УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийв. Энэ үеэрээ тэд: "Ардчилсан намын хувьд улс төрийн намын тухай шинэчилсэн хуульд нийцүүлэн намын дүрмээ шинэчлэх ажлыг гурваас дээш сарын хугацаанд хийж, дотоод зохион байгуулалттай холбоотой ажлуудаа үндсэндээ дуусгалаа. Энэхүү үйл ажиллагаа нь сум, хороо, үүр, багийн түвшнээс эхлэн нийт 200,000 гаруй гишүүнийг хамарсан өргөн хүрээтэй ажил болсон.
Мөн 3–4 үе шат бүхий дотоод сонгуулийг зохион байгуулж, их хурлаа хийж, шинэ төлөөллийн төв байгууллаа. Ингэснээр Ардчилсан нам системийн хувьд бүрэн бүтэн болж чадлаа. Сүүлийн 10 жилийн турш зогсонги байсан үйл явцыг ердөө 3 сарын хугацаанд шахан хэрэгжүүлсэн нь нэлээд ачаалалтай байж, зарим гишүүдийн хувьд сэтгэл дундуур байдал үүссэн нь ойлгомжтой.
Гэсэн хэдий ч улс орон даяар 200,000 гишүүнийг хамарсан энэхүү үйл ажиллагаа нь тийм ч амар байгаагүй бөгөөд намыг илүү нээлттэй, орчин үеийн болгох дижитал шийдлүүдийг мөн санал болгож, амжилттай хэрэгжүүлж дуусгасан юм.
УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 25 гишүүн оролцож, бүгд санал нэгтэйгээр уг хуулийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан.
Ардчилсан нам энэхүү хуулийн үзэл баримтлал, зарчмын хувьд дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байна. Гэсэн хэдий ч тодорхой гишүүд өөрийн дотоод итгэл үнэмшлийн дагуу өөр байр суурь илэрхийлэх боломжтой гэж бүлгийн дүрмээр зохицуулсан.
Түүнчлэн Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүд иргэдийн адил хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Харин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг шүүхийн шийдвэр болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд үндэслэн УИХ-д танилцуулсны дараа хэрэгжүүлэхээр тусгасан нь парламентын бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна.
Ерөнхийдөө энэхүү хуулийн үзэл баримтлал нь УИХ-ыг дархлаагүй болгох агуулгатай бөгөөд Ардчилсан намын зүгээс үүнийг Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх чөлөөнд ухралт авчрах эрсдэлтэй гэж дүгнэж байна." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл22
Буриадуудад хайртай Хүрэлсүхийн хүсэж байгаагаар хийж болохгүй. Харин гишүүдийг татах хуулийг ерөнхийлөгчийг эргүүлэн татах хуультай хамт оруулж ирэх ёстой.
МАН Харбины гэрээг хэзээ нууцаас ил гаргах вэ? Төрийн нууц гэдгийн ард МАН-ын дарга нарын улсаа худалдсан хулгай луйварцавчаа байдаг гэдгийг ард түмэн мэдэж байгаа шүү.Хятадын элчин сайд Шэнь Миньжуанд хүсэлт гаргаж шалгуулах естой. Үүнд бас хятадын нүүрс худалдан авагч компаниуд Монголын дарга нартай хуйвалдан мөнгө идэж байгаа асуудал байгаа..Хятад улс авлигалчдаа бас шалгах естой.
З.Энхболд: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулах үндэслэл нь хууль өргөн барьсан явдал. Тэр хууль санаачлах эрхгүй
Хүүкийн хуулийг ардчилсан нам дэмжих юм бол ёстой онигоо болно ! Тэгэж булайгаа чирэхээсээ өмнө ухаарсан нь сайн байна !
Хүрэлсүх Номтоос айж бэмбэгэнэхдээ ийм хууль гаргасан..2 хүн нухаад Монголын төрд дархлагдсан Номтойбаяр Хүрэлсүхийг чигчий хуруугаараа тонилгож чадна.Төмөр өргөж цээжээ нүцгэлж мангайж инээгээд байсан нь тус болохгүй.
