Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх санаачлан, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Энэхүү төсөлд туссан хамгийн анхаарал татсан заалтуудын нэг нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг бодитой хэрэгжүүлэх асуудал юм. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг батлах эсэхийг хэлэлцэх гэж буй энэ үед зарим намын бүлэг, зөвлөлүүд уг хуулийг эсэргүүцэж, “парламентын дархлаа алдагдана”, “төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй” гэх мэт тайлбар хийж эхэллээ.
Гэвч бодит үнэнийг хэлэх цаг болсон.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай ойлголт бол шинэ зүйл биш. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн, төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй байх зарчмын бодит хэрэгжилт юм.
Ард түмэн сонгодог бол, шаардлагатай үед хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Сонгуульд ялсан цагаасаа эхлэн дөрвөн жил юу ч хийсэн хэн ч яах вэ гэсэн хандлага ардчилал биш, харин хяналтгүй эрх мэдлийн хэлбэр юм.
Сүүлийн 30 жилийн хугацаанд иргэдийн дунд нэгэн нийтлэг гомдол байсаар ирсэн. Тэр нь “нэг удаа сонгогдсон улс төрч ард түмнээ мартдаг”, “амлалтаа биелүүлдэггүй”, “төрийн мөнгө шамшигдуулсан ч хариуцлага хүлээдэггүй”, “дархан эрхийн цаана нуугддаг” гэх шүүмжлэл юм. Энэ бол хий хоосон бухимдал биш, бодит туршлагаас урган гарсан олон нийтийн үнэлгээ. Өнөөдөр энэхүү хуулийг хамгийн хүчтэй эсэргүүцэж буй зарим гишүүдийн үйлдэл өөрөө олон нийтийн хардлагыг баталж байна. Хэрэв тэд үнэхээр ард түмний төлөө ажиллаж, хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, сонгогчдын итгэлийг алдаагүй бол эргүүлэн татах механизмаас яагаад айх ёстой гэж?
Шударга улстөрчдөд энэ хууль аюул биш. Харин амлалтаа мартсан, албан тушаалаа ашигласан, авлига хээл хахуульд нэр холбогдсон хүмүүст бол бодит хариуцлагын дохио юм.
Парламентын дархлаа гэдэг нь гэм бурууг халхлах бамбай биш. Харин хууль тогтоох үйл ажиллагааг гаднын хууль бус дарамтаас хамгаалах механизм. Үүнийг гишүүний хувийн эрх ашигтай хутгаж ойлгож болохгүй. Хэрэв дархлаа нэрийн дор ёс зүйгүй үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугддаг бол тэр дархлаа ард түмэнд биш, цөөнхөд үйлчилж байна гэсэн үг.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль батлагдсанаар хэд хэдэн эерэг үр дүн гарна.
Нэгдүгээрт, гишүүд сонгогчидтойгоо илүү ойр ажиллана.
Хоёрдугаарт, амлалтаа биелүүлэх, хариуцлагатай байх соёл тогтоно.
Гуравдугаарт, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс төрд шигдэх эрсдэл буурна.
Дөрөвдүгээрт, ард түмний төрдөө итгэх итгэл сэргэнэ.
Төрийн эрх мэдлийн жинхэнэ эзэн нь ард түмэн. Тиймээс ард түмэн сонгосон төлөөлөгчдөө хянах, шаардлагатай бол эргүүлэн татах эрхтэй байх нь хамгийн энгийн ардчилсан зарчим мөн. Энэ зарчмыг эсэргүүцэж буй хэн боловч өөрийн эрх ашгийг ард түмний эрхээс дээгүүр тавьж байна гэж ойлгогдоно. Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль бол ард түмний эсрэг биш, ард түмний төлөө хууль. Шударга гишүүдэд аюулгүй, харин авилгачдад аюултай. Тиймээс энэ хуулийн төсөл бол Монголын ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагатай төрийг цогцлоох чухал алхам мөн.
Э.Солонго
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл27
Баячууд гэх хулгайчдыг нэг нэгээр нь агнаж бүх мөнгө бүх долларын хурааж аваад умард Солонгосын шоронд хорино гайгүй
Хүрэлсүх шиг авилгалчид ашигтай байх даа хүрэлсүх хулгайч авилгалч биш юм уу тээ хүрэлсүх хулгайч ингэж чичрэх нь сайны ёр бол биш байхаа.
кк тэгээд авилгачид авилгачиддаа авилга өгөх нэг зам тэгээд авилга авахгүй гэсэн болгоныг чирэх хонгил угсарна
дархлагдсан хулгайч гэж аллага хийдэггүй хулгай хийдэг хүн байсан одоо ард түмэн улсыг сөнөөдөг дархлагдсан гадаад дотоодын тагнуул хулгайч болсон шүү дээ
Бодьийг нүүрсний цавчаа хийх эрх олгосон албан тушаалтан нь Хүрэлсүх байсан юм байна. Үүнийг З. Энхболд илчиллээ.
