ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фейсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг 17 этгээдийг баривчиллаа.
Тухайн этгээдүүд нь Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоожээ.
Дээрх этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын "Улаан булант зар" мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэхээр Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг Прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж байна
Даваа - 06 сарын 15,
2026
Сэтгэгдэл5
Чонотой нийлсэн нохойнуудыг үг дуугүй дагзанд нь бууд !
Найдвартай арилжааны дохио болон мэргэжлийн стратеги хайж байна уу? Алт, газрын тос, хувьцаа, Forex болон криптовалют арилжааны талаар үнэгүй шууд дэмжлэг аваарай. Зах зээлийн найдвартай мэдээллийг авахын тулд Telegram дээрх Nelson (NildaSGNL) руу холбогдоно уу.
Эби, Сайханбилэг ,Удаанжаргал,Сахал Эрдэнэбилэг нарыг харин барих нь бүү хэл МАН-ын бүдүүн данжаадууд биднээс татвар татаж тэжээж тансаглуулдаг юм биш үү?
Энэ 17 этгээд бол МАН-ын гадаадад ажиллуулдаг нууц дээрэмчид мөн.
Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution