sonin.mn

УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийв.


Тэрээр: "УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хааж боох, парламентийн дархлаанд нөлөөлөх гэж байна гэж харахаас илүүтэйгээр гишүүд бид өөрсдөө ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой, хурал чуулгандаа тогтмол суух ёстой гэдгийг ард иргэд шүүмжилж байна.


Өчигдөр, уржигдар би Ерөнхийлөгчтэй хамт хоёр өдөр ажилласан. Энэ хуулийг орон нутгийн иргэд бараг 99 хувь нь дэмжиж байна. “Зөв өө, эргүүлэн татдаг байх хэрэгтэй” гэж үзэж байна.


Нэгэнт сонгогдоод гишүүн болсон бол дархан эрхтэй мэт авирлаж, алдаа дутагдал гаргаж байгаа гишүүдийг эргүүлэн татдаг байх нь зөв. Эргүүлэн татахдаа хуралдаа суухгүй байгаа, 30 хувиас доош ирцтэй, санал хураалтад биечлэн оролцохгүй байгаа тохиолдолд хэрэгжүүлэхийг би дэмжиж байна. Харин намаас татах, эсвэл Цэцийн шийдвэрээр эргүүлэн татах асуудал байж болохгүй. Хэрэв ийм байдлаар батлагдвал Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсэх эрсдэлтэй гэж харж байна. Одоо хэлэлцүүлгийн шатанд маргаантай байгаа, парламентийн дархлаанд нөлөөлөх гэж буй заалтуудыг засаж, залруулж явах хэрэгтэй." гэлээ.



Б.Төгсбаясгалан