2 хүн алсан , комоон бэби гэж орилон бүлэг хүчин хийж байсан хүнийг шадар сайдаар томилно гэдэг монголчуудыг дэндүү басамжлан доромжилсон асуудал мөн үү ?
За тэр ч юу л бол . Чам шиг гэнэн хонгоруудад " наана аа тэгж харагдаж болно оо , цаанаа нодого байгаад байгаа юм . . .
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй, яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????????????!!!!!!!!!!
Дэмий балай юм улин хуцаад байхаар цааш нь үргэлжлүүлээч ээ Өмхий хошного оо
Ерөнхийлөгч үндсэн хуулиа зөрчөөд өөрийн эрх мэдлээ хэтрүүлж энэ хуулимйн төслийг санаачилсан нь буруу. УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хуулийг зөвхөн УИХ-ын гишүүн л санаачлах эрхтэй байдаг. Ерөнхийлөгч, түүний тамгын газрынхан өөрсдөө ёс зүйгүй байдал гаргаад байж болж байгаа юм уу??? Мэдээж их хурлын гишүүнийг эгүүлэн татах ёстой. Хуулийн заалт нь ч манайд байгаа. Ёс зүйн дэд хороо нь ШУДАРГА ажилладаг бол шүү дээ.
ард түмэн үндсэн хуулиа өөрчлөх байтугай төрийг огцруулж хуучин үндсэн хуулиар явж ч болно шүү дээ
Буриадуудыг дэмждэг Хүрэлсүх Монгол ард түмэн биш. Ерөнхийлөгчийг эргүүлэг татах заалтгүй бол энэ хууль Хүрэлсүхийн гарт гишүүдийг дарамтлах топор болно.
Хүрэлсүхийг өргөн шанаат манж Сү Батболд тэргэнд оруулан хөллөж ташуурдан хошногоддог байсан бол одоо Учралыг 2 хүн алсан алуурчин хүчиндэгч сайд Номтойбаяр тэргэнд хөллөн жанчдаг болоод байна.
Энэ хууль батлагдаж чадвал дархлагдсан хулгайч нар ард түмэн бидний нуруун дээр зайдлах нь арай л хорогдох сайн талтай юмсан. Харамсалтай нь Ардын намын урвагчид болон Ардчилсан намынхан нийлж хавсайдаад уг хуулийг унагах гэж үхэн хатан тэмцэж байна. Гэнэн иргэд ардчилалд аюул учрах нь гэсэн тархи угаалтанд автаад хулгайчдыг дагаж намирах боллоо. Ирээдүйн амь амьдрал, үр хүүхдийнхээ хувь заяанд санаа зовж буй хэн бүхэн энэ хуулийг батлуулахын төлөө нэгдэн тэмцэх цаг нэгэнт болжээ.
чамайг Хэнтийн махан толгойлж хол нүдэлсэн цагаач буриадууд болох Монгол улсын шадар сайд Номтойбаяр МАН-ын дарга бүдүүн данжаад Учралтай нийлээд өндөр шатан дээрээс шидээд алчихсан байхад Монгол улсын хууль тэдэнд үйлчлэхгүй шүү.
учрал бат шугар шинэ шудрага залуучууд тул хамаагүйараатай нидрүүлэг шиг юмнууд нямбаатар шиг улайран эсэргүүцэж байна
Гамингийн бага дарга Хүрэлсүх Дархлагдсан алуурчин Номтойбаяраас айж шөнө унтаж чадахаа больсон гэнэ шүү
Хүрэлсүх их хурал, засгийн газар, шүүх засаглал, АТГ дохиураар хөдөлгөдөг болохоор хүмүүс айж эмээх нь аргагүй ш дээ.Ерөнхий сайдыг огцруул гэж дохьвол огцруулдаг, огцруулахгүй гэвэл огцруулдаггүй, намын дарга их хурлын дарга бол гэвэл болдог, их хурлын дарга болгохгүй гэвэл больдог, дургүй хүрсэн гишүүдийг намаасаа хөө гэвэл хөөчихдөг,дуртай авилгачинг хуулийн сайдаар томилуулаад дургүйг нь хүргэдэг намынхаа гишүүд рүү гүтгэлэг хийлгэдэг.Намын даргатай өрсөлдөж ялснаасаа болж намаас хөөгдөөд, их хурлын гишүүнээсээ татуулж шоронд орох гээд байгаа хүн ч байна. Ийм нэр хүндээ алдчихсан хүн , далд утгатай хууль санаачлаад ороод ирэхээр айгаад батлахгүй гээд байна ш дээ. Бараг их хурлаас татагдах хүмүүс нь тодорхой болчихсон. Дараагийн ерөнхийлөгч болох хүмүүс наад хуулийг чинь барьж аваад л их хурлын гишүүдийг сүрдүүлээд байвал яах вэ? Би дахин дэвшихгүй гэх юм. Дараагийн ерөнхийлөгч Занданшатар ч юмуу хэн нэгэн бүлэглэлийн хүн гараад Ухаа худаг, Бодьгруппийг шалгуулахгүй байж чадна.
