sonin.mn

Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Хятадын Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлыг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинь удирдан явууллаа.


Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа Мао Нинь, Хятадын тал гал зогсоож, дайны ажиллагааг аль болох түргэн хугацаанд зогсоох байр суурийг тууштай баримталж ирснийг онцоллоо.


Тэрээр, маргаан зөрчлийг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэж, эцэст нь Ойрх Дорнод болон Персийн булангийн бүс нутагт урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг хангах ёстой. Мөн талууд санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар зохистой шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Хятадын тал цаашид ч нөхцөл байдлыг намжааж, дайны галыг унтраахын төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана гэв.