Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр эрдэмтэн, судлаачдын баг “Монгол хэмээх нэрийн судалгаа” ном бүтээлээ.
24 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэгт ШУА, Үндэсний төв архив, МУИС, МУБИС зэрэг байгууллагын 20 судлаачаас гадна МУИС-ийн проректор, Монгол судлалын холбооны захирал, доктор Д.Заяабаатар, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, Стратеги судалгааны хүрээлэнгийн албаны дарга, доктор Ц.Минжин нар редактораар, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал зөвлөхөөр ажиллажээ.
Эрдэмтэн, судлаачдын баг баримтуудад үндэслэн Монгол Улсыг уугуул нэрд нийцүүлэн, “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
“Монгол хэмээх нэрийн судалгаа” номд 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зургийг зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдан авч, өмнө нь олны хүртээл болоогүй архивын баримт, өрнө, дорнын хэлээрх эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийжээ.
“Монгол” гэдэг үг угсаатан, үндэстний нэр болж нангиадын түүхнээ ханз үсгээр тэмдэглэгдсэн нь нийтийн тооллын VI-VII зуунд хамаардаг. Энэ нь үүнээс өмнө монголчууд байгаагүй гэсэн үг биш бөгөөд бид төрт улсаа Хүннү, Сяньби, Жужан, Хятан гэх мэтээр нэрлэж байгаад XII зууны үеэс Монгол буюу Их Монгол Улс хэмээсэн түүхтэй. Өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд монголчууд энэ нэр, дуудлагаа өөрчилж хувиргалгүй өнөөг хүрсэн. Харин дэлхийн улс орнууд хэл, бичиг үсгийн онцлог, харь улсыг нэрлэдэг уламжлал, анх ямар хэлээр дамжиж тухайн хэлд нэвтэрсэн зэргээс шалтгаалан Монгол хэмээх нэрийг өөр өөрөөр дуудаж, бичиж иржээ.
“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын “Түүхэн сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” I бүлэгт:
- XIII-XVIII зууны худам монгол, дөрвөлжин, тод, хятад зэрэг үсгээрх монгол хэлний дурсгал, араб, перс, латин, Цагадай хэлний сурвалж,
- Манж, төвд, хятад, япон, солонгос зэрэг дорны хэлээрх сурвалж,
- Англи, орос, франц, герман, итали, испани, чех, турк зэрэг өрнийн хэлээрх сурвалж, судалгааг нэгтгэн дүгнэсэн байна.
“Бусад сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” II бүлэгт:
- Архивын баримт дахь “Монгол” хэмээх нэрийг он дарааллын дагуу сурвалжлан 1674 оны манж хэлний баримтаас эхлэн 1726 оны худам монгол бичиг, 1912 оны хятад хэл, 1914 оны орос хэлний архивын 15 баримтыг эх зургаар хавсарган, тайлбар хийжээ.
- Мөн “Газрын зураг дахь Монгол хэмээх нэрийн судалгаа”-г МЭ-550 оны сурвалжид тэмдэглэсэн Датунь буюу Татар хэмээх нэрээс эхлэн дурдаж, 1459 оны зурагт тэмдэглэсэн Mongul хэмээх нэрээс эхлүүлэн 1794 онд “Mongolia” гэж анх тэмдэглэсэн газрын зургуудын тайлбар, хавсралтуудыг нэгтгэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол үндэстний оршихуйн дархлааг бэхжүүлэх зорилгоор эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлал зэргийг хойч үедээ уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах бодлого баримталж байгаа.
Энэ хүрээнд “Чингис хаан” үндэсний музей байгуулж, алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг залах санаачилга гарган гүйцэлдүүлсэн.
Мөн “Монгол хэл судлал” 15 боть, “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Монголын түүхийн иж бүрэн 30 боть ном бүтээж, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал болсон морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байна.
