Ардчилал гэдэг бол зөвхөн сонгууль явуулахын нэр биш. Ардчилал гэдэг нь ард түмэн төрөө байгуулж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчдэдээ хяналт тавьж, шаардлагатай үед хариуцлага тооцож чаддаг тогтолцоо юм. Сонгох эрх байгаа атлаа эгүүлэн татах эрхгүй байвал бүрэн дүүрэн ардчилал биш. Тиймээс УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн боломжийг бүрдүүлэх асуудал бол өнөөдрийн Монголын улс төрийн хамгийн чухал шинэчлэлийн нэг мөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл санаачлан өргөн мэдүүлсэн нь энэ утгаараа цаг үеэ олсон алхам гэж хэлж болно.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтыг явуулав.
Тус хуралдаанд 101 гишүүн оролцсоноос 57 нь зөвшөөрч, 56,4 хувийн саналаар уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ цаг үед зарим намын бүлэг, зөвлөлүүд эсэргүүцэж, “парламентын дархлаа алдагдана”, “төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй” гэх байр суурь илэрхийлж байна. Гэвч бодит асуулт нь өөр: парламентын дархлаа чухал уу, ард түмний итгэл чухал уу?
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай ойлголт бол шинэ санаа биш. Энэ нь төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмын бодит хэрэгжилт юм. Ард түмэн сонгож чаддаг бол, итгэл алдсан үедээ буцаан татаж чадах ёстой. Харин нэг удаа сонгогдсон улстөрч дөрвөн жилийн турш юу ч хийсэн, ямар ч хариуцлагагүй байх боломжтой тогтолцоо бол ардчилал биш, хяналтгүй эрх мэдлийн хэлбэр юм.
Сүүлийн 30 жилийн хугацаанд иргэдийн дунд нэгэн нийтлэг гомдол байсаар ирсэн. Тэр нь “сонгогдсон улс төрч ард түмнээ мартдаг”, “амлалтаа биелүүлдэггүй”, “төрийн мөнгө шамшигдуулсан ч хариуцлага хүлээдэггүй”, “дархан эрхийн цаана нуугддаг” гэх шүүмжлэл. Энэ бол хий хоосон бухимдал биш. Энэ бол олон жилийн турш хуримтлагдсан бодит туршлагаас үүдэлтэй олон нийтийн үнэлгээ юм.
Өнөөдөр энэхүү хуулийг хамгийн хүчтэй эсэргүүцэж буй зарим гишүүдийн байр суурь өөрөө олон нийтийн эргэлзээг улам нэмэгдүүлж байна. Хэрэв тэд үнэхээр ард түмний төлөө ажиллаж, хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, сонгогчдын итгэлийг алдаагүй бол эргүүлэн татах механизмаас юунд эмээх ёстой гэж?
Хариуцлагатай, шударга гишүүнд энэ хууль заналхийлэл биш. Харин эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашиглагчдад л аюултай.
Зарим хүмүүс энэ тогтолцоо улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ гэж болгоомжилдог. Гэвч үнэн хэрэгтээ эсрэгээрээ. Иргэдийн итгэл дээр тогтсон парламент хамгийн тогтвортой байдаг. Харин итгэлээ бүрэн алдсан парламент л нийгмийн бухимдал, эсэргүүцэл, үл итгэх байдлыг төрүүлдэг. Хариуцлагын механизмтай тогтолцоо нь тогтворгүй байдал бус, харин тогтвортой байдлын баталгаа юм.
Хамгийн гол нь ард иргэдийн олонхи нь энэ шинэчлэлийг дэмжиж байна. Иргэд төрд төлөөллөө илгээсэн бол тэр төлөөлөлдөө шаардлага тавьж, ажлыг нь дүгнэж, хэрэгтэй үед нь эргүүлэн татах эрхтэй байх ёстой. Энэ бол төр засгийг сулруулах алхам биш, харин төрийг ард түмэнд нь буцаан өгөх алхам юм.
Жинхэнэ ардчилал саналын хайрцгаар эхэлдэг ч тэнд дуусдаггүй. Сонгох эрхтэй ард түмэн хариуцлага нэхэх эрхтэй байж жинхэнээсээ төрийн эрхийг барина. Тиймээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж л Монголд жинхэнэ утгаараа ардчилал төлөвшинө.
Х.Цэцэнноров
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл18
Үнэн шүү, ард түмэн ялах ёстой
хүрэлсүх ялах юм уу тээ захиалгат бичвэл ёстой нэг үхэх гэж байгаа юм шиг улаарч байнаа. үхсэн чинь ард түмэн өөр саналтай ч ард түмэн зөндөө байна.
Сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлсэн гишүүнд гагцхүү сонгогчид нь хариуцлага тооцдог байх зарчмыг Үндсэн хуулинд суулгаж өгсөн!! Жишээ нь: тухайн тойргийн 10 000 сонгогчдын олонх нь уг гишүүнийг эгүүлэн татах шаардлагатай гэж үзээгүй байхад Ерөнхийлөгч урдуур нь ороод "Үгүй ээ, би мэдэж байна" гээд эгүүлэн татах санал оруулах нь зөв үү?? Уул зарчим нь ердөө л энэ шүү дээ!! Хэрэв гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татахаас өөр аргагүй байдал үүсвэл тойргийн сонгогчдын саналыг аваад олонх нь эгүүлэн татья гэвэл харин Ерөнхийлөгч УИХ-д санал оруулдаг байж болох л юм!!!
Улсын их хурлыг тараадаг болж байж, ардчилал бэхжинэ. Нэг гишүүн татаад юу ч өөрчлөгдөхгүй. Намыг татан буулгадаг болоход асар их юм өөрчлөгдөнө. Их хурлыг хугацаанаас нь өмнө огцоруулдаг болсон цагт ардчилал бэхжинэ.