З.Энхболд: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулах үндэслэл нь хууль өргөн барьсан явдал. Тэр хууль санаачлах эрхгүй
АН-ынхан олон сая ам.доллар ам руугаа чихүүлж дээ, ердөө л тэр. Хэрэв тийм биш бол хуулийг шууд дэмжих байсан. Монгол Улсыг Данх бүрэн дампууруулсан байна.
МАН Харбины гэрээг хэзээ нууцаас ил гаргах вэ? Төрийн нууц гэдгийн ард МАН-ын дарга нарын улсаа худалдсан хулгай луйварцавчаа байдаг гэдгийг ард түмэн мэдэж байгаа шүү.Хятадын элчин сайд Шэнь Миньжуанд хүсэлт гаргаж шалгуулах естой. Үүнд бас хятадын нүүрс худалдан авагч компаниуд Монголын дарга нартай хуйвалдан мөнгө идэж байгаа асуудал байгаа..Хятад улс авлигалчдаа бас шалгах естой.
Мэдээж эд нар шударга ёсонд нийцэх хуулийг дэмжихгүй нь ойлгоижтой. Гэвч эдэн дунд байгаа элдэв юманд орооцолдоогүй, ажилдаа хариуцлагатай , тулхтай Ж.Баярмаа Ганбат Пүрэвдорж гэсэн цөөхөн ч гэсэн шударга гишүүд дэмжих байлгүйдээ. Ард түмэн зөв бурууг ялгаж чадна харж л байгаашдээ
МАН Харбины гэрээг хэзээ нууцаас ил гаргах вэ? Төрийн нууц гэдгийн ард МАН-ын дарга нарын улсаа худалдсан хулгай луйварцавчаа байдаг гэдгийг ард түмэн мэдэж байгаа шүү.Хятадын элчин сайд Шэнь Миньжуанд хүсэлт гаргаж шалгуулах естой. Үүнд бас хятадын нүүрс худалдан авагч компаниуд Монголын дарга нартай хуйвалдан мөнгө идэж байгаа асуудал байгаа..Хятад улс авлигалчдаа бас шалгах естой.
“Туулын хурд зам”-ын 2.3 их наяд төгрөгийн тендерт шалгарсан “China Hyway group limited” монголчууд бидэнд шинэ компани огт биш. Одоогоос 17 жилийн өмнө Монголд орж ирж, оффис, орон сууц барих газартай, орд ашиглах лицензтэй болж төвхнөсөн. Удалгүй Улаанбаатар хотын зам засварын тендерүүд оролцдог болж эхэлсэн түүхтэй. Өөрөөр бол, Монголд “бойжсон” компани гэхэд ч хилсдэхгүй болов уу. Тодруулбал, Хятадын иргэн Лиу Дайвэн 2008 оны нэгдүгээр сарын 25-нд “China Hyway group limited” компанийг Хонконгод байгуулсан. Ингээд ердөө дараа жил нь буюу 2009 оны зургадугаар сарын 22-нд “China Hyway group limited” компани Монголд орж ирж, Хоржавын Амгалан гэгчтэй хамтран “Хувай Монголиа” ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. “China Hyway Group Limited” компанийн 17 жилийн өмнө Хоржавын Амгалантай хамтран Монголд байгуулсан “Хувай Монголиа” ХХК болон өнгөрсөн онд “Туулын хурдын зам”-ын ажилд зориулж Монголд байгуулсан “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн аль алиных нь эцсийн
өмчлөгч Liu Daiwen\Лиу Дайвэн\ байгааг доорх баримтаас харж болно Ийнхүү 2009 онд Монголд байгуулагдсан “China Hyway group limited”-ийн охин компани болох “Хувай Монголиа” ХХК нь 2010 оны дөрөвдүгээр сард СХД-ийн 20-р хороонд оффис, орон сууцны зориулалтаар 9992 м2 газрыг дүүргийнх нь Засаг даргаас авч, Монголд суурьшихаар шийдсэн. Дараа нь 2010 оны зургадугаар сард “Хувай Монголиа” ХХК нь “Өгөөмөр баян хайрхан” ХХК-ийг эзэмшдэг болсон. Улмаар “Өгөөмөр баян хайрхан” ХХК-ийнхаа нэр дээр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд MV-018830 дугаартай Талын таваг гэх Вольфрам, Гянтболдын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг болсон. Одоо ч энэ лиценз нь хүчинтэй буй.
