Х.Тэмүүжин гишүүн нарын 17 гишүүн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.
Тэрээр: "Нэг, хоёр оронд иймэрхүү жишээ байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ойрын хөрш болон дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад засгийн эрх мэдэл ард түмний гарт байдаг боловч ард түмэн намаар дамжуулж төрөө бүрдүүлж, ялсан нам нь засгаа удирдан явуулдаг ийм жишиг тогтсон.
Хоёрдугаарт, та бүхэн мэдэж байгаа, Үндсэн хуульд намын гишүүнчлэлийг хориглосон хоёр заалт байдаг. Нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж заасан байдаг. Энэ утгаараа Ерөнхийлөгч нь ард түмнийг төлөөлөх тул аль нэг нам, улс төрийн хүчинд харьяалагдах ёсгүй.
Гуравдугаарт, төрийн албан хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарлаж болно гэсэн заалт бий. Хуулиар хязгаарлаж байна гэдэг нь тухайн төрийн албан хаагчийн тодорхой эрхийг хуульд заасан хүрээнд хязгаарлаж байна гэсэн үг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хуульд, Үндсэн хуульд “УИХ-ын гишүүдийн дундаас санал болгоно” гэж заасан байдаг. Энэ нь гаднаас, танихгүй хүн дундаас гэсэн үг биш, харин гишүүдийн дундаас нэр дэвшүүлнэ гэсэн утгатай. УИХ-ын тухай хууль яаран сандран батлагдсаны улмаас олон алдаа, буруу заалт орсон гэж үзэж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн ямар ч гэмт хэрэгт холбогдсон бай, мөрдөн шалгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд заавал УИХ-аас зөвшөөрөл авах ёстой гэсэн заалт орсон. Мөн УИХ-ын даргыг томилохдоо ямар ч хэлэлцүүлэг хийлгүйгээр шууд томилно гэсэн нь буруу гэж үзэж байна.
Хэлэлцүүлэг заавал явагдах ёстой.Намын хувьд олонхоос ч, цөөнхөөс ч нэр дэвшүүлэх боломжтой байх ёстой. Хэрэв цөөнх даргаа авлаа гэхэд ирцээ бүрдүүлж чадах уу гэдэг асуудал гарна. Олонх гэж юу вэ гэвэл тодорхой тооны суудал авч, ирцийг бүрдүүлэн, хууль батлах боломж бүрдсэн нөхцөлийг хэлж байгаа юм. Жишээлбэл, 64-өөс дээш суудал авсан тохиолдолд олонх болж, шийдвэр гаргах боломж бүрдэнэ.Тиймээс ийм чухал асуудал дээр жижиг зүйлийг хэт дөвийлгөн, ард түмний хэлэлцүүлгийн сэдэв болгож, том асуудал мэт харагдуулж байгаа мэт санагдаж байна. “Хуульчийг хулгайч нар ашиглавал хутга болдог, хуульчдыг шударга хүн ашиглавал ил бамбай болдог” гэж үг бий. Манай Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилж байгаа зарим хуулиуд Монгол Улсад сөрөг үр дагавар авчирч болзошгүй гэж үзэж байна." гэв.
Б.Төгсбаясгалан
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл4
Гэмт хэргийгмшалгахын тулд УяиХ аас зөвшөөрөөл авна гэлэг чинь буруу Иым маягаар Монгол авилгхаасаа хэзээ ч салахгүй Хууль хянаолтын байгууллагын бие даасан байдлыг үгүйсгэсэн хяналтандаа байлгах гэсэн заалт байна Энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй Гэхдээ энэ Их Хурал энэ хужль баытугай ер нь юу ч чадахгүй улсын ажлыг гацааж байна
Тарцгаа
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулагаар дэлхийд хэдэн улс удирдуулдаг вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав !!!!!!!!!!!!!!!!!!! тэр ардчилсан гээч намынхан дууриах, орогнох дуртай америкууд яагаад еронхийлогч нь удирдаад байдаг юм болоо ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ????
Тэмүжин чинь гадны тавиул шүү