Оюун ухаант хүн анх Африкт үүссэн гэдэг дүгнэлт хийгсдийн ашигласан материал нь (чулуужсан яс, чулуун зэвсэг г.м) чанарын шаардлага хангах, үнэний шалгуур болох баттай шинжгүй, маргаан үл дагуулах тоо, хэмжээ ч үгүй, судалсан шинжилсэн арга, судлаачдын нь мэдлэг, боловсролын түвшин, оюун дүгнэлт хийх чадвар зэрэг нь ч үнэхээр гологдмоор гэдгийг би урьд өмнө бичсэн олон өгүүлэлдээ дурдсан юм.
Хачирхалтай нь энэхүү дүгнэлтэнд эргэлздэг, эргэж шалгахыг оролддог, дахин нотлохыг хичээдэг, бүр шаарддаг хүн бараг л байдаггүй юм байна. XX, XXI зууныг дамнан амьдарч байгаа судлаачдыг бүгдийг нь ховсдоод, эсвээс кодлоод, тархинд нь чип суулгаад ийм болгочихсон юм шиг л санагдах боллоо.
Уг нь дан ганц бодох, бясалгах аргаар ч гэсэн “хүн Африкт үүсээгүй юм байна” гэдэг дүгнэлтэнд хүрэх боломжтой юм шүү дээ. Мич, бич хувьсан хувьссаар хүн болсон байхад мөн тэр газарт амьдарч байсан бусад амьтад яаж хувьссан байх ёстой вэ? хэмээн бодоход л уг дүгнэлт няцаагддаг юм. Хүн дүрстэй бус амьтад ч мөн их хувьсна, амиа тээх чадавх нь элдвээр дээшилнэ биз дээ? Яалт ч үгүй л тэгэх учиртай. Гэтэл тийм чадварлаг амьтад Африкт байгаа билүү? Дулаан, чийглэг, үр жимс ихтэй, онцын тааламжтай нөхцөлд дассан амьтад л Африкт байдаг шүү дээ. Харин орчныхоо ямар ч өөрчлөлтийг тэсвэрлэдэг, хоолоо олж идэх олон арга, чадавхтай, цас мөстэй саруудыг ичиж, унтаж өнгөрөөдөг, өвөл идэх өвс ургамлаа нөөцөлдөг, дулаан үүр, байр бэлддэг, өвөл нь хөлдөж хавар нь гэсэж амь ордог, газрын гүнд амьдарч сурсан, олон идэштэй, идэш хоол эрэлхийлэн байнга нүүдэллэдэг, урц овоохой барьдаг (минж), эрс тэс уур амьсгалд зохицсон амьтад Төв Азид л олон шүү дээ.
Тэд л мич, бичүүдтэй зэрэгцэн хүнд, бэрхийг туулсан болов уу гэгдэхээр... Ядаж л энэ талаас нь бодох, бясалгах хэрэгтэй билээ.
Хүн анх байгаль, цаг уурын хүнд бэрх нөхцөлд үүсээд хүнс хоол элбэг олдох газруудруу л тархсан нь үнэн. Гэтэл Кайнозойн эриний антропоген галвын үед (хүн анх үүссэн гэгдэх цаг үе) Африкт тийм нөхцөл байдал байсангүй. Энэ үнэнээр уг дүгнэлт шууд няцаагддаг юм. Хэрэв тэнд мич хүн болж хувирсан бол одоо байгаа бараг бүх амьтад Африктаа үлдэж хоцорсон байх учиргүй. Тэгээд ч Африкт хүн анх үүссэн гэх дүгнэлт нь биологи, геологи, антропологи, генетикийн гэх мэтийн шинжлэх ухаан сул хөгжсөн, зарим нь эхлэл төдий, зарим нь бүр ор сураггүй байсан үед л хийгдсэн дүгнэлт юм. Одоо харин эргэж энд дурдсан шинжлэх ухаануудын үүднээс уг дүгнэлтийг дахин нотлох, батлах шаардлагатай байгаа болно.