ер нь их хурлын гиүүдийг эгүүлэн татахгүй бол монгол улсын авилгачид ард түмнээ манжийн үе сю шү жаны шиг төрийг хууль бусаар авч дураараа дургиж байна гэж дэлхий нийт харж байна
Бодьийг нүүрсний цавчаа хийх эрх олгосон албан тушаалтан автор нь хурганы арьс нөмөрсөн чоно Хүрэлсүх байсан юм байна. 110 сая долларын ихэнхийг Хүрэлсүх авсан юм байна.Үүнийг З. Энхболд илчиллээ.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь эх орныхоо төлөө тэмцсэн Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарыг дарж авахын тулд Занданшатар, Учралын Засгийн газар нэртэй тоглоомын Засгийн газруудыг байгуулав, МАН-ын их, бага хурлуудыг хийв, Үндсэн хууль зөрчсөн Цэцийн шийдвэрүүдийг гаргуулав, Харбины гэрээг хянахыг оролдов, Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг зогсоохыг оролдов, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг батлуулахаар улааран хөөцөлдөв. Яасан их өшөө хорсол вэ? Өөрөөр хэлвэл сүүлийн нэг жил Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, УИХ-ын Тамгын газар, Занданшатар, Учралын тоглоомын засгийн газрууд зөвхөн Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарыг дарж авахад бүх ажлаа ямар чүр ашиггүй зарцууллаа. Нэг үгээр хэлвэл Монголын төр бүхэлдээ Оюун-Эрдэнэ, Амар баясгалан нарыг агнахын тулд, дарж авахын тулд хамаг хүчээрээ бүтэн жил хөлсөө дуслууллаа. Гэвч үнэн хүчтэй учраас Хүрэлсүх алхам бүртээ хад мөргөж, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар ялалт байгуулсаар байна. Юм ус, тосоороо ялгарч байна даа
УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хууль нь наанаа гоё харагдавч цаанаа зөвхөн Оюун-Эрдэнэ, Амарбаясглан, Булгантуяа, Баттулга нарыг агнахад зориулагдсан хөгийн хууль гэдгийг ухаант монголчууд алган дээрээ тавьсан юм шиг харж байгаа шүү.
Одоо даварсан Ерөнхийлөгчийг огцоруулах асуудлыг УИХ-д өргөн барих цаг нь болжээ.
1990 оноос хойш Улсын их хурлын гишүүний халдашгүй дархан эрх гэж бий болсноор энэ хулгайч нарт хууль үйлчлэхээ байсан
NEN YARALTAI BATLAH ESTOI . TEGEED TURIIN ESREG GEMT HEREGTEN BULGAA OYUERDENE AMARBAYASGALAN SAINZORIG ARUINZAYA BAASANJARGAL SANDAGOCHIR. JENKO BUZAR NARIIG SHOROND HIIH ESTOI
олигарх засаглаж ирсэнийг зогсоо ингээд мега төсөлүүд гээд улайраад байх шаардлагагүй Наад замаар чинь монгол хүн явахгүй бүр тэгээд 5000 төгрөг шүү эмээлт баян зүрхийн хооронд залуусын хурдны замын уралдаан өдөр шөнөгүй болж айлын гэр хаус байшинд цонхоор нь нисч орох бизээ аваарч тоймгүй баастай гол дээр цементийн уусмалтай гол болно монголгүй харийнхан машины цонхоороо юу дуртайгаа шидэж монголчуудыг дэлбэлээд өнгөрөх бизээ
Улсын их хурлыг тараадаг хуультай болох нь зөв болохоос биш ганцхан гишүүнийг татах хэрэггүй. Ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэхгүй эрх баригч намыг улс төрөөс гаргахын тулд улсын их хурлыг тараадаг байх нь хамгийн зөв. Хүрэлсүх худал ярихаас өөр чадалгүй. Хүрэлсүхээ чи бол зүгээр худалч. Улсын их хурал хугацаанаасаа өмнө таардаг, ахин Хүрэлсүх шиг хүний үгэнд орохгүй шинэ хүмүүсийг төрүүлдэг тогтолцоо чухал болно. 126 хүн 126 янз байх нь тодорхой. Монгол улс дотоод улс төр нь олон янз байх нь зөв. Монгол улсын гадаад улсаас хамаарал багатай байхын тулд эдийн засагтаа анхаарч байх төр хэрэгтэй.