Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл, шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан. Дээрх хуулийн өөрчлөлтөөр зарим төрлийн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар төлсөн бол 50 хувиар хөнгөрүүлэхээр хуульчилсан.
Мөн торгох шийтгэл оногдуулсан талаарх шийдвэрийн мэдээллийг хүн, хуулийн этгээдэд мэдэгдсэн үеэс сайн дураар төлөөгүй тохиолдолд сар бүр 10 хувиар, нийт 5 сарын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэн тооцдог.
Дээрх 5 сарын хугацаанд торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах эрхийг, автотээврийн асуудал эрхэлсэн байгууллагаас тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг тус тус хязгаарлах арга хэмжээг авахаар хуульд тусгасан байдаг. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний төлбөрийн хамт төлөөгүй бол 5 сарын хугацаа дуусмагц цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн хамт төлөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд санал, хүсэлт хүргүүлнэ.
Тухайлбал, тухайн иргэний торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний нийлбэр нь 450 мянган төгрөгөөс доош бол албадан төлүүлэх, түүнээс дээш бол эрх бүхий албан тушаалтнаас нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналыг шүүхэд хүргүүлнэ. Түүнчлэн, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол баривчлах шийтгэлээр солих хуулийн зохицуулалттай.
Лхагва - 07 сарын 01,
2026

Сэтгэгдэл5
дээрхи бичсэн шийдвэр зовхон муусайн ялаанууд улныханд л уйлчилнэ !!!!!!!!
Тэгэж улныхан гэж хуцвал шууд бослого гаргаж, та нарын дарангуйлал цусан далайгаар төгсгөл болно. Дотоод улс төрийг басан доромжлох эрх улс төрчид болон төрийн албанд байх ёсгүй.
Энэ бол байж боломгүй зүйл. Ямар ч үндэслэлгүй торгуулийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй торгуулийг албаар тулгаж, улмаар хууль бусаар ахин цааш дарамтлах нь Монгол улсыг сүйрэлд хүргэнэ.
Дарангуйлагч нар байгалийн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож сурчихаад жолоочийн буруу эсэхийг тогтоож сурцгаа. Дарангуйлагч нарын байгалийн ухааны мэдлэг маш муу гэдгийг монголчууд мэднэ. Адаглаад торомз гишгэхэд үрэлтийн хүч хэрхэн яаж үйлчлэж байгааг байгалийн хуулийг ашиглаж тооцох чадваргүй дарангуйлагч даанч олон байгаа. Байгалийн хуулийг зөрчсөн эсэх тодорхойгүй байхад жолоочийн буруу гэж мөнгө нэхдэг ёсыг халах цаг болсон. Нийгмийн хууль нэртэй байгалийн хуулийг зөрчсөн бүх тийм нийгмийн хуулийн заалтыг хүчингүй болгохыг шаардаж байна.
Эцгийн эрхэт ёсыг хатуу барьдаг хууль цаазтай болохгүй юм бол Монгол улсад иргэний дайн гарах болно шүү. Төр энэ бүхэнд хамгийн том гэм буруутай болно. Хойд эцгийн гарт хүүхэд үхдэг байх ёсгүй. Хүүхэд өөрийн эцэгтэйгээ үргэлж хамт байх учиртай.