Ганц хоёр чулуужсан яс олоод, ганц хоёр чулуун зэвсэг олоод шийдчих асуудал ер нь биш шүү дээ. Хүн дүрстэй бүх амьтны яс адилхан л шахуу хэмжээ, хэлбэртэй. Гавлын бүтэн яс, гарын яс ч байхгүй чулуужсан яс олоод л анх хийчихсэн дүгнэлт. Энэнийг ч манайхан мэдэхгүй атлаа хоосон мэдэмхийрэх нь ичмээр байдаг юм.
Газарзүйн онцлог, байгаль-цаг уурын нөхцөл, тухайн тэр цаг үеийн хөхтөн амьтдын хөгжлийн түвшин, эх газрын эрс тэс уур амьсгал буй болсон хувьслын хурд, хугацаа, өвсөн тэжээлтэн болон араатан амьтдын тоон харьцаа гэх мэтийн тун олон хүчин зүйлийг тооцож байж л үнэнд ойртно шүү дээ. Олдсон бүх чулуужсан яснаас цэвэрхэн дээж авч шинжилнэ гэдэг ч тун хэцүү ажил. Урд өмнө олдсон бүх яс бохирлогдож ач холбогдолгүй болсон байгаа. Хүний гар хүрсэн, амьсгал хүрсэн л бол дээж болох шинжээ алддаг юм. Дээр дурдсан бүхнийг тооцож, уншиж, судалж, харьцуулж нягтлаад, дахин давтан эргэж харж, лавлуулж үзсээр, бодсоор байж л (30-40 жилийн эцэст) “хүн анх Африкт үүсээгүй юм байна” гэж миний бие дүгнэсэн юм. Харамсалтай нь энэ дүгнэлтийг шалгах, орчин цагийн өндөрлөгөөс эргэж элдвээр нягтлах, хамгийн оновчтой арга ба нарийн багаж хэрэглэж нотлох, эсвээс үгүйсгэх судлаач одоогоор алга байна. Хүн дүрстэй мич, бич Африкт хэд хэд дахин үүссэн, түрүү үеийнх нь хүн болсон, сүүл үеийнх нь сармагчин хэвээрээ байгаа мэтээр сэтгэх нь даан ч дээ гэмээр худал, хуурмаг зүйл.
Би олон янзаар эргэцүүлж бодсоор байгаад чухамдаа “хүн Африкт үүсээгүй, харин Төв Азид үүссэн байж мэднэ” гэсэн дүгнэлтэнд хүрч энэ тухайгаа “Байгалийн хувьслын философи” номондоо дэлгэрэнгүй өгүүлсэн юм. Хожуу нь энэ талаар 10 орчим өгүүлэл бичиж сонин.мн-д тавьж, мөн “Судалгааны бүтээлийн эмхэтгэл” цувралд нийтлүүлсэн болно.
Хүн анх хаана үүссэн юм бэ? гэх асуултанд хариулахын тулд наад зах нь ус цаг уурын шинжлэх ухаан, геологи, биологи, байгалийн хувьслын түүх, хөхтөн амьтдын тэр дундаас хүн дүрстэй мичнүүдийн түүх, чулуун зэвсгийн түүх, Африк болон Ази дахь Кайнозойн эриний сүүлчийн галавын түүх, хүнсудлал, генетикийн шинжилгээ гэх мэтийн олон шинжлэх ухааны мэдлэгийн арвин их сан хөмрөгт тулгуурлах шаардлагатай. Чухам иймийн учир хүмүүс энэ асуудалд шууд халдаж шинжлэхээс төвөгшөөдөг учир буй. Гэхдээ л хүмүүс бид анх үүссэн нутаг орон, цаг үеэ яг таг мэдэж байх ёстой шүү дээ? Хүмүүсийн түүхийн эхлэл шал худлаа байж болохгүй. Хүн дүрстэй мич модноос бууж, олон идэштэн болж, бичин хүн болох хүртлээ өөрөөсөө хүч, хурд багатай бүх амьтныг идэж дуусгасан (шувуудаас бусдыг) байх учиртай.
