4-р сарын 9-нд Хятадын Төрийн зөвлөлөөс “Хятадын (ӨМӨЗО) чөлөөт худалдааны туршиц бүсийн ерөнхий төлөвлөгөө”-г албан ёсоор нийтэлжээ. Ингэснээр Хятад улсын чөлөөт худалдааны туршиц бүс нийт 23 болж нэмэгдэв.
Ерөнхий төлөвлөгөөнд Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсэд өөрчлөлт шинэчлэлтийн хувьд илүү бие даасан эрх олгож, туршицыг манлайлан хэрэгжүүлж, илүү өргөн хүрээнд, илүү гүнзгий түвшинд анхдагч, нэгдсэн, ялгаатай эрэл хийхийг урамшуулан дэмжиж байна. Мөн хил орчмын оршин суугчдын худалдааны шинэлэг хөгжлийг дэмжих, олон улсын ложистикийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, шинжлэх ухаан технологийн үр бүтээмжийг ашиглах үр ашгийг нэмэгдүүлэх, олон салбарын олон улсын солилцоог өргөжүүлэх зэрэг 19 зүйлийн шинэчлэл, инновацийн тодорхой арга хэмжээг тусгасан байна.
Баасан - 04 сарын 10,
2026
Сэтгэгдэл0