Товчхондоо, “China Hyway group limited” нь анх оффис, орон сууцны барилгын бизнес, орд газрын уурхайн бизнес хайж Монголд орж ирсэн, энэ зорилгодоо ч жилийн дотор хүрсэн байгаа юм. Хотын дарга Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед “China Hyway Group Limited” компани СХД-ийн Ханын материал-Баянхошууны 3.4 км замыг засах гэж он дамнуулан олны хараалыг барж байв “China Hyway Group Limited” компани буюу “Хувай Монголиа” ХХК нь 2012 оноос Улаанбаатар хотын замын тендерүүдийг сонирхож эхэлсэн. Улмаар 2012 онд СХД-ийн Ханын материал-Баянхошуу чиглэлийн 3.4 км замыг 3.7 тэрбум төгрөгөөр өргөтгөж засварлах тендерийн ажлыг авсан. Гэвч “Хувай Монголиа” ХХК-ийн өнөөх 3.4 км замыг өргөтгөж шинэчлэх ажил нь удааширч, он дамнасан. Улмаар Ханын материал, Баянхошууны иргэдээс “Хувай Монголиа” ХХК-ийн талаар “Олон өдрөөр зам хааж байна”, “Засварын ажил нь хэтэрхий удаан байна” гэх гомдол санал тасрахаа больж, сонин, сайт, телевизийн ээлжлэн очиж сурвалжлага бэлтгэдэг байв
China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан нь “МИАТ” ТӨХК-ийн онгоцны зорчигчдийн хоолыг 15 жил хариуцсан “Нүхт тур” ХХК-ийн эзэн “Туулын хурдны зам”-ын 2.3 их наяд төгрөгийн тендерт шалгарч, барилгын ажлаа эхлээд буй “China Hyway group limited” компанитай “Хувай Монголиа” ХХК-ийг 17 жил хамтран эзэмшиж буй Хоржавын Амгалан гэгч нь улс төр, бизнесийн хүрээлэлд бас л зартай нөхөр. Тухайлбал, Х.Амгалан нь “МИАТ” ТӨХК-ийн онгоцны зорчигчийн хоолыг 2009-2024 он хүртэл монопол эрхтэйгээр хариуцаж ирсэн “Нүхт тур” ХХК-ийн эзэн. Энэ хугацаанд “МИАТ”-ийн онгоцоор ниссэн хэн бүхэн Х.Амгалангийн “Нүхт тур” ХХК-ийн хийсэн хоолыг идсэн гэсэн үг. Намтрын тухайд, Х.Амгалан нь 1989 оноос Багануурын депод дарга, 2006 оноос “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүтгүүрийн албаны дарга, 2018-2022 он хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Орлогч даргаар ажилласан нэгэн.
“China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ УИХ-ын гишүүн Э.Батшугар, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбогдох нь “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан нь төмөр замын тээврийн “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийг Даваадоржийн Баасанбаттай хамтран эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Даваадоржийн Баасанбат нь ажилладаг. Тэгвэл Даваадоржийн Баасанбат гэгчийг нь судлаад үзэхээр, “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаас гадна, Нанзадын Мандухайгийн “Барсууд кенти групп” ХХК-ийн гүйцэтгэх гүйцэтгэх захирлаар ажилладаг залуу ажээ. 2024 оны УИХ-ын сонгуулиар Н.Мандухай болон Д.Баасанбат нар УИХ-ын гишүүн Э.Батшугарт тус бүр 10 сая төгрөгийн хандив өгч байсан баримт байна.
