Бич, бичин хүнээс орчин үеийн хүн үүссэн хувьсал, хөгжилтэй холбоотой зүйлүүдийг би 60 шахам жил цуглуулж, уншиж, судалж, эргэцүүлж бодсоор ирлээ. “Байгалийн хувьслын философи” номондоо энэ талаар дэлгэрэнгүй өгүүлсэн юм. Хүний уураг тархины хөгжил, хэл яриа, хөдөлмөрлөх, зэвсэг хийх чадвар чухам юу юунаас үүдэлтэй, тэр дундаас гол гол шалтгаан, нөхцөл нь юу болох талаарх үнэнийг бодож, судалж олбол оюун ухаант энэ амьтны нууц тайлагдах учиртайг судлаач бүр хүлээн зөвшөөрөх хэрийн мэдлэг, чадвартай байх ёстой. Харин үнэн мэдлэг, зөв мэдээлэл, нарийн няхуур судалгаа үгүй атлаа худалд итгэж, үнэнийг үгүйсгэж байдаг хүн бол хэрээ мэдээд чимээгүй байх нь зүйтэй болов уу. Мичүүд модон дээр амьдраад үр жимсээр хооллоод байх юм бол хэзээ ч хүн болохгүй. Нотолгоо нь орчин үеийн сармагчингууд. Тэгэхлээр байгалийн хувьссан нөхцөлд хавчигдан аргагүйн эрхээр модноос бууж, сүрэглэн амьдарч, олон идэштэй болсон нь хүн үүсэхийн үндсэн шалтгаан байжээ.
Цаг уурын сэрүүсэлт, хахиршил, үр жимсний ховордолт хаана буй болсон байна чухам тэнд л мичүүд модноос буужээ. Аргагүйн эрхээр том сүрэг болон нүүдэллэж, олон идэштэй болжээ.
Идэш болох бүхнийг эрж хайх (хөдөлмөрлөх), газар дээрх олон дайснаас биеэ хамгаалах (босоо явах, гартаа зэвсэг барих, араатан амьтадтай тулгарах), нэг нэгэндээ мэдээ дамжуулах, хүчээ нэгтгэх (хэл яриатай болох) – чухам ийм хэрэгцээ, шаардлага л бичний уураг тархийг хүний зэрэгт хүргэж хөгжүүлжээ. Олон идэштэй болсон нь уураг тархины хөгжилд хэрэгтэй чухал минералуудаар хангажээ. Том сүрэг дэх олон талтай холбоо, харилцаа нь хэл яриаг буй болгожээ. Газар дээрх олон араатан, дайснуудаас хамгаалахын тулд мод, чулуу, ясыг зэвсэг болгон ашиглахаас л хөдөлмөрийн багаж, зэвсгийн үйлдвэрлэл эхлэлээ авчээ. Товчилж хэлэх аваас цаг уурын сэрүүсэл, хахиршил нь дулаан хувцас, урц овоохой, гал ашиглахыг бас яалт ч үгүй шаарджээ. Бэрхшээл бүхэн нь бичин хүмүүст үнэн мэдлэг, зөв мэдээлэл ийнхүү өгөн өгсөөр хүнийг оюун ухаантай болгожээ. Орчин тойрноо, мөн өөр өөрсдийгөө хүмүүс таван мэдрэхүйгээрээ мэдрэн таньж, таньсан бүхэн дээрээ тулгуурлан оюун дүгнэлт хийж ухамсартай болцгоожээ. Өмнө өгүүлсэн бүхэнд шахамдуулан хүргэсэн байгаль, цаг уурын өөрчлөлт чухамдаа хаана хаана болсон юм бэ? Тив бүхэнд болсон уу, ганц тивд болсон уу? Олон цэг дээр болсон бол бичин хүнээс хүн үүсэх процесс олон газар нутагт явагдсан байж болно. Чадварлаг мичүүд бүхий газар нутаг олон байсан уу, эсвээс зөвхөн ганцхан тивд байсан уу? гэдэг асуулт ч бас гарч ирнэ...
Дулаан, чийглэг уур амьсгалтай, үр жимсээр баялаг ой модтой, хүн дүрстэй (сүүлтэй, сүүлгүй) сармагчингууд одоо ч байж байгаа тэр нутагт хүн үүссэн гэх нь худал юм.
Ингэж бичиж, “нотолж” доктор болсон судлаач бол хулхи эрдэмтэн гэсэн үг. Энэнд нь итгэсэн хүмүүс бол энэ талын үнэн мэдлэг, зөв мэдээлэл байхгүй “гэнэн хонгорууд, бага ангийн сурагчид” гэгдэх учиртай... Африкаас бичин хүний яс олдож болно. Бүр одоогоос 200-300 мянган жилийн өмнөх яс байж ч болно. Бүр бидний өвөг дээдэс болох хүний яс ч олдож болно. Бичин хүний шатандаа, хүн болсон шатандаа тархан тархсаар тэд хаана ч хүрсэн байж болно. Онцын тааламжтай нөхцөлд ороод хөгжил нь зогсож, уруудан уруудсаар мөхсөн байж ч мэднэ. Хүний чулуужсан яс Австралиас ч олдсон, Хятадаас ч олдсон, Европоос ч олдсон. Өөр хаанаас ч олдож болно. Гэхдээ тэр бүх нутагт хүн үүссэн биш шүү дээ! Олон зуун мянган жилийн тархалт, нүүдэл хомосапиенсуудыг хаана ч аваачсан байж болно.
Харин хүн анх үүссэн нутаг газар бол дээр дурдсан нөхцөл, байдлыг хангасан, мөн бусад амьтдыг нь ч нэлээд чадварлаг болгож хувиргасан байх учиртай. Энэ бүхний цаад, наад нарийн учир аацааг энэ асуудлаар ядаж л 5-10 жил судалсан хүн л ойлгож, өөрийн саналаа хэлэх боломжтой. Худал мэдэмхийрч болохгүй шүү дээ!
Хүн болох шахаж яваад мөхсөн бичин хүмүүсийн популяциуд ч олон буй. Тэдгээрээс аль нэгний нь ясыг олчихоод хүн анх тэнд үүсчээ гэж хэлж болохгүй. Яг л бидний өвөг болох тэр салааны бичин хүний чулуужсан яс, цаашид хувьссаар яг оюун ухаант хүн болсон үеийн нь чулуужсан ясны аль аль нь байж байж л хүн анх үүссэн нутаг орон тодрох ёстой. Өөрөөр хэлбэл чадварлаг бич, түүнээс үүссэн бичин хүн, мөнхүү бичин хүнээс үүссэн хомосапиенс гурвын чулуужсан яс генетикийн үүднээс хүн дүрст мичний яг л нэгэн салааных мөн хэмээн нотлогдох учиртай. Хүн дүрстэй мичийг хүн болж өөрчлөгдөхөд хүргэсэн нөхцөл, байдал Африкт Кайнозойн эриний антропоген галвын үед байсангүй. Байсан гэж бодъё, тэнд хүн үүссэн ч гэж үзье. Тэгвэл Африк тивийн цаг уур буцаж хувьсаад дулаан, чийглэг, ой мод, үр жимсээр баялаг, бас олон зүсмийн мичтэй болсон байх уу? Хүн үүсэхэд хүргэсэн байгаль, цаг уурын хүнд нөхцөлд мичүүд бүрэн устсан байх ёстой. Энэ мэтчилэн олон зөрчил, олон худал, байж боломгүй зүйлүүд энд зөндөө гарч ирдэг юм. Мөн хүн үүсэхтэй зэрэгцэн хувьссан, амьдрах өндөр чадавхтай болсон өөр амьтан Африкт байсангүй. Харин Төв Азид бол зөндөө буй.
Нар дэлхийг тойрон эргэдэг гэдэг худалд хүн төрөлхтөн саяхан болтол итгэсэн. Харин одоо хүн Африкт үүссэн гэх худалд итгэсээр л байна. Шинжлэх ухааны өнгөрсөн түүхэнд худал зүйлүүд залруулагдсаар ирсэн юм. Энэ худал ч гэсэн хүн судлалын үүднээс залруулагдах цаг ирнэ.
Их дээд сургуулийн сурах бичгүүд, нэвтэрхий толь бичгүүдэд худал тайлбар, худал зүйл байж л байдаг. Энд гайхах зүйл үгүй. Сурагч байхдаа, оюутан байхдаа сонссон, мэдсэн бүхнээ мөнхийн үнэн мэтээр бодож болохгүй шүү дээ. Үнэн бүхэн ч өөрийн настай, юм бүхэн мөнх бус. Газарт булагдсан ган сэлэм ч гэсэн цагийн эрхээр улаан зэв, шороо болж хувирдаг. Хорвоод биетэй нь ч, мөн биегүй нь ч устдаг, мөхдөг, бүгд л хоосон чанартай... Мичин янзаараа амьдрах боломжгүй болсон, модноос буусан, олон аюулд өртөх болсон, сүргээрээ амьдрах, олон идэштэн болох, хоорондоо байнгад харилцах, ойлголцох шаардлага бодитой болсон, биеэ хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж, зэвсэг бэлдэж, идэш хоол олохын тулд хөдөлмөрлөх (түүх, малтах, цуглуулах, ан хийх), хүйтнээс хамгаалж хувцас, урц овоохой бэлдэж, гал ашиглаж сурахад хүрчээ. Энэ бүхэн нь бичин хүний уураг тархийг, хэл яриаг, гарыг хүн болтол л хөгжүүлжээ. Хүн бол байгаль, цаг уурын өөрчлөлт, бэрхшээлүүдийн л бүтээгдэхүүн юм. Хүн хувьссаар л байгаа, нийгмийн хүчин зүйлүүд ч ихээхэн нөлөөтэй болсон. Харин цааш цаашдын хувьслаа хянах, жолоодоход л их л ур, ухаан шаардагдах байх даа. Юуны өмнө л ухаалаг болгоомжлол тун чухал. Хичнээн л олон хүнтэй харилцах, хичнээн л өргөн үйл ажиллагаанд оролцох, хичнээн л их суралцах, хөдөлмөрлөхийн хэрээр мэдрэлийн эсүүд идэвхийжиж, холбоосууд нь олширч өтгөрдөг. Тэр хэрээр хүн ухаалаг болдог, зөнөх процесс ч удааширдаг, багасдаг. Сүрэглэж амьдарсны ачаар л уураг тархи ихэд хөгжсөн гэдэг үнэн юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл44
Сармагчингаас гарсан гээ биз лээ. Өнөөгийн монголчуудын ихэнхи нь эргүү тэнэг байхыг үзвэл ихээхэн тэнэг талын сармагчингаас үүдэлтэй биз
яая энэ одоо юү хуулаад тавиад байдын өол наадахыг чинь дунд сургуульд заагаад өнгөрсөн байдаг ямар санаатай юм бэ одоо араас нь өөр нийтлэл оруурлна харж байгаарай
🌳🍎🍐🍒🍊🐒💥🥶❄️🧊…..🚶🏻🫃🏻🤱🏼
нуураа чие ай хөлдөх гээд л байна уу даа ай хөө нугас гэдэг амьтан чинь хөөрхий л болно доо ай хөөрхий минь дээ хөхө
ман (126) дэргэдээ дуучинтай болсон. дуу дуулж сурч эхлэх гэж байгаа.
Зарим гаруудын ярих нь эмэгтэй хүн эрэгтэйнхээ хавирганаас үүсээгүй юм уу, судлаачаа
эр энергийг ихэсгэхэд эм энерги болж урвах түүнээс хүү… давтах. ж эффект дээр ярихад илүү ойлгомжтой. virjin mary эхээс хүү төрөх. хүү хүүлэх. хүү-н хавирганаас … дахин. цааш цааш үргэлжлэх
https://youtu.be/I6PBM4En-6o
эр энергиэр эрээлэн хээлж эм энергиэр сав хийх
Экструс нёандёрталь хомо сапинс гээд олон төрлийн хүн дараалан байсанаас хомо нь бид нар болж таарч байгаа юм ! Хомо хүн нь энэ Богд уул хавьцаанаас үүсээд тал тал тийшээ тарсан гэж халаач Чуукаа өвгөөн ! Амёрикын индианууд 30 мянган жилийн өмнө эндээс хөдөлсөн нь тодорхой болсон ! Японы арлуудад 20 мянган жилийн өмнө мөн эндээс очсон ! баруун тийшээ ! өмнө зүг рү эндээс явсан ! Очсон газрынхаа цаг уураас л болж жаахан өөрчлөгдсөн гэж хэлээч ! Азийн хүн амын тал хувь нь Чингэс хааны болон Чингэсийн цэргүүдийн удам гэдэгтэй адилхан зүйл шүү ! Антропологийн судлаач хүмүүс Чуукаа өвгөнтэй л уулзвал их юм сонсоно до !
уб-д ирж нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцах
ургамлын селекци орчин үеийн аргуудын нэгэн дээр яривал үрийг цацраг туяагаар ‘шарж’ нөлөөлөхөд олон янзын холбирсон удамшилтай болно. хэрэгтэйгээ сонгод авч цааш нь үржүүлэх
big bang black hole 👁 хүүхэн хараа
хүүхэн хэл
адистидийн дээдийг хайрлагч. гэтэлгэгч эх
🟢⚪️ иррационал рационал үе ⏳
rational үеийг ирүүлэхий тулд өмнө заавал irrational үе байх хэрэгтэй. Mario Rodríguez Cobos
чамд ммэдэхгүй юм алга уу. Мэддэг юмны тухай ядаж бичээч. Дэмий цахим хуудасны электронуудыг үрээд байх юм.
