УИХ-ын Ёс зүй дэгийн дэд хороогоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг авч хэлэлцэх ёстой байсан ч Б.Хэрлэн, А.Ариунзаяа нараас бусад гишүүн хуралдаа ирээгүй тул хойшлов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: "Ёс зүйн дэг хороо гэдэг байгууллага байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал дээр би өөрөө эргэлзэж эхэлж байна. Ганцхан гишүүн М.Нарантуяагийн асуудлыг хэлэлцэж, айлгах, үг хэлэх эрх чөлөөг боомилох мэт үйл ажиллагаа явуулж байгаа нь зөв үү гэдэг асуулт гарч ирж байна. Ер нь энэ бүхэнд эрх чөлөө гэдэг зүйл байх ёстой шүү дээ. Халдашгүй дархан байдал гэж ярьдаг ч энэ нь бодит байдал дээр яг хаана, хэрхэн хэрэгжиж байна вэ?
Гомдол гаргасан гэх 48 хүн үнэхээр зохион байгуулалттай биш юм бол өөрсдөө ил тод гарч ирж, нүүрээрээ мэдэгдэл хийх ёстой. Үнэхээр миний үйлдэл буруу бол УИХ-ын гишүүний ажлаа хүлээлгэн өгөх үү, эсвэл цаашид анхаарах шаардлагатай зүйлс дээрээ ажиллах уу гэдэг асуудал ч бий.
Мөн хүний гар хөл болж, зохион байгуулалттайгаар ажиллаж буй “тролл” хаягуудын үгээр бүхэл бүтэн дэгийн хороог хуралдуулах гэж байгаа нь харамсалтай санагдаж байна. Нөгөө талаас, УИХ-ын зарим гишүүд, томоохон бүлэглэлүүдтэй холбоотой, ар тал сайтай, чинээлэг хүмүүс төрийн албан хаагчдыг Төрийн ордонд, чуулганы үеэр хүртэл хүч хэрэглэн дээрэлхэж, зодож буй мэт үйлдлүүд гарч байна. Энэ бүхэн өсвөр насныханд “хэрэв чи баян, эрх мэдэлтэй бол хэнийг ч дээрэлхэж болно” гэсэн буруу ойлголтыг төрүүлж байна. Ийм асуудал дээр яагаад ёс зүйн хариуцлага нэхдэггүй юм бэ?
Ер нь хуулийн хүрээнд, хүн өөрийн хувийн орон зайд, гэртээ ажлын бус цагаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй юу? УИХ-ын гишүүн болсноор, тангараг өргөснөөрөө хүн байх эрхээ хасуулна гэж үү?
Мөн би гэрийн эзэгтэй, эхнэр хүний хувьд олон үүрэг хариуцлага хүлээдэг. Бараа бүтээгдэхүүн сурталчилж орлого олох шаардлага ч надад бий. Би өөрөө их хэмжээний өр, зээлтэй, түүнийгээ төлөхийн тулд хичээж яваа энгийн нэгэн хүн. Бусдын адил амьдралаа дээшлүүлэхийн тулд орон сууцны зээл авч, хичээнгүйлэн ажиллаж байна. Би бусад зарим УИХ-ын гишүүд шиг хууль бус аргаар хөрөнгөжиж, хулгай хийж амьдрахыг хүсэхгүй. Зөв замаар, хөдөлмөрөөрөө амьдрахыг л зорьж байна." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл19
зөв
Төрийн Ордонд хүн алсан улс сайд дарга болоод байгаа . Барьцах нь зөв.
Төрийн Ордонд хүн алсан улс сайд дарга болоод байгаа . Барьцах нь зөв.
Төрийн Ордонд хүн алсан улс сайд дарга болоод байгаа . Барьцах нь зөв.
Нууц хүн зоддог хүмүүс бий. Эр нөхрийнхөө өмнө ёс зүйтэй байхад эмэгтэй хүн болно.
Нараг дэмжих байна.
Их хурлын гишүүн бараа суртталёилах ажлыг хавсарч болохгүй ээ Аль нэгийгээ сонго Бас хэнд ч хэлэлгүй Хятад явсан гэж мэдээ гарсанАжлаа тасалсан гэсэн үг үү Үг хэлэх эрх чөлөө нь хараал хэлэх биш юмаа Нам нь цаашдаа шууд хууль бичих чадвартай хүнээ дэвшүүлж байгаачээ
АТГ “Бодь интернэйшнл” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхдээ өртөг өсгөж, өсгөсөн мөнгөнийхөө тодорхой хэсгийг нэр бүхий улстөрчдөд гаргаж өгсөн байж болзошгүй хэргийг шалгаж эхэлсэн. Ойролцоогоор 110 орчим сая ам.долларын асуудал яригдаж байгаа бөгөөд энэ их мөнгө МАН-ын улстөрчид рүү гарсан байх магадлалтай. А.Амундра гэрчийн хамгаалалтад орсны үндсэн дээр эдгээр авлигач улстөрчдийг илчлэх хүсэлтээ ийнхүү АТГ-т гаргажээ...Эдгээр авлигал авсан улстөрчдийн дотор Хүрэлсүх Занданшатар,Энхбаяр, Учрал, Дэлгэрсайхан .. нар байгаа тухай шүгэл үлээгдээд эхэлжээ
Амундра ч амь насандаа халтай байдалд орлоо доо !!! Зоригийн хэрэг шиг бас нэг том хэрэг гарнаа Зоригийн амь насыг Эрдэнэтийг хувьчилж ав ах гсн МАН-ыхан з/б-тайгаар хөнөөсөн шүү ! 25 000-тын хэрэг шиг ихээ хожуу илрэнээ !!!
