ЛОНДОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /Reuters/. Их Британийн усан хилийн ойр орчимд Оросын шумбагч онгоцууд нэг сар гаруйн хугацаанд байрласан тул далайн ёроолын кабель, хоолойн дэд бүтцийг хамгаалахаар байлдааны хөлөг онгоцуудыг илгээсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Жон Хили пүрэв гарагт мэдэгдлээ.
ОХУ Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдлыг далимдуулан далайн тээврийн гол замууд, холбооны кабель зэрэг стратегийн чухал дэд бүтцүүд байдаг Хойд туйлын бүсэд нууц ажиллагаа явуулж байна гэж Их Британийн эрх баригчид буруутгажээ.
Ж.Хили хэлэхдээ, тус улсын болон Норвег зэрэг холбоотнуудын зэвсэгт хүчин Оросын хөлөг онгоцуудын "хорлон сүйтгэх" үйл ажиллагааг таслан зогсоосон гэж мэдэгдээд, Оросын шумбагч онгоцууд бүс нутгийг орхин гарсан бөгөөд далай доогуурх дэд бүтцэд ямар нэгэн хохирол учирсан шинж тэмдэг илрээгүй гэдгийг нэмж дурджээ. Ж.Хили хэвлэлийн бага хурлын үеэр энэ ажиллагааг олон нийтэд ил болгосон бөгөөд үүний зорилго нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Оросын талын үйл ажиллагааг илрүүлсэн гэдгээ харуулах явдал байсан гэлээ.
“Манай зэвсэгт хүчин тэднийг байнга ажиглаж байсныг, тэдний хөдөлгөөн нууц байгаагүйг тодорхой ойлгуулсан. В.Путиний төлөвлөсөн шиг уг ажиллагаа нууц байж чадаагүй, нууц ажиллагааг илчилсэн” гэж тэрбээр хэлсэн байна.
ОХУ-аас Их Британид суугаа Элчин сайдын яамнаас Ж.Хилийн мэдэгдлийг "үндэслэлгүй, нотлох баримтгүй" гэж мэдэгджээ. Оросын хөлөг онгоцууд олон улсын бүсэд нэвтэрснийг илрүүлсэн даруйд Их Британийн тал тэдгээрийн хөдөлгөөнийг хянахаар харуулын хөлөг онгоц, түлш цэнэглэгч танкер болон тэнгисийн эргүүлийн нисэх онгоцыг илгээсэн байна. Орос-Украины дайн эхэлснээс хойш Атлантын далайн хойд хэсэг болон Балтийн тэнгис дэх эрчим хүч, харилцаа холбооны кабель болон хийн хоолойнууд хэд хэдэн удаа гэмтсэн юм. Үүнтэй холбогдуулан НАТО-гийн холбоотнууд тус бүс нутаг дахь цэргийн хүчээ зузаатгажээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл7
Энэ худалч Англичуудыг номхотгоод эсвэл живүүлээч орос ах нараа
Оросын нэг фрегатаар хамгаалуулсан хоёр танкер зориуд Ла Маншийн хоолойгоор бүүр зориуд Британийн тэнгисийн флотын өмнүүр явж гарсан. Шүдгүй хөгшин арслан Британи энэ доромжлолыг хараад шүдгүй улаан буйлаа харуулхаас цаашгүй байлаа! 😂😂😂
Британийг үүнээс хойш Микро Британи гэж нэрлэсгүйэ! Мини Британи гэхээр хэт томдоод байна! 😂😂😂
Оросын тэнгисийн цэргийн хүчин Британи улсад сүр хүчээ үзүүлэв. Сарын өмнө Британы ерөнхий сайд Стармер Британы усан замаар өнгөрсөн Оросын ямар ч хөлөг онгоц байсан барьж саатуулах үүргийг тусгай үүрэг гүйцэтгэгч хүчний байгууллагууддаа өгч, бид Оросуудад хүчтэй цохилт өглөө гэсэн сүржигнэсэн мэдэгдэл гаргаж байв. Гэтэл Оросууд үүнийх нь хариу болгож Ла Маншийн хоолойгоор Британы тэнгисийн хүчнийх нь яг хамар дор Британы хар жагсаалтны хоригт орсон, хоёр шатахуун тээвэрлэгч хөлөг онгоцыг Оросын тэнгисийн цэргийн хүчний фрегат "Адмирал Григорович"-ын хамгаалалт дор өнгөрүүлсэн нь Стармерын хувьд жинхэнэ доромжлол болжээ. "Адмирал Григорович" фрегат нь 3620 тоннын усан түрцтэй, “Оникс”, “Калибр” пуужингуудаар бүрэн зэвсэглэсэн харуул хамгаалалтын хөлөг онгоц юм. Тэр Плимут рүү чиглэсэн 180 метрийн урттай Universal, Enigma гэх хоёр шатахуун тээвэрлэгчдийг дагалдан хамгаалж яваад, буцахдаа бас дахиад өөр 2 танкер дагуулан явав. 😂😂😂
178.98 -D ODOO BOLTOL OROS AH GEED GONGINOOD CHAAVAAS GJ
Оросоос бусдад нь өрөндөө баригдаж өтөнд идэгдэж түвдизмд түлэгдсэн навсгар монгол гуйлгачин бүр яагаад ч хүний тоонд багтаж тоогдохгүй Яаж ч долоож хөхөөд, пялдаганаад хүний тоонд багтахгүй Агуу орос агуу америк агуу хятад явдаг явдаг замаараа замаа хөөнө Навсгар монгол гуйлгачин чамайг гөлөөөг гэж тоож дуудахгүй
германы байгалийн хийн тас татуулж амссан хохиролоо орос өшөөгөө авах хэрэгтэй шууд тасар тат