sonin.mn

МАДРИД, 2026 оны зургаадугаар сарын 8 /Reuters/. Ням гарагт Ватиканы тэргүүн, католик шашны удирдагч Пап Леогийн гадаа талбайд үйлдсэн мөргөлд оролцохоор Мадридын төв талбайнуудын нэгийн ойролцоох гудамжуудад сая гаруй хүн цугларчээ. Энэ нь Испанид хийж буй түүний долоо хоног үргэлжлэх айлчлалынх нь хамгийн том үйл явдал болох төлөвтэй байгаа бөгөөд мөргөлийн үеэр Ромын Пап "Бурхан нийгмийн хамгийн ядуу тарчиг, хаягдаж орхигдсон хүмүүстэй хамт байдаг" хэмээн айлджээ.


Ватикан болон Мадрид хотын захиргаанаас мэдээлснээр, мөргөл үйлдсэн талбай болон түүний ойр орчмын гудамжуудад 1.2 сая орчим хүн цугларсан байна.


Пап Лео мөргөлийн үеэр сүсэгтэн олонд хандан айлдсан номлолдоо бусдад туслах замаар католик шашны итгэл үнэмшлээрээ амьдрахыг уриалаад, Бурхан "ядуу тарчиг, дарлагдаж зовсон, ганцаардсан, орхигдсон хүмүүстэй хамт байдаг" хэмээн айлджээ. Тэрбээр бямба гарагт цагаачид болон орон гэргүй хүмүүстэй уулзаж, Мадрид хотод 600 мянга орчим залуусын хамт шөнийн мөргөл үйлдсэнээр айлчлалаа эхлүүлжээ.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг