sonin.mn

Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Хятадын Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлыг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинь удирдан явууллаа.


Хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн “Үнэн нийгмийн сүлжээ” платформд, Иранд цэргийн зориулалттай зэвсэг нийлүүлж буй аливаа улсын Америкад экспортолж байгаа бүх бараанд нэн даруй 50 хувийн тариф ногдуулж, уг арга хэмжээ шууд хэрэгжиж эхэлнэ хэмээн мэдэгдсэн талаар тайлбар авахыг хүссэн байна.


Үүнд Мао Нинь хариулахдаа, Хятадын талын байр суурь маш тодорхой гэдгийг онцлоод, тарифын дайнд ялагч гэж байдаггүй хэмээн мэдэгджээ.