Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.06/ Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогттой уулзаж, гадаад, дотоод зах зээлд үүсэж буй эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, вальютын нөөц болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Ойрхи Дорнодын зөрчилдөөний улмаас эдийн засагт үүсэх сөрөг нөлөөлөл болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн гадаад валютын улсын нөөцийг хамгаалах, ханшийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монголбанк хуульд заасан арга хэмжээг нөхцөл байдалд нийцүүлэн тухай бүр авч, олон нийтэд ил тод мэдээлэл хүргэж ажиллаж байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын төгсгөлд дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтууд манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлж эхлээд буйг дурдсан бөгөөд ийм эгзэгтэй үед цаашид Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар тогтмол мэдээлэл зөвлөмж ирүүлж байхаар тогтов.
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл4
Сарлаг хамартад унгаж баах бүртээ рапорт өгөх болж байна уу..
Сингапурын бирж дээр цавчаа хийдэг МАН-н бүдүүн данжаад хулгайч луйварчдаас болж дизелийн үнэ нэмэгдэж байна.Өмхий хар малууд аа.
1990 онд Монгол улсын Засийн газрын ордон Галзуугийн эмнэлэг болж өөрчдөгдсөн. Одоо тус эмнэлэгт байгаа бүх хүмүүсийн галзуу өвчин нь улам хүндэрч цаашид засал авахгүй болсон нь тодорхой боллоо. Ум ма ни бад ми хум.
хэрэг болгож уулзаад хэрэгтэй юу ч ярихгүй ингэж л цаг нөхцөөж оромддог малууд аль аль нь. таарсан таар шуудайнууд. наад нэг дүнхүү юм нь банкны талаар ямар ч агүй нэгэн, нөгөөх нь амыг нь харж ангайгаад аа гэж дүнхүүрээд л. мэдээ өгч бай гжтохирдлоо гэнэ ээ. ийм юмыг нэг их ажи хийсэн болж яахавдээ. утсаар хэлээд л баНГЫН МЭДЭЭЛЭЛ ӨГ ГЭХ БИЗДЭЭ ХА ХА.