Амундра ч амь насандаа халтай байдалд орлоо доо !!! Зоригийн хэрэг шиг бас нэг том хэрэг гарнаа Зоригийн амь насыг Эрдэнэтийг хувьчилж ав ах гсн МАН-ыхан з/б-тайгаар хөнөөсөн шүү ! 25 000-тын хэрэг шиг ихээ хожуу илрэнээ !!!
Амундра ч амь насандаа халтай байдалд орлоо доо !!! Зоригийн хэрэг шиг бас нэг том хэрэг гарнаа Зоригийн амь насыг Эрдэнэтийг хувьчилж ав ах гсн МАН-ыхан з/б-тайгаар хөнөөсөн шүү ! 25 000-тын хэрэг шиг ихээ хожуу илрэнээ !!!
Амундра ч амь насандаа халтай байдалд орлоо доо !!! Зоригийн хэрэг шиг бас нэг том хэрэг гарнаа Зоригийн амь насыг Эрдэнэтийг хувьчилж ав ах гсн МАН-ыхан з/б-тайгаар хөнөөсөн шүү ! 25 000-тын хэрэг шиг ихээ хожуу илрэнээ !!!
зөв
Тэд нарыг ч авч хэлэлцэх ёстой. Чамайг ч бас авч хэлэлцэх ёстой. Очер дугаарын хувьд чиний талаар их олон хүн шүүмжлэлтэй хандаж өргөдөл гомдол өгсөн гэсэн тэгээд эхний ээлжинд авч хэлэлцэж байгаан байлгүйдээ хө.
Gahai gichii zail chamaig ard tumen songoogui. Baga nasnii huuhed huchindegch avgai min
Хууль эрх бүх хүнд тэгш үйлчилнэ гээд хаа бна! Олон санг ардын намын эрх баригчид цөмлөөд хариуцлага тооцсон уу?
Naaraag demjdeg ehleed es zui yrij bg ym bol hvn zodoj tanhairch bg hvmvvs ter chuulgandaa suudaggui gishvvded saiduudad hariutslaga tootsoj bj ene hvniig shvvh heregtei sh tee
Хүний төлөө иргэдийнхээ төлөө дугардаг шудрага ганц эмэгтэй шүү дэмждэг
tor gedeg neriin door vnen shudragiinbtoloo yrj helj bvh um ni il amidraltai hvniig yllaj vaihaar zodoo hiideg es bus hulgai arhidalt hurald suudaggvi tuhailsan ajilaa ner todii hiideg abilgal heel hahuul d idegdsen ter hvmvvsee yllaachee ter hvmvvsdee es zvigee yriachee
Ёс зүй ярих юм бол төрийн ордонд хүн үхсэг байхад тэр цаг дор хуралдаж ёс зүй ярьсан билүү төрийн ордонд зодолдож байгаа гишүүддээ ёс зүй ярьсан билүү гэр орондоо ёс бус лайв хийсэн гэж буруутгасан гэртээ охин үрээ хүчирхийлэн зодож байсан гишүүний бичлэг социолоор нэг шуугиулсан тэгэхэд тэр гишүүн дээр ёс зүй ярьсан билүү шудрага үнэнч яваа хүнд өстэй төр гэж байхуу Наараа зүгээр л амьдрах гэж яваа ээж хүн залуу гэр бүл бусдын жишгээр орон сууц ажлын байр гээд зээлээс зээлийн хооронд амьдарч яваа эгэл жирийн эх хүн амьдралаа хэт ихээр дэлгэсэн байж болох ч олны дунд гаж буруу амьдраагүй 3 хөөрхөн үр хань нөхөр гээд бусад зөгийн аж ахуйдаа ажиллаж буй иргэддээ цалин олгоод харин ч нийгэмд бодитой үнэн зөв явж байгаа эх хүн харин ч ёстой энэ сайхан хөдөлмөрч бүсгүйг үнэлж шагнаж урамшуулах нь зүйтэй байна гэхдээ Наараа энийг хүсэхгүй гэхдээ л хүний амьдралыг шүүж суудаг үнэхээр завтай ард түмэн бололтой хүн амьдралдаа алдаж онох нь тухайн хүний л хувь тавилан байх алддгүй амьдрал хэнд ч
Энэ Наараа г шудрага байлаа гээд ёс зүйгүй,хашгирсан бахирсан муухай харьцаатай эмэгтэй байж болохнүй шүү дээ
Шудрага байлаа гээд ард олны дунд хашгирсан,бахирсан бүдүүлэг араншин гаргах нь үнэхээр муухай харагдуулдаг..Энэ Наараа бид олныг ийм муухай харьцаатай бүдүүлэг бай гэж уриалаад байх шиг эвгүй сэтгэгдэл төрдөг шүү..Хулгай орсон айл бүр сошиолоор манайд хулгай орчихлоо гэж хашгираад олныг цочирдуулах ёстой болж байна нуу..үнэн биздээ..энэ хүн өөртөйгөө ажилладаггүй, өөрийгөө өөрчлөе гэж боддоггүй..Бусдын сайнаас суралцдаггүй..дэндүү биеэ тоосон бүдүүлэг тэнэг хүн..