тэр яахав гол нь хэн татах вэ авилга хээл хахуул идсэн уусан нь замбараагаа алдсан нөхөдийг яах ч гүй байж одоо улсын их хуралаас хэнийг татах нь ойлгомжтой
тэр яахав гол нь хэн татах вэ авилга хээл хахуул идсэн уусан нь замбараагаа алдсан нөхөдийг яах ч гүй байж одоо улсын их хуралаас хэнийг татах нь ойлгомжтой
тэр яахав гол нь хэн татах вэ авилга хээл хахуул идсэн уусан нь замбараагаа алдсан нөхөдийг яах ч гүй байж одоо улсын их хуралаас хэнийг татах нь ойлгомжтой
Зөв, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох нь зөв
Ерөнхийлөгч Их хурлын гишүүдийг эргүүлэн татах бол хэн ерөнхийлөгчийг эргүүлэн татах вэ?
Бодьийг нүүрсний цавчаа хийх эрх олгосон албан тушаалтан автор нь хурганы арьс нөмөрсөн чоно Хүрэлсүх байсан юм байна. Цоохор дээлт тангад тухайн үед ярихдаа Хүрэлсүх гуйсаар байгаад байгаад“Бодь интернэшнл” ХХК-ийг Бодь 1.3 тэрбум санхүүжилттэй болгосон гэж ярьж байсан байна. 110 сая долларын ихэнхийг Хүрэлсүх авсан тодорхой боллоо. .Үүнийг З. Энхболд илчиллээ.
Улсын их хурлын гишүүд өөрсдөөсөө болж байгаа юм. Нэг хэсэг нь ерөнхийлөгчөөр дохиулаад л ОюунЭрдэнийг огцруулсан. Засгийн газрын сайдууд нь ерөнхийлөгч ар тал нь болно. албан тушаалд нь үлдэнэ гэнгүүт өөрийнхөө засгийг унагаж, дараачийн засагт үлдсэн. Ерөнхий сайд , их хурлын даргаа огцруулахад ерөнхийлөгч хүчтэй нөлөөтэй байсан. Энэ нь их хурлын гишүүдийн өөрсдийнх нь буруу. АН төсөв дээр авилгал аваад л Занданшатарыг хамгаалаад л гарч байсан.Одоо болохоор ерөнхийлөгч парламентийн эрхэнд халдлаа гээд л гэнэт ухаарсан юм байх даа. Гишүүд нь өөрсдөө л парламентийн дархлаагаа алдагдуулсан. Өөрсдөө ерөнхийлөгчийн гутлыг үнсэж, хадаг барьж гүйсэн.
МАН АН төрийн толгойд байгаа цагт шударга ёс гэж байхгүй. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэж бүлт үсрэхийн оронд асуудалд орооцолдсон гишүүнийг гомдол гаргагч гэрч хохирогчтой нь нүүрэлдүүлээд нээлттэй шүүхээр оруулдаг болгох нь дээр. Тэгээд ч хуулийг санаачлагч нь Хүрэлсүх гэхээр дэмжих хэрэггүй.
УИХ ТАР . МОНГОЛЧУУДАА ЭХ ОРОН ГАЗАР НУТАГТАА ЭЗЭН, БАЯЛАГТАА ЭЗЭН, ТӨР УЛСАА ЭЗЭНТЭЙ БОЛГОХГҮЙ БОЛ, НАДАД ХАМААГҮЙ ЭЭ, ЧАМД ХАМААГҮЙ ЭЭ, БИДЭНД ХАМААГҮЙ ЭЭ, ГЭЭД АМЬ АМИА БОДООД ЯВААД БАЙВАЛ, АЗТАЙ, ЧАДАЛТАЙ, МӨНГӨТЭЙ, ЗАЛЬТАЙ, УЛС ГҮРЭН АВААД ХҮРТЧИХНЭ ЭЭ.
Хуулийн төслийг унагавал УИХ г тараах хэрэгтэй
Ерөнхийлөгчийг эргүүлэн татах заалтгүй бол энэ хууль гишүүдийг Хүрэлсүх айлгаж атгандаа авах хэрэгсэл болно.
ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон хүн улсын их хурал гишүүд ард түмнээс сонгогдсон хүмүүс нэг талд ганц хүн ерөнхийлөгч байна нөгөө төлд олон түмэнд танигдсан олон худалч хулгайч гэж олон түмэн нэрлэдэг их хуралдаа суудаггүй иргэн гишүүн байгаа тул ерөнхийлөгч ард түмнийг төлөөлөн хууль санаачилсан батлагдах ёстой ард түмэн заавал санаачлаад ч хууль зарлиг гаргуулна бүх иргэн баян хоосон дарга цэрэггүй хууль адилхан үйлчилнэ
Жинхэнэ АРДЧИЛАЛ гэж юу байдгийг чи мэдэх юм уу Тэнэгноров гуай??? Хөлсний бичээч минь наад бичвэрээс чинь халтар бохир мөнгө л үнэртэж байна
Данхын угаадсаар хооллогч уу? чи
УИХ 35 жилийн турш хулгайч, урвагчид, гэмт хэрэгтнүүд, дээрэмчид, ёс суртахуунгүй этгээдүүд, монголыг хорлон сүйтгэгчтэйгээ эвлэрч, тэднийгээ гишүүний бүрэн эрх гэдгээр хаацайлан, үхэн хатан хамаалсаар ирсэн нь энэ хуулийг хэлэлцэхэд хүргэв. Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болж байна.