Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг өчигдрийн буюу энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг өчигдрийн буюу энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.
Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, өнөө өглөө Төрийн байгуулаллтын байнгын хороо хуралдаж, ардчилсан парламентыг бэхжүүлж, парламентын дархлааг сайжруулах, улс төржилтөөс ангид болгоход чиглэсэн дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн, мөн Улсын Их Хурал болон Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай тул завсарлагыг үргэлжлүүлэхгүй гэлээ.
Ингээд Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 87 нь буюу 76,3 хувь дэмжлээ. Ийнхүү санал дэмжигдсэн тул “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцлоо.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын тамгыг гардан авч, суудлаа эзэлснээр үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлын хүлээн авсантайгаа холбогдуулан үг хэлж, талархал илэрхийлэв. Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн боловч олон намын оролцоотой парламент дахь бодлого шийдэл, байр суурийн ялгааг хуулийн гадуурх улс төрийн тоглолт болгож болохгүй тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.
Ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа тэрбээр сануулан, Монголын ард түмний парламентат ёсны сонголтыг ямагт хүндэтгэн бататгаж, парламентийн дархлааг бэхжүүлэх нь чухал болохыг дурдав. Хүн биш, хууль засаглах ёстой гэж бид олон жил ярьсан хэдий ч хэрэгжихүйц хууль баталж чадахгүй байгаагаас хэрэгжилт муу байна хэмээн Улсын Их Хурлын дарга анхааруулж, хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан хуулийг баталж, улс орны нийтлэг эрх ашгийг чухалчлан, ард түмний өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэж ажиллахыг уриалав.
Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт татвар төлөгчид, ажлын байр бий болгон баялаг бүтээж байгаа бүтээлч иргэдээ байнга дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд, олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй болсон энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүддээ ээлтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн эрх чөлөө олгож, хүнд суртлын хүлээс дарамтаас тэднийг чөлөөлж, төр улсаа цэгцлэн, бодлого шийдлээ зөв залж, иргэд, сонгогчдоо төлөөлөн түмэн олноо түшиж ажиллах нь Улсын Их Хурлын гишүүдийн хүлээсэн үүрэг, үүрэх ёстой ачаа болохыг онцлон тэмдэглэлээ. Сорилт бэрхшээлд хурдтай зөв шийдэл гаргаж, төрийн оролцоог багасгаж, зах зээл дэх шударга өрсөлдөөнийг тэлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс хэмээн санаж ажиллахыг тэрбээр Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.
Үг хэлснийхээ дараа Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл4
ттун туршлагатай суурьтай ноён нуруутай
МАН-ын олигархи дээрэмчин хулгайчууд тендерчин хулгайчаа сонгожээ. Алуурчин хүчиндэгч хулгайч Номтойбаярыг МАН сонгож ард түмнээ дахин доромжиллоо.
Батхүү агсаныг Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан захиалж Номтойбаяраар алуулсан гэдэг цаг өнгөрөх тусам үнэн болж байна.Алуурчин Номтыг МАН шагнажээ.
muu helj baigaa nehedyyd ene heleh ygeen 36 jiliin emne heleh chini yasan yum be?...odoo bol hohi chini gedeg yum!!!yaj ch ataarhaad ta nar yag ene hebeeree yabah bolno....Odoo delhii dahinii deerengyi bodlogo hiigeed ediin zasagiin hybiramtgai nehchel edelsen baina.................................................................