Мягмар - 05 сарын 12,
2026






Сэтгэгдэл24
сайхоон сайхан. гадныхан жинхэнэ утгаараа МОНГОЛ гэж мэдрэл хүний нэршлээр бүүр чөлөөтэй шаана биз. авах мөнгөө бодоод нэршилээр хүртэл оролдоод суух юм. ОУ-д хортглож чадахгүйгээс хойш англи нэршлээр монголиа гээд явж л байг. хийх ажилгүй сданууд шүү. юм шавж хийхийн шавжыг шавьж гэхийг өөрчлөөд юу хожсон юм хамаг амьтны толгой эргүүлээд хараал идсэн хар хүүрүүд. мэддэг юм гэж түй байхгүй шүү.тэгсэн дорхноо тэр босоо бичгээ өнөөгийн галигт яаж буулгахаа бодоод суу. тэндээс мөнгө мэрж амвдар арчаагүй шаарууд минь
А.Эйнштэйн: "Сансар огторгуй, хүний тэнэглэл хоёр шиг хязгааргүй юм байхгүй" гэжээ!!!
Za za minii heleh gesniig helchihlee.
Эхлээд төрөлх монгол хэлээ хүүхдүүдэд зааж өсвөр насанд нь англи хэлийг заадаг болмоор байна.
Утаандаа угаартаад ийм балиа балай болдог оо
МАН Чингисийн алтан ургынхныг хоморголон алж цаазалж дэлхийн хэмжээний аллага геноцид үйлдсэн талаар түүхийн сурах бичигт оруулах естой. Бас МАН-ын хулгайч луйварчид авлигалчид алуурчдын талаар оруул.
Чингис монгол бид шиг маанаг гайхал бгаагүй. Чингис одоогийн монгол хүний өвөг дээдэс биш ээ.. 21-р зуунд одоо бгаа царайгаа хар лдаа. 13-р зуунд дэлхий донсогнож явсан удмынхан 21-р зуун дэлхийн хамгийн хоцрогдсон, хамгийн уйвайгүй хулхи хулгайч ийм бх уу? Одоогийн мнголчуудад чингис түй ч хамаагүй. Одоо ингэж Солиорч буй макакаууд бол ёстой хүн лугаа хувцлсан сармагчид мөн
Солиорол гэж уунийг л хэлэх байх. Монгол хэлээ ойлгох чадваргуй ШУА-ийн хэлний хурээлэнгийхний ээлжит солиорол. Унийгээ далимдуулж доктор болох гэсэн дуракийн санаархал.
Олон улсад "Mongol" гэдэг үг тэнэг гэсэн утгаар хэрэглэгддэг. Хятад хэлээр бас МАНГУУ гэсэн үг. Ингэж нэр алдраар тоглож солиорч болохгүй!!!!!!!!
Орос Буриадууд социализм шигээ Монголчуудад Хятад ханз заах хэрэггүй. Мангар мэнэрэхийн ханз малчин ард түмэн Монголын ханзтай ямар ч хамаагүй. Турхирахдаа хүртэл үнэн балиар хямдхан.
Олон улсад биш Хар халтаруудад сайн Орос Францууд л Дауны синдромын (Англи нэршил) хам шинжийг Монголоид гэж нэрэлдэг байсан.Олон улсад одоо хориглосон тул тэд ч ингэж нэрлэж чадахаа байсан
Хүүхэд залуучуудаа монголоороо сайхан ярьж бичдэг болоход анхаараачээ
Ундрамыг гэрт нь нухаж байсан Заяабаатар унжсан шодой шиг болсон байх чинь..
Энэ ч арай хэтэрнэ ээ , " лам олдохгүй бол буцахдаа зална аа" гэдэг шиг юм болох нь шив . Тэгээд ч иймэрхүү юман дээр төрийн тэргүүнийхээ нэрийг баривал алдас болох биш үү . Бид ч гэсэн өөрсдөө " монгол " гэвэл монгол хүн , монгол гэр , монгол үхэр гэж төсөөлөнө биз дээ , харин " монгол улс " гэвэл эх орноо хүн ам , газар ус , ёс заншил , өв соёлтой нь тусгаар тогтносон " монгол улс " гэж ойлгодог шүү дээ . Дэлхий ч гэсэн энэ утгаар " mongolia \ монгол улс \ " , mongolian \ монгол хүн \ " гэдэг юм болов уу гэж төсөөлдөг юм . Аугаа их Ш . лувсанвандан гуай , Б . Ринчен , Ц . Дамдинсүрэн гуай нарын үед ч дэлхий ингэж бичиж - зарлан тунхаглаж байсан байх , тэд юу гэж байсан юм бол ... Ер нь ийм хэмжээний эрдэм судлалын бүтээл \ тэгээд бүр төрийн тэргүүний ивээлээр ч юм уу \ тууривана гэдэг энд хүмүүсийн бичээд байгаа " гал того оны нь өрөөнд авгайтай нь
согтуу авгайтай нь ноололдох " - той дуйцүүлэх ажил биш л дээ ...
