Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг. Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна. Үүний дам нөлөө аль хэдийн Монгол Улсад мэдрэгдэж, дизель түлш, АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 350-1000 төгрөгөөр нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай болжээ.
Засгийн газар нэн түрүүнд Ойрх Дорнодод өрнөж буй дайны эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, УИХ-д тогтоол оруулж батлуулахаар ажиллана гэж мэдэгдсэн.
Хоёрдугаарт, Засгийн газар яаралтай 2026 оны төсөвт тодотгол хийж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлаа эрэмбэлэх шаардлагатай нүүр тулж байна. 2026 оны хоёрдугаар сарын эцсийн гүйцэтгэлээр төсвийн орлого 720 тэрбум төгрөгөөр тасарчээ. Мөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Ерөнхий сайд Н.Учрал танхимаа аваад чуулганы хуралдаанд хийсэн анхны мэдэгдэл нь төсвийн тодотгол хийх тухай байв. Тэрээр “Урсгал зардал танана, дээр нь хөрөнгө оруулалтаа эрэмбэлээд заримыг нь хойшлуулна. Шатахууны үнэ өсөөд ирэхээр иргэдэд хүндээр тусна. Тиймээс тодотгол хийж үүнийг давахаас өөр гарцгүй. Засгийн газрын эхний арга хэмжээ бол урсгал зардал болон хөрөнгө оруулалтаа танана. Дээр нь хэмнэлт хийхээс гадна орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг авах ёстой. Тиймээс Татварын хуулийг татаж аваад буцаагаад өргөн барина. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог энэ тогтолцоог өөрчилж, татварын баазаа өргөжүүлнэ.
Гаалийн журмын хэрэгжилтийг сайжруулж, импортын шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулах ажлыг хийнэ. Стратегийн бүтээгдэхүүнүүд буюу хүнс, эм, нефть,эмнэлгийн хэрэгслийг тусгай горимоор шуурхай нэвтрүүлэх арга хэмжээг авна. Гаалийн орлогын албан татварын хэлтэс дээр хиймэл оюун нэвтрүүлж, хүнд суртлыг бууруулна.
Ер нь экспорт нэмэгдүүлэх ямар арга хэмжээ байна, шат дараатай хийхээс өөр аргагүй. Тиймээс 2026 оны төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар, ямар арга хэмжээ авах вэ гэдэг нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа орно. Улс орон даяар, нийслэл дээр хэрэгжиж байгаа төслүүдийг хамгийн түрүүнд эрэмбэлж, хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Өчигдрийн байдлаар ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлт Ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.долларт хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, Дизелийн түлш 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна гэдгийг мэдээлэв. Тэгэхээр Монголын эдийн засаг өнөөдөр дотоод бодлогоосоо илүүтэй гадаад орчны савлагаанд эмзэг хэвээр байна. Геополитикийн хурцадмал байдал ч эдийн засгийн тодорхойгүй байдлыг цаашид улам өдөөж мэдэхээр байна.
Худалдааны урсгал өөрчлөгдөж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл хэвээр. Ийм нөхцөлд уул уурхайгаас хэт хамааралтай бүтэц нь Монголын сул тал болдог гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа.
Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгаа юм. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ. Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна. Үүнээс үүдэн тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан байна. Тэгэхээр Н.Учралын Засгийн газар эхний сорилт нь олон улсын нөхцөл байдлаас хамаарсан эдийн засгийн хүндрэл байх нь. Хүндрэлийг хэрхэн даван туулахаас энэ Засгийн газрын дараагийн хувь заяа хамааралтай биз ээ. Ямартай ч Н.Учралын Засгийн газар өчигдөр анхны хуралдаанаа хийж, татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээж буйгаа зарласан гэгээтэй мэдээллийг дуулгаад байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл12
Үхсэн оцгорын чинь гал вэ? Учрал сайдын албан тушаалыг дархлагдсан баян хулгайчуудад зарж мөнгийг нь хувьдаа идэж байгааг харахгүй байна уу.