Их мэдэгч юм шиг боловч яс юман дээрээ Путлерийг дэмжигч шаар байгаа юм. Болд заяат гэсэн үг
цэнэг газардуулах. ааггүй. по ол
хэдэн адсаганаас болж алуулах нь ээ
Zavaan bolhi azi avgai hamgiin hymdhan ashiggui naimaa blaa.Haruud haltaruud tsagaanuud bugd ashigtai zavaan Azuud l ashiggui hucheer oordiigoo neg bolgh geed yadaad bh yim
шарууд. хар цагаан
жинтэйхэн үр дүнд
Zavaan bolhi azi avgai hamgiin hymdhan ashiggui naimaa blaa.Haruud haltaruud tsagaanuud bugd ashigtai zavaan Azuud l ashiggui hucheer oordiigoo neg bolgh geed yadaad bh yim
Ene sejigiin uvgun 20zuuniii mongolchuud Minjuur baatatiin nomiig unshaasai
Ene sejigiin uvgun 20zuuniii mongolchuud Minjuur baatatiin nomiig unshaasai
Ene sejigiin uvgun 20zuuniii mongolchuud Minjuur baatatiin nomiig unshaasai
Minzuur baatar toms tariad barilga baroad zogii urjuuleed horshoolol bguulaad bhd baatar bolood bhd uvuu ataarhaad harasaad uzem yadaad zugeer l bicheed suugad l bsn.Uvuu mongol hun busad adil zugeer ahillqj chadna gdiig medehgui bgaa .Bolj bna gdgiig baabar ene uvgun 2 medehgui bna kkk
үзэмээр нэрсэн архийг уу, ямааны боодог ид, сайхан хүүхнээ тэвэр 😝
чжэнзимологи бабрэнзимологи топазэнзимологи 🤪
Minzuur baatar toms tariad barilga baroad zogii urjuuleed horshoolol bguulaad bhd baatar bolood bhd uvuu ataarhaad harasaad uzem yadaad zugeer l bicheed suugad l bsn.Uvuu mongol hun busad adil zugeer ahillqj chadna gdiig medehgui bgaa .Bolj bna gdgiig baabar ene uvgun 2 medehgui bna kkk
Uvuugiin hiichen ajil zugeer l ataarhaad yum hiichen bolhon daisan baabar 2 uzen yadaad bicheed bsn kkk

1. цаг уур сэрүүснэ гэж байдаггүй юм. Яагаад гэвэл цаг уур гэдэг нь metereology гэдэг шинжлэх ухаан. Шинжлэх ухаан сэрүүснэ гэж бичихгүй байлгүй. Цаг агаар гэвэл weather. Climate гэвэл уур амьсгал. Та бодвол уур амьсгал сэрүүсэх тухай бичсэн байх. 2. Африкт үүссэн гэдгийг шинжлэх ухаан нотолсоор байна. Танд хаана үүссэн гэсэн нотолгоо байна вэ? 3. Та мэдэхгүй юмныхаа тухай дураараа бичиж, хүмүүст буруу мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй шүү.
Сармагчин, хүн хоёрын хооронд холбох амьтан олдоогүй. Алмас байх гэж үздэг ч баригдсангүй. Бас таамаглал нь хүн харь гаригийн гаралтай гэдэг.
Tsagaan aristnuud 1 evreichyyd Tegeed Oros ah nar bid bol hyi negdeliin boos tembyyndee barigdsan dyy nar bizdee
Tsagaan aristnuud 1 evreichyyd Tegeed Oros ah nar bid bol hyi negdeliin boos tembyyndee barigdsan dyy nar bizdee
Hun yunaas , yag haana uusseniig setgel ongoitol huuchllaach hamaa..
33 44 55
Жаахан юм уншиж эргэцүүлэн бодоход яадаг бнаа. Амны зоргоор бурах юм аа.
Хүн сармагчнаас үүссэн нь үнэн байх. Харин хаанахын сармагчнаас, процесс хэрхэн явагдсан нь тодорхой бус. Сармагчныг модноос буулгах олон шалтаг байж болно. Жишээ нь 600 мянган жилд дэлхийн соронзон туйл байраа өөрчилдөг гэж үздэг. Энэ нь зарим газар оронд нарнаас ирэх цацаргалтыг эрс өөрчилнө. Ер нь цацаргалт буюу радиац амьд организмд нөлөөлж мутаци үүсгэдэг нь шинжлэх ухаанд батлагдсан. Энэ радиац аль нэгэн нутаг оронд сармагчин- хүн шилжилтийг хөдөлмөрөөс илүү хурдасгасан байж болно. Ер нь бол дэлхийн олон цэг дээр, ойролцоо нэгэн цаг үед номосапиенс гарч ирсэн байхаа. Амьд организм канозеон эриний үед бүх төрөл зүйлээрээ богино хугацаанд огцом дэлгэрсэн байдаг. Тэгэхлээр эволюци урт удаан хугацаанд зовиуртай явагдаагүй.
Эрдэм сурч л байвал тухгүй ажил нь хамаагүй. Эрсдэл сонирхолтой