Өчигдөр АН-ын Онц Их хурал болж, О.Цогтгэрэлийг намын даргаас огцруулж байна гэсэн юм.
Энэ тухай АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Тэр тухайд би ямар ч мэдээлэлгүй байна. Хуулийн хүрээнд, эрх зүйн хүрээнд, дүрмийн хүрээнд ямарваа нэг тийм эрх зүйн баримт бичигтэй субъект байхгүй.
Ардчилсан нам өчигдөр Их хурлаа хийж, шинээр байгуулагдсан Их хурал нь үргэлжилж байна. Энэ нь дүрэм, журамтай, сарын өмнөөс зарлагдаж, төлөөлөгчид оролцдог үйл явц болохоос биш хэдэн хүн цуглараад шийдвэр гаргадаг зүйл биш. Ер нь аливаа намд иймэрхүү дүрэм журам үйлчилдэг.
Ардчилсан нам фракц гэхээс илүү бодлогын клубүүдэд хуваагдаж, Үндэсний бодлогын хороод байгуулагдсан. Цаашид Үндэсний бодлогын зөвлөлүүдэд салбарлан ажиллах ёстой гэж бодож байна. Энэ чиглэлд дэмжиж ажиллана.
Дотоод сонгуулиар Үндэсний бодлогын хорооны нийт бүрэлдэхүүний 70 хувь нь сонгогдсон. Нийт гишүүдийн 60 хувь нь 39 хүртэлх насны залуучууд байна. Ийм бүрэн эрх нь шинэчлэгдсэн, ямар залуучууд гарч ирснийг би хувьчилж, нэр заан хэлэхийг хүсэхгүй байна.
Манай зарим хүмүүс чанга дуугарсан, лайв хийсэн, микрофонд үг хэлсэн хүнийг олон нийт илүү дэмждэг гэж үздэг. Харин миний хувьд Ардчилсан намын бүлэг 42 хувьтай байгаа энэ үед намын дарга улс төрийн байр сууриа илэрхийлж явах нь зөв гэж бодож байна. Энэ нөхцөлд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга илүү зохион байгуулалт, менежментийн ажилд төвлөрч, сайн ажиллаасай гэж хүсэж байна." гэв.
Б.Баясгалан
Баасан - 04 сарын 10,
2026
Сэтгэгдэл5
Шоронжсон эрүүгийн элемент дорлигжавын алны үс гэж зарлагдсан энэ новш лгбдорж,баярцогт мэтийн гамингийн шээснүүдтэй нийлж Монгол улсын эрх ашгаас урваж явна.Гаминтай нийлсэн урвагч ноход та нарыг Дээдсийн догшин сүнс хатуу гэсгээх болно.
Хурцтай лайвчин Мөнхэрдэнэ нийлээд огцруулсаныг мэдээгүй юмуу !
АН ы гишүүд нь огцоруулсан байхад - Би ерөөсөө огцрох бодолгүй байна аа! гээд байх юм. Нам нь чи хэрэггүй ээ! гээд хөөгөөд байхад - Би та нарыг даргалж байя гээд байхаар эрүүл хүн лав биш шүү.
Эрүүгийн элёмёнт Хурцтай лайвчин мэдрэл Мөнхэрдэнэ нийлээд огцруулчихсаныг мэдээгүй юмуу ! Энэ хоёр танай намын хүмүүс гэсээн !
Ээ дээ , тэр Баярцогт болон Эби гар хөлүүдээс л салаарай - багаар үнэлж болохгүй , Зелёньский маягаар бэлтгэгдсэн , нэр нүүргүй дайраад л байдаг барууны улайрсан гарууд шүү ...