Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ. Хурлын өмнө АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрээр энэ үеэрээ: "Ардчилсан нам 1990 оны 4 сарын 8 -өдөр албан ёсоор үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн гэрчилгээ буюу төрсний гэрчилгээгээ өнөөдрөөр овоглогдсон байдаг. Дэлхий даяар оршин суугаа байгаа нийт Ардчилсан намын гишүүддээ Ардчилсан намын түүхт баярын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол зүгээр нэг ээлжит хурал биш, их чухал өдөр. Ардчилсан нам сүүлийн 36 жилийн оноо, сургамжийг дүгнэж, бид цааш шинэ тэмүүллээр үе шалгах том бодлогын баримт бичгээ баталж байгаа өдөр гэж үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам дотоод шинэчлэлээ орчин үеийн цахим технологийг ашиглан улс орон даяар амжилттай зохион байгуулж дууслаа.
Мэдээж 10 жил эргэлтгүй зогсонги байдалд орчихсон байсан систем 10 жилийн хугацаанд нэг удаа хөдөлж байгаа болохоор мэдээж энэ дотор сэтгэл дундуур хүмүүс байгааг үгүйсгэхгүй ээ. Цаашдаа тэр хүмүүстэйгээ цугтаа том машин, том систем, дэлхий нийтийн өөрчлөлт, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлж урагш алхах ёстой. Тийм учраас Ардчилсан нам томоохон шинэчлэл хийж байна. Өнөөдөр би олон нийтэд хэлж байгаа, намын гишүүдэд танилцуулж байгаа бодлогын баримт бичгүүдээ сая намын гишүүддээ танилцуулсан.
Ардчилсан нам шинээр тэмүүлэх ёстой, шинээр тэмүүлэхийн тулд Монгол Улсынхаа хөгжил дэвшил, мөн өнөөдөр 5%-тай байгаа эдийн засгийн өсөлтийг Ардчилсан нам засаглавал 10%-тай болгох ёстой. Ингэж байж бид нар ардчиллыг жинхэнэ ардчилал болгож, ардчиллаа авч үлдэх болно.
Ардчилсан нам засаглавал яадаг гэдгийг та бид нар харуулах ёстой. Ийм учраас энэ хоёр жилийн хугацаанд бодлогын баримт бичгийг, ирэх 2 жилийн хугацаанд Ардчилсан нам системийн хувьд, институцийн хувьд, бодлого шинэчлэлийн хувьд бид бэлдэх ёстой гэж үндсэн бодлого чиглэлээ танилцууллаа. Энэ хүрээнд олон олон ажлуудыг төлөвлөж ажиллана. Тэгэхээр та дөрвөн баганыг босгосон гэсэн, тэгэхлээр сүүлийн дөрөвдэх багана бол сөрөг хүчин биш, бодлогын баримталдаг гэсэн энэ талаар. Бид тэмцдэг, сөрдөг сүрэг хүчин биш ээ. Бид нар засаглалын төлөөх улс төрийн сөрөг хүчин байх ёстой.
Намын даргын хувьд 2028 онд дангаараа засаглахын тулд үржихүйн хоёр буюу парламентын суудлаа хоёр дахин нэмэх ёстой гэдэг зорилго тавьж байгаа. Парламентын гишүүдийн тоог хоёр дахин буюу 84%-тай болгож байж бид нар бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 2 дахин өсгөх энэ бодлогыг дангаараа хэрэгжүүлэх ёстой.
Тийм болохоор аймаг, сумдын дэмжигчдийн тоог бас хоёр дахин нэмэх ёстой. Үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд бүхий л бодлого, институц руу засаг Ардчилсан нам ялахын төлөө биш, ялчихаад хийх ажлынхаа төлөвлөгөөг бэлдэх чиглэлд бид нар онцгойлон анхаарч ажиллана. Түрүүн танилцуулсан 10 жилд хийх 100 шинэчлэлийн ажил, эхний 10 хоногт хийх 10 шинэчлэлийн ажил гэх зэрэг ажлуудыг бэлтгэхэд бид онцгой анхаарч ажиллах болно.
Маргааш шинээр байгуулагдах Үндэсний бодлогын хорооны анхдугаар хуралдаанаа хийнэ. Энэ хурал дээр бодлогын баримт бичиг, 2 жилийн дараа болох УИХ-ын нэр дэвшигчийг тодруулах, шалгаруулах энэ ажлын үнэлэх, хэмжих журмаа танилцуулна.
Жилийн дараа болох Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэрхэн яаж шалгаруулах шалгаруулалтын дүрмээ бид маргаашийн бодлогын хурлаар батлуулахаар би санал болгож бэлдсэн. Бид нар холоос бэлдэж байж энэ ажилд оролцож явахгүй бол бэлэн биш байгаад засаглавал яадаг, бодлого бэлэн биш байвал улс орны хөгжлийг яаж чангаадаг, хэрхэн доройтуулдгийг та бид нар харж байна." гэлээ.
Н.Отгончимэг
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл2
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж мартсан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож гаргах бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????????
Тулгачихаад биш , одоо цэгцэлж байх үедээ намаа цэвэрлэж аваарай - тулгачихвал заваарана шүү . Заваануудаасаа \ Эби , Батүүл , Со , Дорлигжав , Амаржаргал , Баабр , Гончигдорж г . м \ , тэдний гар хөлнүүдээс ичиж зовох - айх цэрвэх юмгүй салаарай . Бас Эм Си Эс - ийн ТЭЖЭЭВРҮҮДЭЭС \ өнгөрсөн сонгуулиар СҮВ бүхэн рүүгээ МӨНГӨ чихүүлсэн \ салаарай . УЛНЫХАН БИД буюу үнэнч хэдэн ОРКУУД чинь ХЭРСҮҮЖСЭН шүү гэдгийг бүү мартаарай ...