ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /Fars/. АНУ-тай гал зогсоохоор тохиролцсон хэдий ч Ираны тал Израилаас Ливаны “Хезболла” бүлэглэлд цохилт өгсний дараа Ормузын хоолойг дахин хаажээ.
Сар гаруй үргэлжилсэн дайны галыг хоёр долоо хоног зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр болсон өдөр Ормузын хоолойг хаасан байна. Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпустай холбоотой "Fars" агентлаг мэдээлэхдээ, лхагва гаргийн өглөө Ираны зөвшөөрлөөр газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг онгоц хоолойгоор нэвтэрсэн боловч одоо хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоогоод байна гэжээ.
Гал зогсоох хэлэлцээрийн гол заалтуудын нэг нь Иран улс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийг сэргээхийг зөвшөөрсөн заалт байсан бөгөөд ингэснээр газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тасалдал зогсоно гэж найдаж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар гал зогсоох хэлэлцээрт Ливан улс хамаарахгүй гэж мэдэгджээ. Харин хэлэлцээнд зуучилсан Пакистаны тал энэ мэдэгдлийг няцаасан байна.
Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Израилын цэргүүдийн өгсөн цуврал цохилтын улмаас 112 орчим хүн амь үрэгдэж, 837 хүн шархаджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 05 сарын 02,
2026
Сэтгэгдэл6
Хоолойг хаах нь зөв ! Шар толгойт өвгөнийг уйлуулах хэрэгтэй ! Иранаар яах гэж оролдов до гэж толгойгоо шаатал нь хаах хэрэгтэй !
IRANII DEMJDEG HEZBOLLAH GJ TERORISTUUD UDAHGUI DUUSNA. HAMAS LUGAA ADIL
3 цагаар нээж хааж байгаа
Иран дальжиганж байж нэг мөсөн бөмбөгдүүлээд дуусах вий дээ! Бараг тэр нь ч дээр байх өө!
iraniig ystgahad gemgyi nobsnyyd syy!!!delhioin medeeg yns l daa?......Manai ikhe medegchid internet saitaar demiirch hebteh emeerch emelzeh hoorond Amerik neg l symalbal gyizeene,gehdee ted toozoog medej baigaa yagaad?...gej ta nar asyyh baih l daa!!!hyn terlehtenii tolgoi deer garah gesen agyy sanaatai sasintai demiiregchid suu dee.......................................................tyynii orond IZREAL ch baga hebtenee,eersdiinhee amid yabahad l ezesee yzej baigaa bolohoos delhiid hortoi bys?.......................................................
траны ерэн сая ард түмэн дуусагүй шүү хуурхй замаар дийлэхгүй