Харин Нанзадын Мандухайг судлаад үзэхээр, 2013 оноос хойш УИХ-ын гишүүн Э.Батшугарын “Монсамил” ХХК-ийн Гадаад худалдааны менежер, Э.Батшугарын “Милленниум групп” ХХК-ийн Гадаадын хөрөнгө оруулалагчидтай харилцах хэлтсийн дарга, Э.Батшугарын “Медиа холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Мөн Н.Мандухай нь УИХ-ын гишүүн Э.Батшугарын төрсөн дүү, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын охин Э.Бямбадуламтай “Сүбээдэй стар прожектс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалантай “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийг хамтран эзэмшигч Даваадоржийн Баасанбат нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэр бүлтэй шууд холбогдож байна. Сонирхуулахад, дээр дурдсан Н.Мандухай нь 2023 оноос МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг ажээ. “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай холбогдох нь
“China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан дээр дурдсан “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийнхаа Гадаад харилцаа хариуцсан захирлаар өөрийн найз Цэвгээгийн Эрдэнэбилэгийг ажиллуулдаг. Хэдхэн хоногийн өмнө Х.Амгалан Гадаад харилцаа хариуцсан захирал Ц.Эрдэнэбилэгээ дагуулан Энэтхэгээс Монголд суугаа Элчин сайдтай уулзалт хийснийг доорх баримтаас харж болно. Тэгвэл Цэвгээгийн Эрдэнэбилэг нэрээр хайлт хийж үзвэл 2016 оны нэгдүгээр сарын 12-нд Чинбаатарын Өгөөдэйбаатартай “Сино мон грийн инвестмент” ХХК-ийг хамтран байгуулж, долоон жил хамтран эзэмшээд 2023 онд татан буулгасан бүртгэл байна. Харин Чинбаатарын Өгөөдэйбаатар нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн бэр Ө.Өгөөмөрийн аав буюу худ нь гэдгийг нийгмээрээ таньдаг болсон. Тэгэхээр “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн найз, “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийнх нь Гадаад харилцааны хариусан захирал Ц.Эрдэнэбилэг нь Монголын бүхэл бүтэн 3.5 сая хүнээс Ерөнхи
сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай бизнесийн хамтрагч болж таарах нь санаандгүй тохиолдол эсэхийг хууль хяналтын байгууллага даруй шалгах ёстой байх. “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан 2017 онд Цэдэндамбын Бат-Эрдэнэтэй “Монголын төмөр замын инженерүүдийн мэргэжлийн нэгдсэн холбоо” ТББ-ыг байгуулж, тэргүүнээр нь Цэдэндамбын Бат-Эрдэнэ нь ажиллаж иржээ. Тэгвэл Цэдэндамбын Бат-Эрдэнэ 2009 оноос УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагтай “Жемнэт” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн нэгэн. Өдгөө “Жемнэт” ХХК нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийн нэр дээр байдаг. Харин “Жемнэт” ХХК-ийн охин компани болох “Юнайтэд транзит нэтворк оф монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Цэдэндамбын Бат-Эрдэнэ ажилладаг, эцсийн өмчлөгчөөр нь Ц.Цэрэнпунцаг бүртгэлтэй байд
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүргэн буюу охин Ц.Пүрэвжаргалынх нь нөхөр Э.Долгион нь 2021 оноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Гадаад бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан. Цаашилбал, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нь 2015 оноос Ерөнхий сайд асан Г.Занданшатартай “Монголиан силикон валли” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн нэгэн. Энэ мэтээр хөөвөл, “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ олон улстөрчтэй холбогдож байна. Үүнийг дагаад, Туулын хурдны замын 2.3 их наяд төгрөгийн тендер шударга авагдсан эсэхэд ч эргэлзээ төрөхөөр болж байна. Ямартай ч хууль хяналтын байгууллага “China Hyway group limited” компан болон Монгол талын хамтрагч Х.Амгалангийн холбоо хамаарлын шалгах нь зүйн хэрэг биз ээ.
Новшийн нам болжээ
Новшийн нам болжээ
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож гаргах бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????