Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд одоогийн байдлаар 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэх, хилийн хориг тогтоох болон зарим гаалийн улсын байцаагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Даваа - 06 сарын 15,
2026
Сэтгэгдэл5
хилийн эрүүл ахуй, тархвар судлалын хяналтыг сангийн сайд хариуцах уу, эрүүл мэндийн сайд хариуцах уу. Хянал, шалгалт бантан болжээ.
20 эхнэртэй хөгшин үрчгэр хар азарга Дэлгэрсайхан Замын Үүдэд хаанчлалаа тогтоогоод байна. Эм хүний салтаа умдаг долоох донтой үрчгэр хар сдаг МАН дархалчихсан юм уу хаашаа юм..
Хүрэлсүхийн нэг нүхний хушга хам Анандбазар онгоцны түлшийг ганцаараа Монголд шахаж байгаа нь өөртөө давуу байдал үүсгэж Засгийн газрын бүдүүн данжаадуудад авлигал өгсөн гэсэн үг. АТГ Анандбазарыг шалгах уу?
Найдвартай арилжааны дохио болон мэргэжлийн стратеги хайж байна уу? Алт, газрын тос, хувьцаа, Forex болон криптовалют арилжааны талаар үнэгүй шууд дэмжлэг аваарай. Зах зээлийн найдвартай мэдээллийг авахын тулд Telegram дээрх Nelson (NildaSGNL) руу холбогдоно уу.
Му у новшнуууд сөнөж мөхөх учиртай эээ