч бай. Эцгийн эрхэт ёсыг хатуу дагаж, төрсөн хүүхдийг зөвхөн эцэгт нь өгч бай. Эмэгтэйчүүд нөхрөөсөө салахдаа хүүхэдгүй салж болно. Эмэгтэйчүүдэд хүүхэд өгч байгаа Монголын хууль бол эцгийн эрхэт ёсыг уландаа гишгэсэн байгаа дүр төрх энэ юм. Хойд эцгийн гарт хэзээ ч хүүхдийг өгч үл болно.
Монголын засгийн газар, улсын их хурал, Монголын шүүх, прокурор бол Монгол улсад эцгийн эрхэт ёсыг хатуу сахиулах ёстой байгууллага мөн. Гэтэл өнөөдөр хүүхдийг эмэгтэ талд өгч байгаа нь байж болохгүй их гайг тарьж байна. Эцэг хүн хэзээ ч өөрийнхөө үрийг алахгүй. Эмэгтэй хүнд хүүхдийг дагуулж, төрсөн эцгээс хүүхдийг булааж авдаг Монголын гайтай нийгмийн золиос нь хүүхэд болж ирлээ. Хичнээн олон хүүхэд хойд эцгийн гарт үхэв. Үнэндээ хамгийн чухал зүйл бол төрсөн эцгээс хүүхдийг булааж авдаг нийгмийн хуулийг засах ёстой. Шүүх хүртэл хүүхдийг эцэгт нь өгөхийг зөвшөөрөхгүй шийдвэр гаргадаг аймшигтай түүхээ хурдан засах цаг болжээ. Хүний эцэг хүн өөрийнхөө хүүхдийг хэзээч алахгүй. Яагаад гэвэл эр хүн өөрөө хүүхдээ гаргахгүй тул өөрийнхөө хүүхдийг төрүүлж өгсөн эмэгтэйгээс хүүхдээ авч үлдэх нь шударга ёсны үндэс болдог.