хамгийн гол нь үндэсний монгол бичгийг кирил үсгийн дуудлагад дөхүүлж яаж хялбаршуулж уншиж бичдэгболгох талаар ажиллаачэнэ тэнэг хэлний мэргэжлийн хүмүүс гэгдэгчид. За тэр Заяабаатар бол Ундрам авгайг гал тогооны ширээн дээр нь нухаж зугаацахтай адил юм л санаачилсан байна. өөр хийх ажилгүй тархи нь өтсөн хүн шүүдээ.Мартсанаас гутлаа тэр Ундрамын нөхрөөс нь очиж авч чадсан уу заяабаатар аа аан?????
Тээр жил Ээбээ еөк байхдаа боргол, боршоо, хавтага, цахимбар, гүүгэн гээд солиорч байж билээ. Солиорол ч хүртэл дэс дараатай явагддаг байтал шууд л...
teneguud kkk
Энэ одоо цагийн эрдэмтэд гэгчид нь хөөрхий дөө 60-70- аад оны 10 жилийн сурагч байсан дунд сурлагатанаас ч долоон дор ихээхэн тэнэгээ мэдэхгүй их зантай хүүхдүүд л харагдах юм. Өөрөө мэддэг юм аа л оролд. Өвөг дээдсийн үлдээж хэвшсэн бүхнийг та нар шиг гөлөгнүүд оролддоггүй юм
Англи хэлний таылбар толиудад Mongolia гэж land of mongols буюу монголчуудын нутаг орон гэжээ Яагаад газар нутаг гэдгийг байхгүй болгох гээд байгаа юм Монгол үндэстэн амьдардаг бүх газрыг нэрлэх гэсэн юм уу
Монголия Якутия Турция Киргизия бүгд Орос нэршил. Монгол гэх нь зөв. Оросууд Азийнхныг доорд үздэг дэлхийн ганц үндэстэн. Орос лам нарын Кирилл бичгийг бас латинаар солих хэрэгтэй.
Манай улсад одоо олон овгийн монголчуудаас гадна казах, орос , хятад ба тодорхой тооны , Вьетнам , солонгос иргэд оршин сууж байгаа, даяаршлын эринд ирээдуйд олон үндэстний улс болох магадлалтай. Тийм учраас Mongol гэж явцууралгуй , Mongolia байсан нь дээр. Казахууд эх орноо Казахстан, өөрсдийгөө казахстанцы, малайзууд Ганц Malay биш нийт иргэдээ оруулаад Malaysia, ОХУ -д русские гэдэггуй, нийт олон үндэстний ард иргэдээ россияне гэдэг. Үндэстний эВ нэгдлээ бэхжүүлэх, цөөнхи иргэдээ хүндэтгэх хэрэгтэй байна.
монгол гэж нэр нууц товчоонд хаа байнаа
Хятадуудаас хойд зүгийн зэрлэгүүддэ олон нэр хоч өгч бсны нэг нь Мангуу гэдэг нэршлийг бид “монгол” болгож өөртөө авчихаад 21-р зуунд ч одоо ингэж худ үнэн цэцрхэж мангараа нотлож байдаг манай эрдэмтэд ч зайлуул үнэн мулгуу гарууд юмааа. Daun syndrome-г Өрнөдийхөн маний ийм маанагийг бататган Mongoliaд’s? гэж нэрлэсэн. Ази европт ингэж бид мангу тэнэгээрээ цоллуулж явж латинаар яаж ч бичсэн цаад санаа нь өөрчлөгдөхгүй. Харин мулгуу бид энэ дутагдлаа засаж өөдлөн дэвжвэл нэрийн утга ч дагаад өөрчлөгдөнөөөө