Учралын хорвоо гэж
Нээг их удахгүй - богино настай ЗГ . Сорилт гэтлэх тухай горьдолтгүй . Далан нөхөөстэй үзэршсэн давхар дээлийг - дандаа зартай хулгайчид , авлигачидаар зүйчихсэн ЗГ шүү дээ . Яахаараа монголын дөрвөн саяас хорьхоныг сонгож авахдаа ноцтой гэмт хэрэгтнүүд , ял эдэлж байсан хоригдлууд , Хууль - шүүхэд шалгагдаж байгаа сэжигтнүүд , ард иргэд гудамд жагсаж эсэргүүцэж байгаа хүмүүсийг түүж ЗГ байгуулж чадаж байна аа - гайнамшигтай . . .
Хөгжлийн бэрхшээлт тахир татуу хол нүдэт буриад удахгүй идсэн мөнгөндөө хахаж талийх болно
Хүрэлсүхийн ажлыг гал гэчихжээ.
Хүрэлсүхийг Номтойбаяр ташуурдан хошногодож номхруулжээ
энэ засгийн газар хурдтай эхэлж байна монгол улс орсын холбооны улс хятад улсад ОРМУЗЫН ХООЛОЙН НЕФТЬ хаагдсан нь огт холбогдолгүй бид ямар америкийн эдийн засаг юм уу ёвропийн эдийн засаг юм уу хорин монголын локальный олигархын засаглал олигархын нөлөөг засаглалд налөөлөхгүй болгох хэрэгтэй А-95 -аар ажил хийх гүй дарга нар явах юм чинь хэнд ч хэрэггүй ОРОС ДИЗЕЛЬ БЕНЗИНЭЭ НЭМЭЭД БАЙХГҮЙ худлаа үнээ нэмэн хэж битгий хөөрөгд
МАН хужаагийн эрлийз “Баян” Р.Базарын хунхууз хүү Хулан олон удаагийн давтамжтай залилангийн хэргээр прокурорт шалгагдаж байна “Баян” гэх тодотголтой Р.Базар хоёр жилийн өмнө сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанаас баривчлагдаж, улмаар цагдан хорьж мөрдөн шалгагдаад суллагдаж байсан. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, Р.Базараа нь сонгуульд хандивын мөнгө өгч, улс төрийн томоохон эрх мэдэл бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх замаар хууль бус олон үйл ажиллагаанд оролцож гэмт хэргээ царцаан, цагдан хориогоо цуцалсан гэх. “Баян” Р.Базар ингэж хэцүү нэртийн хаалга татаж байсан бол өдгөө хүү нь залилангийн хэргээр прокурорт шалгагдаж байгаа аж. Тодруулбал, Р.Базарын хүү Хулан нь залилангийн хэргээр яллагдагчаар татагдан, прокурорт шалгагдаж байгаа бөгөөд олон удаагийн давтамжтай залилан, гэмт хэрэг хийсэн байж болзошгүй байна.
Ажил хийхгүй байхын тулд эдийн засаг хүнд байна гэж хуцаж байгаа Учралыг зодох хэрэгтэй.
ДЭЛХИЙН УЛСУУД ЧАДАХ ЧИНГЭЭРЭЭ ХЭМНЭЖ БАЙХАД МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧИД ИХ НАЯДААР НЬ ИДЭЖ УУХААС ӨӨР ЗҮЙЛ БОДОХГҮЙ ЮМ....
ДЭЛХИЙН УЛСУУД ЧАДАХ ЧИНГЭЭРЭЭ ХЭМНЭЖ БАЙХАД МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧИД ИХ НАЯДААР НЬ ИДЭЖ УУХААС ӨӨР ЗҮЙЛ БОДОХГҮЙ ЮМ....
ДЭЛХИЙН УЛСУУД ЧАДАХ ЧИНГЭЭРЭЭ ХЭМНЭЖ БАЙХАД МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧИД ИХ НАЯДААР НЬ ИДЭЖ УУХААС ӨӨР ЗҮЙЛ БОДОХГҮЙ ЮМ....