Сүүлтэй, сүүлгүй бүх сармагчин ч идүүлчихсэн, жижиг гол усан дахь загас жараахай ч идүүлчихсэн, ганцхүү бичин хүнээс хүч, хурд ихтэй амьтад л үлдсэн байх ёстой. Том, хүчтэй, хурдтай амьтдыг ч тэд аажимдаа олноороо бүслэн авч мод, чулуун зэвсэг ашиглан агнаж эхэлсэн нь ч тодорхой.
Нум сум, жад мэтийг ашиглах болсноор л тэд том, хүчтэй амьтдыг алсаас, зайнаас (өөртөө аюулгүйгээр) агнаж сурчээ. Тэгсээр ан амьтад ховордсон, бичин хүмүүс хоол эрэн тал тал тийшээ тархан нүүсэн байх учиртай. Гэтэл Африк тивд ийм нөхцөл үүсээгүй байна. Дулаан, чийглэг, үр жимс элбэг болохоор мичүүд модон дээрээ амьдарсаар бусад жижиг амьтад ч нэгэн янзаараа байсаар өнөөг хүрсэн бололтой. Өмнө өгүүлсэн нөхцөл, процесс Төв Азид л болж өнгөрчээ. Бичин хүмүүс аажмаар хүн болж хувираад чоныг гаршуулж нохойтой, аргаль, янгир гаршуулж хонь, ямаатай болсноор малын ашиг, шим болон ангийн олзоор тэд хоол хүнсээ залгуулах, харин дулаан, чийглэг газар нутагт нүүдэллэн хүрсэн зарим нь газар тариалан ч эрхлэх болсон түүхтэй билээ.
Эцэст нь онцолж, тэмдэглэж хэлэхэд, бас анхааруулахад “хүн анх Африкт үүссэн” гэх дүгнэлт бол яг таг нотлогдсон, дахин давтан батлагдсан, эргэж олон удаа нягтлагдсан зүйл биш юм шүү.
Өмнө нь ч олон онол, таамаглал байсан, одоо ч олон онол, таамаглал байгаа. Хамгийн гол нь ийм дүгнэлт хийхэд ашигласан материалууд нь шаардлага хангах хэмжээнд бус, чанар байдал нь ч эргэлзээтэй, олсон, тайлбарласан эзэд нь ч итгэл даахааргүй хүмүүс юм. Зарим нь хэтэрхий амбийцтай, зарим нь судлаачийн хувьд гологдохоор. Олсон, илрүүлснээ хэтрүүлж үнэлдэг, өмчилдөг, шүүмжлэлээс зайлсхийдэг зан ааш ч заримд нь ажиглагдсан удаатай.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Мягмар - 05 сарын 19,
2026
Сэтгэгдэл5
Бүх амьтаны тархац бүх тивд байдаг. Монгол хүн анх алтайн нуруунд үүсээд тарж салбарласан. Хар арьстангууд африкдаа үүссэн тэгээдгүй бол одоо бүгд хар арьстан байх ёстой. Эсвэл хар арьтангууд цагаан болсон сармагчингууд хүн болдог бол гэвч сармагчингууд сармагчин хэвээрээ байна.
Хүн Орост үүссэн гэсэн. Путин ахын өвөг дээдэс нь их сайн сармагчин байсан гэсэн
Хүн чинь бас нэг амьтан
Хүрэлсүх Хятадын өмнөд нутагт байдаг том далбагар чихтэй данхар боовон толгойтой нохой сармагчнаас үүссэн гэдэг нь огт эргэлзээгүй зүйл.
Dirty old shit die